БОНХЯ-наас энэ онд анх удаа ойн цэвэрлэгээг орон даяар эхлүүлэхээр төлөвлөж, УИХ-ын гишүүн Д.Арвинаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд Ойн цэвэрлэгээний хөтөлбөр боловсруулж, УИХ-ын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдэд танилцуулж, дэмжсэн байна.
Одоо Засгийн газар батлах л үлдээд байгаа аж. Тус хөтөлбөрийн талаар БОНХЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвийн захирал С.Гантулгатай ярилцлаа.
-Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Манай орны газар нутгийн 11.09 хувь буюу 18.5 сая га талбайг ойн сан бүхий газар эзэлдэг. Эрдэмтэн, судлаачдын гаргасан тооцоогоор ойн сангийн нөөцийн 76.3 хувийг болц гүйцсэн, хөгширсөн ой эзэлдэг тул ой хээрийн түймэр гарах, хортон шавьж үржих таатай нөхцөл бүрдэж байгаа нь ойн төлөв байдалд муугаар нөлөөлж байна.
Тухайлбал, цэвэрлээгүй ойн унанги, хатсан мод, мөчир гишүү, мод бэлтгэлийн үлдэгдэл үндэс, гол иш, модлогоор хооллогч 160 орчим зүйлийн хөнөөлт шавьж хэт олшрох таатай нөхцөл бүрдүүлж, ойн экосистемийг алдагдуулж байгаа юм.
Сүүлийн арван жилийн судалгаагаар 100 мянган га-д тохиолдох ойн түймрийн давтамж 1.4-7.3 хувь байгаа нь нэг га дахь унанги модны хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотой. Цэвэрлэгээ хийснээр ойд байгаа шатах материалыг 2-3 дахин багасгах боломжтой төдийгүй түймэр гарах эрсдэлийг бууруулж, хортон шавьж үржих нөхцөлийг хаах, ойн цэвэрлэгээнээс гарах бүтээгдэхүүнээр мод, модон материалын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тодорхой хэсгийг зохицуулах замаар хууль бус мод бэлтгэлийг бууруулах ач холбогдолтой. Улмаар ойн сангийн нөөц байгалийн аясаар нөхөн сэргэж, ойн төлөв байдал сайжрах, шатах материалын нөөц жилд 2.4 сая шоо метрээр багасах талтай.
-Өмнө нь цэвэрлэж байсан туршлага бий юү. Судалгааг хэрхэн хийсэн бэ?
-Ойн цэвэрлэгээг ганц хоёр аймагт туршиж байсан юм билээ. Харамсалтай нь, тухайн үед хөрөнгө, мөнгөний асуудлыг нь сайн шийдээгүйгээс улсын хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй гэсэн. Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улсын хэмжээнд бүх судалгаа, шинжилгээ хийсэн. Ойн сан бүхий газарт хатсан, унанги, хорхой шавьжид идэгдсэн 64.2 сая шоо метр мод байна гэсэн судалгаа гарсан. Улсын хэмжээнд жил бүр шаардлагатай хоёр сая шоо метр түлээний модны хэрэгцээнд хуваахаар 32 жилийн нөөц гарч байна.
-Ойн цэвэрлэгээ хийх санаачилга хаанаас гарав?
-Өнгөрсөн жил БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын даалгавраар хууль бус мод бэлтгэл юунаас үүдэж гарч байгаа талаар манай төвөөс судалгаа хийсэн. Хэрэглээний болон түлээний модны хэрэгцээ улсын хэмжээнд хоёр сая шоо метр байхад сүүлийн арван жилийн хугацаанд ойгоос бэлтгэх түлээний модны дундаж хэмжээг 660 шоо метр байна гэснээс үүдэн зохиомол хомсдол бий болж, үүний улмаас үнэ өсөж, хууль бус мод бэлтгэл нэмэгдсэн гэсэн хариулт гарсан.
