Түүнийг ганцхан үгээр тодорхойлбол “эрч хүч” гэлтэй. Ярилцлага авах хэсэгхэн хугацаанд “бүтээсэн, бүтээж буй, бүтээнэ” гэх утга нэг үгсийг л амнаас нь олонтаа сонссон. Залуу хүний хувьд Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд санаагаа чилээж, ихийг бүтээхээр зорьж буй нь олзуурхмаар.
Өдий 20 гаруйхан настай ч дэлхийн сонгодог бүтээлийг хийлээр дамжуулан хүмүүст хүргэхийн зэрэгцээ Хөгжим бүжгийн коллежийн маркетингийн менежер, залуу боловсон хүчнийг дэмжих зорилготой “Залуу удирдахуйн ухаан” төвийг удирдаж, “Интерконсалтинг” группын бизнес хөгжлийн захирал зэрэг нэг биед ахадсан олон ажлыг амжуулдаг.
Анх зургаан настайгаасаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж, өөрийн гэсэн өнгө, орон зайг бий болгож чадсан О.Байгаль 2012 онд нэгдүгээр сар 27-нд “Сонгодог Эгшиглэн” симфони найрал хөгжимтэй тоглолтыг УДБЭТ-ийн тайзнаа тавьснаас хойш жил дараалан “The Best of Classics” VIP концертийг Сингапур, Хонг Конг зэрэг улс орнуудад тогложээ.
Хүсэл мөрөөдөл, хийх бүтээхээр жигүүрлэн буй түүнийг “GoGoCafe” буландаа урьж, сонгодог урлаг хийгээд хөгжимчин хүний давтагдашгүй ертөнцийн талаар ярилцлаа.
-“Амьдрал бол сонголт” гэж та нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Гэтэл хийлч болсон нь эцэг, эхийн тань сонголт байсан гэдэг?
-Угаасаа би хөгжимд дуртай байгаагүй. Харин дасаж дурласан. Тиймээс эцэг эхийн минь сонголт буруу байгаагүй гэж боддог. Гэлээ ч миний хувьд бүх зүйл сонголт гэж боддог. Би энд ирсэн нь, чамтай ярилцаж байгаа минь хүртэл сонголтын үр дүн. Сонголтоосоо шалтгаалан миний амьдрал өрнөдөг. Би хүүхэд байхдаа уран гулгалтын тамирчин болно гэж мөрөөддөг байв. Оросын суваг үзээд л өөрийгөө салхи татуулан гулгаж, дэрэвгэр хормойтой богинохон даашинз минь дэрвэж байгаагаар төсөөлдөг байлаа.
-Хөгжим бүжгийн коллежид хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?
-Анх хөгжим бүжгийн коллеж хэмээх том байшингийн хаалгаар ороход өмнө нь төсөөлж байгаагүй ертөнц намайг угтсан. Тэр үед сургуулиа төгсөөд удаагүй залуухан багш намайг угтсан нь Амарсанаа багш минь байлаа. Багш гадаадад боловсрол эзэмшиж ирсэн болоод тэр үү хачин ганган бүсгүй байж билээ.
-Хөгжимд дасаж дурласан гэж ярилаа. Тэгвэл хэдий үед “амтанд” нь оров?
