МИАТ компани “Хубилай”-гаа зарахаар төлөвлөж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Өнөөдөр сонин

2014-01-21 09:56 GMT+8

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны эрх бүхий агентлаг, албан тушаалтнуудын МИАТ компанид ашиглахыг зөвшөөрөөгүй “Аirbus-А 310- 300 Хубилай” онгоцыг хэдхэн хоногийн өмнө жолоодон ниссэн бельги нисгэгчид “Маш сайн хөлөг байна, цаашдаа иргэний агаарын тээвэрт ашиглаж болно” хэмээн үнэлжээ.

1998 оны тавдугаар сард Airbus Industry Financial Service байгууллагаас санхүүгийн түрээсээр авсан дээрх онгоцыг МИАТ компани 2008 онд өөрийн болгосон юм. Тус компанийн инженер техникийн ажилтнууд “Боинг”, “Airbus” маркийн онгоцонд зарим төрлийн засвар, үйлчилгээ хийх эрх авсныхаа дараа буюу 2010 онд засварлаж байгаад далавчийг нь гэмтээсэн. Энэ гэмтлийг зассан ч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан нислэг хийхийг зөвшөөрөөгүй юм.

Тухайн үед 7.6 сая ам.доллараар үнэлэгдэж байсан гэх эл онгоцыг Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр тус яамныхан энхийг сахиулагчдаа тээвэрлэх зорилгоор авчээ. Гэсэн ч нислэгт ашигласан эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн жил гаруйн дараа МИАТ компанид буцаан өгсөн юм билээ.

Шинэ “Боинг”- той болсон, дахин хоёр ч онгоц авахаар зэхэж буй тус компанид “Хубилай” нь илүүдсэн бололтой. Тиймээс зарахаар болжээ. Бидэнд олдсон мэдээллээр дээрх онгоцыг Японы нэгэн компани авч, цааш нь Грект зарж байгаа гэнэ.

МИАТ компанийнхан “Хубилай”-гаа чухам хэдэн сая ам.доллараар зарах гэж буй нь тодорхойгүй байна. Ямар ч гэсэн эл онгоцыг шинэ эзэнд нь хүргэх бельги нисгэгчид жолоодож үзээд сайн гэж үнэлсэн байна.

Д.Дагва

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