Тайландын сөрөг хүчин энэ сарын 13-нд “Бангкокыг хаая” нэртэй томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ. Уг жагсаал нь 20 хоног үргэлжлэх юм байна.
Сөрөг хүчний төлөвлөсөн жагсаалын үеэр нийслэл Бангкокын замын томоохон 20 урсгалыг хааж зөвхөн нийтийн тээвэр болон түргэн тусламжийн машинд замын хөдөлгөөн оролцох боломж олгох гэнэ.
Үүнээс гадна өмнө нь хийж байсан шигээ засгийн газрын гол барилгуудын усан хангамжийг салгахаа сөрөг хүчин анхааруулаад байгаа.
Эсэргүүцлийн жагсаал хийх мэдээний улмаас агаарын тээврийн олон улсын 30 гаруй компани Бангкок руу хийх нислэгээ цуцалжээ.
Сөрөг хүчин Тайландын нийслэл дэх олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж амласан хэдий ч Singapore Airlines, Hong Kong Airlines, Cathay Pacific зэрэг агаарын тээврийн компаниуд 13-ны нислэгээ цуцалсан гэж баасан гарагт Тайландын Тээврийн яам мэдээлсэн байна.
Энэ оны нэгдүгээр сарын сөрөг хүчний жагсаал цуглааны улмаас Тайланд улс аялал жуулчлалын салбар 18 тэрбум орчим бат буюу 940 тэрбум төгрөгийн алдагдалд орно гэж Тайландын аялал жуулчлалын зөвлөл мэдээлжээ.
Түүнчлэн Бангкокыг зорих жуулчдын тоо 400 мянга болж буурах тооцоо гарсан байна.
Х.Шинээ