-Өрсөлдөөн намайг хөгжимд дурлуулж хүчтэй болгосон гэж боддог. Анх сургуульд ороод 1-4 дүгээр ангидаа би юугаа ч ойлгоогүй. Харин чадахыг эрмэлзэх тусмаа би сурах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Дөрөвдүгээр ангидаа Чулуун гуайн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцсоноор би өөртөө итгэх итгэлийг олж, бусдаас илүү байхыг эрмэлзэх болсон. Ингэж л би хөгжимд татагдсан. Тэр тэмцээнд Капьлявский хэмээх зохиолчийн хийлийн хөгжмийг тоглож байсан санагдана. Нас бага ч дунд насны ангилалд оролцож байлаа. Учир нь би тэр хөгжмийг хаанаас нь ч сонссон нэгд нэггүй мэддэг байсан юм. Түүнээс гадна хөгжимд дурлах болсон хамгийн том хүчин зүйл бол ээжийн минь дэмжлэг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Манай гэр бүлийнхэн намайг хөгжимчин болоход надаас илүүтэй “тэмцсэн”. Тэр “тэмцэл” байгаагүй бол би өдийд хийлч болж чадахгүй байлаа. Хичээлээ тараад гэртээ харихад хоёр дүү зурагтынхаа дууг намсгаж, ээж “хөгжмөө яагаад давтахгүй байна” гэж өрөөний хаалга тогшдог байв. Мэдээж хүүхэд л хойно шантрах, буцах үе зөндөө л гарна. Тэр болгонд ээж маань намайг хурцалж, ирлэж байсан. Ер нь гэр бүл, сайн багш, өөрийн хичээл зүтгэл гэсэн гурвалсан холбооны аль нэг нь байхгүй тохиолдолд хэзээ ч сайн хөгжимчин болж чадахгүй. Одоо бол энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд бүрт боломж байгаа. Өөрөөр хэлбэл манай сургууль авьяасаараа тэнцсэн хүүхэд бүрийг үнэ төлбөргүйгээр сургадаг. Хүн өөрөө авьяастай байхад дэмжлэг хаана ч байдаг юм.
-Тэгж бодохоор хийлч болох гээд нөхцөл бололцоо бүрдээгүйгээс замаасаа буцсан хүн цөөнгүй байдаг болов уу?
-Тийм шүү. 1992 онд бид 36-уулаа нэг ангид орж байлаа. Тэгээд 18 хийлч төгссөний хоёр нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Бүгдийнх нь ажил үйлс амьдрал ахуй амжилттай яваа ч мэргэжлээ орхисон.
-Дуучин Болдтой хийл тоглож буй багын бичлэгийг үзсэн. Хийл хөгжим нь томдсон гэмээр тэр бяцхан охинд Соёлын сайд баяр хүргэж байсан?
-Тухайн жилдээ онц сурсан хүүхдүүд тайлан концерт хийдэг манай сургуулийн уламжлал байдаг. Болд ах бид хоёр сурлагаараа тэргүүлж л дээ. Тэгээд л хоёрдугаар ангид сурч байсан би наймдугаар ангийнхаа ахтай тайлан концертоо хийсэн нь тэр юм. Тоглолт дуусаад амсхийж байтал тухайн үеийн Соёлын сайд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж явахтай таарсан нь тэр юм билээ. Сурагч Байгаль сайдад хөгжим тоглож үзүүлж байгаа хэрнээ айж сандарсан юмгүй, алдаа мадаггүй тоглочихсон. Тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежийн сургалт тийм сайн байсан.
-Дуучин Сэрчмаа, Номин, Болд гээд л ХБК-оос төрсөн хийлчдийг нэрлэж болно. Гэтэл нэг нь ч мэргэжлээ хөөгөөгүй. Таны хувьд тэдний адил дуулах сонирхол бий юу?
-Болохгүй гэх газаргүй шүү дээ. Би дуулах дуртай. Магадгүй хэдэн жилийн дараа дуулмаар ч санагдах юм бил үү хэн мэдлээ. Ирээдүйг тааварлашгүй шүү дээ.
-Монголд чадварлаг хийлч олон бий. Гэтэл олонд танигдсан нь хийлч Дэлгэрцэцэг та хоёр. Ер нь олон дундаас хэрхэн ялгардаг юм бол. Яагаад бусад нь чадал чансаатай ч гарч ирэхгүй байна. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Жишээ нь Бейонсегийн ард түүнээс илүү чадварлаг дуучид хоолой хийдэг. Тэдний хувьд өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг байж болох юм. Тийм болохоор хүн бүрийн сонголт хүсэл сонирхлоосоо л болдог байх. Тухайн хийлч чадвар нь ямар байхаас үл хамааран оркестрт хөгжимчин хийх дуртай байж болно. Даруухан байж болно. Үгүй бол бүгд л од болох гэж зүтгэх байх. Миний хувьд од мод гэгдэж олны танил байх сонирхолгүй. Би зөвхөн ажлаа л хийж байгаа хүн. 20 жил хөгжим тоглосон юм чинь үүнийг хийнэ гэдэг миний үүрэг л байхгүй юу. Магад зарим үед бусдаас ялгарахыг хүсдэг, эсвэл уран бүтээлээ хүмүүст хүргэчих юмсан гэсэн эрмэлзэл бусдаас илүү байж болох юм.
