УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үе, үе олны анхааралд өртөх дуртай нэгэн. Энэ нь улстөрч хүнд зайлшгүй байх ёстой чанаруудын нэг байх. Хийж байгаа элдэв үйлдлээрээ ард түмнийхээ дунд орох гэж хичээгээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Заримдаа бенз машинаараа гайхуулж, утааг хоргүй хэмээн өөрийнхөөрөө зүтгэдгийг нь бодоод үзэхээр тэр шүү дээ.
Ямар ч байсан тэр хорвоод байхгүй бенз машин унадаг талаараа гайхуулж ард түмнээсээ нэг тасарсан. Дараа нь нийслэлд цаг агаар хүйтэрснээс хойш утаа хаа сайгүй хөшиглөж, зарим газраар метрийн зайд байгаа зүйл хүртэл харагдахгүй болж, нүүрсний утаа хоолой ам хорсгоод байхад “Утаа их хэвээр байгаа нь үнэн. Гэхдээ хор нь бага” гээд өөрийнхөөрөө зүтгэн хоёр дахиа тасарсан. Түүний хэлсэн үг зүгээр л шоу байсныг хүйтний эрч чангарсан эл өдрүүдэд улам бүр мэдэрч байгаа хүн олон байна.
Харин өчигдөр Л.Эрдэнэчимэг гишүүн Засгийн газрын тэргүүний шийдвэрээр байгуулсан иргэдийн саналыг утсаар хүлээн авч холбогдох байгууллагад нь уламжилдаг “11 11” төвд хэдэн цаг ажиллаж, шоудлаа. Цаг наргүй утасны ард суудаг тус төвийн ажилтнуудын дунд суугаад, иргэдийн дуудлагыг хэсэгхэн хугацаанд хүлээн авснаараа тэр ард түмний дунд орж ажилладаг гишүүн гэдэг өргөмжлөлийг өөрөө өөртөө өгөх гэсэн нь энэ байх. Магадгүй зарим хүнд тэгж харагдаж чадсан байж таарна. Заримд нь үгүй.
Л.Эрдэнэчимэг гишүүн “Шинэчлэлийн Засгийн газар ард иргэдэд нээлттэй байх үүднээс “11-11” төвийг ажиллуулж, төрийн байгууллагуудын талаар иргэдээс ирэх санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг болсон. "Энэ ажил ямархуу өгөөжтэй явагдаж байгааг мэднэ” гээд ийм шийдвэр гаргасан аж.
Ингээд өчигдөр 13.00-15.00 цагийн хооронд буюу хоёрхон цагийн хугацаанд тус төвд ажилласан. Мэдээж ажлыг нь шалгахын хажуугаар ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх зорилго ч өөртөө тавьжээ. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаараа зарласан байсан учраас Сонгинохайрхан дүүргийн голцуу иргэд тойргийнхоо эрхэм гишүүнд санал бодлоо хэлсэн байна.
Тухайлбал, газар олголттой холбоотой асуудал, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн талаар тулгамдаж байгаа асуудлаар иргэд түүнд ханджээ. Алслагдсан хороодын зарим иргэн өдийг хүртэл тоггүй суугаа талаараа уламжилж, цалин, тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгааг ч хэлсэн байна. Мөн дүүргийн зарим цэцэрлэгт хүүхдүүдийн хөнжил гудас хүрэлцэхгүй байгааг шийдэж өгөхийг хүсчээ. Иргэдэд тулгамдсан асуудлыг утасны цаанаас сонсож хэсэг суусныхаа дараа эрхэм гишүүн маань “Ерөөсөө эдгээр асуудалтай биечлэн танилцах нь зүйтэй юм байна” гэсэн шийдэлд хүрч, ирэх долоо хоногоос өөрийнхөө сонгогдсон тойрогт ажиллахаа илэрхийлсэн аж.
Уг нь иргэдийн асуудлыг утсаар биш биечлэн сонсох нь хамгийн зөв арга зам гэдгийг тэр өчигдөр гэнэт мэдээгүй байх. Цаашилбал Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хэмжээнд хамгийн олон иргэнтэй тэр хэрээр ажилгүйдэл, хэрэг зөрчил их байдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан байж таарна. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн Л.Эрдэнэчимэг гишүүн нэгдүгээр хорооллын дундах жижигхэн гүүрэн дээр ёстой л ард түмнийхээ дунд ороод “халтайчихсан” зогсож байсансан.
Нэр дэвшигчийн хувиар иргэдтэй уулзаж гар бариад, асуудлыг нь шийдэж өгнө гэж амлаж байхдаа утасны цааны сууж байгаагаасаа арай аятайхан харагдаж байсан гэх үү дээ. Харин одоо УИХ-ын гишүүн болсон хойноо утасны ард иймэрхүү байдлаар нуугдан сууж, багахан хэмжээний шоу хийх хэрэг байна уу, түүнд.
Т.Урангэрэл