Дээрээс нь гоожингийн гарал үүслийн гэрчилгээг орон нутагт буй эрх мэдэлтнүүд байр сууриа ашиглан танил талдаа өгдөг болсноос иргэд гал алдахгүйн тулд хамгийн ойр зам, жим гарсан ойгоос хэрэглээний модоо хулгайгаар бэлтгэх болсон нь нөлөөлжээ. Бид үүнээс гарах замыг ойн цэвэрлэгээнээс гарах модоор улсын хэмжээнд шаардлагатай хэрэглээний болон түлээний модны зохих хэмжээг хангах зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Ингэснээр хууль бус мод бэлтгэл багасна гэж үзсэн.
-Цэвэрлэгээний ажлыг яг яаж, ямар байдлаар зохион байгуулах вэ. Хэзээнээс эхлэх вэ?
-Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд эхний ээлжинд цэвэрлэгээний ажлыг эхлүүлнэ. Энэ жил дээрх таван суманд хийсэн ажлыг дүгнэж, загварчлал гаргаснаар ойн сан бүхий аймгуудад дараа дараагийн ажлаа үе шаттай үргэлжлүүлнэ. Ойн салбарт мэргэшсэн ажилтан ховор болсон. Дээрээс нь ойн мэргэжлийн байгууллагууд эдийн засаг, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжийн хувьд төдийлэн шаардлага хангахуйц түвшинд хүрээгүй байна.
Тэгэхээр нэн түрүүнд мэргэшсэн ажилтан бэлтгэх, байгаа хэдийгээ давтан сургалтад хамруулах, мэргэжлийн аж ахуйн нэгжийн чадавхийг сайжруулах тал дээр анхаарна. Үүний дараа цэвэрлэгээгээ эхлүүлнэ. Ойн цэвэрлэгээ гэдэг технологийн нарийн горимтой. Дээр дурдсан таван суманд гэхэд 13.6 сая шоо метр хатсан, унанги байгаа нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 25 жилийн нөөцийг хангах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд жилд 540 мянган шоо метр мод бэлтгэх шаардлагатай. Энд нэг тоо хэлэхэд хууль бус мод бэлтгэлийн 80 хувь нь Улаанбаатар хотын 150 км радиуст гарч байдаг. Эхний ээлжинд дээрх таван суманд мэргэжлийн 70 бригад ажиллуулах бөгөөд хэсэг тус бүр 10-11 хүнтэй байна. Ингээд бодохоор 770 хүн орон нутагт ажлын байртай болох бол улсын хэмжээнд 200-250 бригад, 2500-3000 ажлын байр бий болох юм. Жилийн дөрвөн улиралд ойгоо тасралтгүй цэвэрлэж, цэвэрлэсэн талбайд нөхөн сэргээлт хийнэ. Ерөнхий сайд энэ онд хийх ажлаа танилцуулахдаа эхний улиралд ой цэвэрлэх хөтөлбөрийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр хоёр, гуравдугаар сараас ажил эхлэх байх.
-Хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Ойн мэргэжлийн аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж авахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай. Техникийн туслалцааг мэргэжлийн аж ахуйн нэгжид гурван жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлөөр олгоно.
Ойн мэргэжлийн бригадууд ойгоо цэвэрлээд бүтээгдэхүүнээ ойн захад гаргаж, бид түүнийг нь худалдаж аваад тээвэрлэнэ. Жилд нэг бригад есөн мянган шоо метр модыг 200-250 га талбайгаас бэлдэх юм. Цэвэрлэсэн талбайдаа ойжуулалт хийснээр урсгал зардлаа төлөөд ойн нэг бригад жилдээ 20 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоо гарсан. Энэ бүх ажлыг эхлүүлэх зээлийн эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэж өгнө. Төсвөөс мөнгө гаргахгүй байх. Олон улсын аль нэг байгууллага, магадгүй “Чингис” бондоос санхүүжилт авч магадгүй.
Б.Бямбасүрэн