-Хөгжим танд юуг өгөв. Хааяа хийлч болоогүй байсан бол... гэх бодол толгойд орж ирж байв уу?
-Би аливааг ямар нэгэн зүйл рүү булзааруулах сонирхолгүй. Хийж болоогүй бол... гэж бодож үзээгүй. Тэгж ярих дургүй. Хөгжимгүйгээр сайхан амьдрах байсан гэж би хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч замыг сонгосон би амжилт гаргах байсан гэж боддог. Хөгжмийг сонгосон нь магадгүй хамгийн зөв шийдэл байж болох юм. Ингээд бодохоор хийл хөгжим гэр бүлийн хүмүүжил, хувь хүний төлөвшил гээд л надад бүхнийг өгсөн. Гэхдээ гэр бүлээс бусад... Байгаль гэдэг хүн хөдөлмөрч төрсөндөө биш Бетховенийг тоглохгүй л бол болдоггүй тийм орчинд амьдарч ирлээ. Үүний үр дүнд хөгжим намайг шантаршгүй, няцашгүй болгосон. Мөн уян зөөлөн, хүнлэг, муу зүйлд автамтгай бус, гэгээлэг зэрэг олдмол зан төлөвшлийг өгсөн юм болов уу. Өнөөдөр Байгаль хийлч байгаагүй бол намайг хүлээн зөвшөөрөхгүй хүн зөндөө байх байсан. Гэсэн хэрнээ заримдаа хийлч гэх нэрийг зүүхээс ичээд байдаг. Би өөрөө туйлын төгс төгөлдөр хүн биш болоод л тэр. Өчнөөн мундаг хөгжимчид байхад энэ нэрийг зүүж болж байна уу ч гэж бодох шиг.
-Урлагийн хүмүүсийг ажаад байхад ердийн хүнээс илүүтэй аливааг гэрэл гэгээтэй хардаг юм шиг ээ.
-Тэдний хийж байгаа ажил нь гэгээлэг болгодог юм болов уу. Хөгжимчин хүн гэхэд л тухайн бүтээлээ хүнд гүйцэд илэрхийлж чадаагүйдээ бухимдана уу гэхээс учиргүй стресстэх шаардлага тэр бүр гарахгүй. Зураачид, жүжигчид, хөгжимчид гээд урлагийн тогоонд чанагдаж буй хэн бүхэн уран бүтээлээ олон нийтэд сайхан мэдрэмжийг өгөхийн тулд туурвидаг учраас өөдрөг, уян зөөлөн сэтгэлгээтэй байдаг байх. Хар цагаан хоёр зүйлийн цагааныг нь түрүүлж хардаг ч юм уу. Сайн, муу хоёр мэдээ байвал гэрэл гэгээтэйг нь хамгийн эхэнд ярих жишээтэй. Миний хувьд би маш өөдрөг үзэлтэй. Тэр нь зарим үед шүүмжлэл дагуулах нь бий. Юуг ч болж бүтнэ хэмээн зүтгэж, аливаа зүйлийн сайн талыг олж харахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл би юунд ч тийм амархан мохдоггүй. “Болно оо” гээд л тайван сууж байдаг хүн дээ. Ээж маань “санаа амар хүн шүү” гэж шүүмжлэх нь бий.
-Хөгжимчин хүн бусдад уран бүтээлээ гүйцэд илэрхийлж чадахгүй үедээ бухимддаг гэж ярилаа. Нэг бүтээлийг хүнд хүргэхийн тулд хэр хөдөлмөр зарцуулдаг вэ?
-Зарим хүн “би тоо бодож чаддаггүй болохоороо дуучин болсон”, “миний ганц чадах зүйл дуулах” зэргээр ярьдаг. Түүнээс болоод зарим хүн урлагийн хүн гэхээрээ л оюуны чадамж муутай гэсэн ойлголттой болсон байдаг. Гэтэл миний хувьд аливаа бүхэн шинжлэх ухааны суурьтай. Дан ялангуяа хөгжим бол шинжлэх ухаан гэж хэлэх байна. Хөгжим зохиохын тулд тоо боддогтой адил бид толгойгоо гашилгаж байгаа. Бид хөгжмийн яруу тансагийг хүмүүст хүргэхийн тулд багахан хэсгийг нь л гэхэд хэдэн зуун мянган удаа давтаж байж сая үр дүнд хүрдэг. Тэрийгээ биеийнхээ эд эсээр мэдэрч хөгжимдөж бусдад таатай, аялгуулаг хүргэнэ гэдэг өөрөө шинжлэх ухаан. Ямар ч ул суурьгүйгээр балбаж нүдээд байвал танд таатай санагдахгүй биз дээ. Түүнээс гадна тухайн бүтээлийг өөрийн болгохын хувьд хөгжмөөсөө шалтгаална. Насаараа ч тоглож чадахгүй зохиол гэж байна. Бас маш богинохон хугацаанд гаршчих хөгжим ч байх жишээтэй. Мэдээж мэргэжлийн томоохон зохиолуудад урт удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй. Дор хаяж зургаан сар шаардана. Үүнд нэг зүйл нэмж хэлэхэд жишээ нь эмч нарыг насаараа сурсан гээд шагшин магтдаг хэрнээ яагаад амьдралынхаа он жилүүдийг сонгодог урлагт зориулсан мэргэжлийн хөгжимчдийг үнэлдэггүй юм бэ гэх бодол хааяа төрдөг юм.
-Энэ шалтгааныг массаараа хөгжмийн урлагийг хүлээн авах цаг нь болоогүйтэй холбон ойлгож байна л даа. Өөрөөр хэлбэл бүх хүн хөгжмийн боловсрол хангалттай эзэмшээгүй байдаг ч юм уу.
-Их олон талтай. Европын жишээн дээр авч үзвэл сонгодог урлаг нь биднээс түрүүлээд 400-500 жил хөгжчихсөн. Тэд төрөхдөө л Моцартаар амьсгалж, сонгодог урлагийн тухай ойлголт цусанд нь шингэсэн байдаг. Тийм болохоор монголчуудыг мэдрэмжгүй гэж хэлж болохгүй. Харин ч аливаад хандах хандлагаараа нарийн мэдрэмжтэй ард түмэн. Бидний хувьд нүүдлийн соёлоос суурин соёл руу маш богино хугацаанд хурдацтайгаар шилжсэн. Европтой харьцуулахад сонгодог урлаг хөгжөөд 100 жил ч болоогүй байна. Дөнгөж XX зууны эхний хагасаас эхлэн сууриа тавьсан хэдий ч бид өнөөдөр дэлхийн түвшний уралдаан тэмцээнд амжилт гаргаж, тэдний хэлээр ярьж чадаж байна. Ингэснээрээ маш богино хугацаанд Европын урт удаан хугацааны түүхийг хөрсөндөө буулгаж чадсан мундаг ард түмэн гэж боддог. Энэ нь тухайн үеийн Монголын төрөөс баримталж байсан соёл урлагийн бодлого маш хүчтэй байсны илрэл. Өнөөдөр хүмүүс сонгодог урлагийг ойлгож байна, хэн нэгэн нь өөрийнхөө уран бүтээлийг таниулах гэж хичээх болж. Тиймээс цаг хугацааныхаа хувьд хангалттай төвшинд явж байгаа л гэж боддог. Хэдэн жилийн өмнө гадны удирдаач ирээд “дууриа удирдаж дуусаад эргэж харсан чинь үзэгчид нь бүгд хар толгойтой байх юм. Танай залуу үеийнхэн сонгодог урлагийг ингэтлээ ойлгож үзэж байгаа нь гайхалтай” гэж онцолж билээ. Миний хувьд өдий хүртэл тасралтгүй хөгжүүлж ирсэн сонгодог урлагийг цааш нь яаж тогтвортой авч явж, хөгжлийн шинэ шатанд гаргаж ирэх вэ гэдэгт санаа зовдог. Энэ салбар хөгжихдөө урт удаан хугацаа шаарддаг учраас дундаа завсардчихвал дахин зууныг дамнах шаардлагатай болно гэсэн үг.
-Огт авьяасгүй хүн гэж байх уу. Хөгжмийн хувьд тухайн хүнээс хамгийн түрүүнд сонсгол шаарддаг даа. Гэтэл сонсголгүй хэрнээ уйгагүй хөдөлмөрлөсөөр хөгжимчин болсон тохиолдол байх болов уу. Амжилтын нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэж ярьдаг.
-Сайн хөгжимчин болох арга барилууд байдаг. Сайн багшийн удирдлагад нөр их хөдөлмөрлөх нь чухал ч гэж ярьдаг. Гэхдээ энэ үгийн хувьд хувь хүнийг ирлэхийн тулд хэлсэн болов уу гэж ойлгоод байгаа. Нэг хувийн авьяас нь ч хаашаа юм. Хамгийн чухал нь амжилтад хүрэхийн тулд хүнд хөдөлмөр зайлшгүй байх шаардлагатайг л ухааруулахыг зорьсон болов уу. Түүнээс бус огт авьяасгүй хүн урлагийн сургуульд орохгүй л байхгүй юу. Үнэхээр авьяастай гэж эргэн тойрон нь үнэлсэн л бол 99 биш 101 хувь хөдөлмөрлөх ёстой гэж боддог.
-Төсөөлөхөд үнэхээр гайхалтай санагдаж байна. Эндээс нэг зүйл асуумаар санагдлаа. Хөгжим тоглож байгаа хүний сэтгэлзүй ямар байгааг дарж буй хөгжмийн өнгө аясаар нь мэдэх боломжтой болов уу. За энэ хөгжимчний сэтгэл ч их тавгүй байна даа гэдэг ч юм уу.
-Боломжтой. Гэвч сайн хөгжимчид сэтгэл хөдлөлөө ямар ч үед нууж чаддаг. Тэд маш гунигтай байсан ч тэр бүхнээ тайзны ард орхиод Невскийн “Плонез” хэмээх ордонд бүжиглэж байгаа хүмүүсийн цоглог аяыг торох юмгүй тоглоно. Харин туршлагагүй, залуу уран бүтээлчдэд сэтгэл хөдлөлөө нууж чадахгүй байх тохиолдол гарна.
-Хийлийн хэлбэр ямар учиртай юм бэ. Нэг харахаар бүсгүй хүний биетэй төстэй ч юм шиг санагддаг.
-Хийл анх хоризмын үеэс үүсэхдээ босоо хэлбэртэй байсан гэдэг. Тэгээд хөгжлийн явцад янз бүрээр хувирч өөрчлөгдсөний эцэст хамгийн төгс хэлбэр буюу өнөөгийн загвар дээр тогтсон юм билээ.
-Таны бодлоор сайн хийлч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хамгийн энгийнээр хэлбэл дэлхийд заавал тоглогдох ёстой зохиолуудыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож чадвал тэр сайн хийлч. Гэлээ гээд жижиг ч бай том ч бай ямар ч зохиолыг бусдад амилуулж хүргэж чадах чадвараар энэ шалгуурыг дүгнэнэ.
-Тэгвэл та өөрийгөө ямар төвшний хөгжимчин гэж үнэлж байна?
-Бусад хүмүүс л дүгнэх байх. Би өөрийгөө тодорхойлно гэж юу байхав. Сурсаар л явна даа.
-Тоглоход хамгийн их сэтгэлд ойр, байсхийгээд барьж аваад тоглодог ямар хөгжим байдаг вэ?
- Нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Чулуун гуайн “Ардын хоёр дууны хувилбар аяз” гэж байдаг. Хэлж байгаа өнгө нь “Миний нутаг” шүлгийг уншиж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Гаднынхнаас Чайковскийн хөгжмүүд сэтгэлд ойр тоглоход сайхан байдаг.
-Баяр гунигийн алинд нь илүүтэй хөгжмөө тоглож байна?
-Би баяр хөөртэй байхаас илүүтэй тавгүй байх үедээ хөгжим тоглодог. Яагаад ч юм тэр үед уйтгар гунигаа гээж чаддаг. Хөгжим намайг аргадаж тайвшруулаад ч байгаа юм шиг санагддаг. Хөгжимтэйгээ байх үед өөр зүйл бодогддоггүй юм аа. Харин сэтгэл хөдөлсөн догдолсон үедээ хүмүүст тоглож өгмөөр санагддаг. Би хөгжим тоглохоос хэзээ ч залхуурч байгаагүй.
-Ажлыг ял шиг хийж байгаа хүмүүсийн дэргэд өөрсдийн сэтгэлгээний ертөнцдөө шунан дурлаж, ажил сонирхлоо нэг байлгаж чаддагаараа энэ мэргэжил гайхалтай ч юм шиг.
-Тийм шүү. Дуртай зүйлээрээ амьдарч, аз жаргалтай байж чаддагаараа бид азтай юм болов уу. Гэвч хүн энэ бүхнээ өөрөө л бий болгоно.
-Хөгжимчин хүний хуруунаас илүүтэй гарын алга том байх ёстой гэж сонсч байсан юм байна?
-Янз бүрийн үзүүлэлт байдаг л даа. Хөгжим тоглоход урт хуруу ч, алга ч том байх ёстой. Тэр байтугай хүний гарын өндөг хүртэл хамаатай. Гэхдээ тухайн хөгжмийн зэмсгээсээ болно. Тухайлбал, үлээвэр хөгжмийн хүүхдүүд сонгож авахад уруул, шүдний байрлал, эрүүний хонхорхой хүртэл чухал үүрэгтэй байдаг. Энэ шалгуурт тэнцэхгүй бол хулсан хөгжим тоглож чадахгүй байх жишээтэй. Тэгэхээр дан ганц авьяасаар шийдэгдэхгүй биеийн онцлогоос хамаарч байдаг мэргэжил л дээ.
-Хөгжмийн хэл гэж ярьдаг. Тэгвэл таны хувьд ямар хөгжмийн бүтээл сонсмогц амьдралын хар цагаан, утга учрыг мэдрүүлдэг вэ?
-Чайковскийн “Размышление” /Бодрол/ хэмээн зохиол байдаг. Сонсоход философилог гэх юм уу их хүнд бүтээл. Тэр зохиолыг сонсохоор л эхлэл, өрнөл төгсгөлтэй амьдралын дүр зураг нүдний өмнүүр өнгөрөх шиг болдог. Амьдрал бол хөг нь таарсан аялгуу шүү дээ. Гэтэл хөг нь таараагүй амьдрал хаа сайгүй л байна. Бид өдөр тутамдаа л амьдралынхаа хөгийг тааруулаад л амьдарч байна. Улмаар бүх өнгө чинь зөв болбол хөг нь таарсан хөгжим шиг зөв дуугарна. Зарим хүнийг бид “Цаадах чинь өнгө нь таарахгүй л яваад байх шиг байна. Сайхан хөглөөд тавьчих юмсан” гэж ярих нь бий.
-Амьдралыг ямар өнгөөр харж байна?
-Би тод өнгөнд дуртай. Надад XX зууны эхэн үеийн Импрессионизмийн урсгалын зургууд таалагддаг. Тийм болохоор амьдралыг зөөлөн, таатай, олон гоё өнгөөр төсөөлж байна даа.
-Таныг анзаараад байхад их олон дунд бужигнаж явдаг хүн юм шиг. Хааяа ганцаараа баймаар санагдах үе байдаг уу?
-Байлгүй яахав. Заримдаа ганцаараа кино үзэх, ном унших, хоол идэх дуртай. Ингэснээр өөртөө дүгнэлт хийж бясалгаж чаддаг. Олонтой байх дуртай хэрнээ ганцаараа байхаас зайлсхийдэггүй. Ингээд л бодохоор би их уйдамтгай хүн юм шиг байна лээ. Гэсэн хэрнээ хуучинсаг үзэл нь зарим зүйл дээр илэрдэг. Маш олон жил урт үстэй явсан, даруухан хувцасладаг, нүүрээ будахаас залхуу хүрдэг зэрэг байдлаас илэрч байдаг.
-Гэр бүлийн амьдрал хэзээ зохиох гэж байна. “Оройтлоо” гэж эргэн тойрныхон чинь хэлж байна уу?
-Манай гэр бүлийнхэн хэзээ ч надад тэгж хэлдэггүй. Хааяа зарим хүн тааралдахаараа асууж л байдаг. Хүнд үр удмаа үлдээх, мод тарих ёстой гэх мэтийн амьдралын зарчмууд байдаг л байх. Миний болоогүй байгаа амьдралыг надаас түрүүлж зурах гээд байгаа хүмүүсийг би гайхдаг юм. Хүн бүр өөрийнхөөрөө амьдарч байгаа. Би бол өөрийгөө хэзээ ч амьдралд оройтож байна гэж боддоггүй. Хэн нэгэн нь надад бөгж өгөөд “надтай гэрлээч” гэж гуйхад нь би зугтаагаагүй. Би гэр бүлийн амьдралаас зугтаадаг нь биш. Миний өмнөөс санаа зовж төлөвлөх нь надад бүдүүлэг санагддаг.
-Таныг СЭЗДС-ийн доктарант, бас “Залуу удирдахуйн ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн, ХБК-ийн маркетингийн менежер, JCI-ийн гишүүн, “Кристал хаус” дэлгүүрийг эзэн гээд амаргүй олон алба хашдаг гэж сонссон. Энэ бүхнийг амжилттай авч явна гэдэг амаргүй. Яаж амжуулаад байна аа?
-Харин хүмүүс гайхаад байдаг. Надад тэгтлээ их ачаалал үүрээд байгаа юм алга. Миний хувьд ХБК-д маркетингийн хэсгийг хариуцаж ажиллангаа төгсөх ангийн оюутнуудынхаа дипломыг удирдаж байна. Би СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагаар төгссөн. Тийм болохоор соёлын менежментийн чиглэлээр ажиллаж байна. Миний өөрийн “Топ кристал” компанийг бага дүү маань хариуцан ажиллаж байгаа. “Залуу удирдахуйн ухаан” төвийн хувьд залуу хүн болохоороо идэвхтэй амьдрах үүднээс залуучуудыг дэмжих төрийн бус байгууллагыг 2008 онд байгуулж байсан. Энэ төвөөрөө дамжуулан жил бүр Виртоза академийн оны шилдэг оюутанд шагнал гардуулж байна. Мөн саяхан залуу уран бүтээлчдийг дэмжиж хоёр ч үзэсгэлэн гаргасан. Миний бас нэгэн хийдэг ажил бол Интерконсалтинг группын бизнес хөгжлийн захирлын алба байгаа. Анх 18 настайдаа “Топ кристал” компаниа байгуулж байлаа. Нэг мэдэхэд л 10 жил өнгөрсөн байна.
Та хийлч Байгалийн аяыг HiTone-доо татаж авах бол доорх кодыг 455 дугаарт илгээнэ үү.
Код | Контентийн нэр | Хамтлаг/Дуучин | |
---|---|---|---|
011245 | Би чамд хайртай киноны ая | Байгаль | |
013107 | Би чамд хайртай 2 киноны ая | Байгаль |