Нэг үеэ бодвол Монголын залуучууд дэлхийн томоохон их сургуулиудад суралцдаг, төгсдөг болжээ. Чарлез Дарвин, Адам Смит, Давид Юм нарыг төрүүлсэн Их Британи, Шотландын Эдинбургийн Их Сургуульд өрсөлдөөний эрх зүй ба инновациар мэргэшсэн хууль зүйн магистрын хөтөлбөрийг дүүргээд эх орондоо ирээд байгаа Л.Отгонбаяртай Монголд өрнөж буй эрх зүйн шинэтгэл, ялангуяа хөрөнгө оруулалтын орчин, үйлдвэржилт, өрсөлдөөн ба өрсөлдөх чадварын бодлого зохицуулалтын талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Лхамсүрэнгийн Отгонбаяр гэдэг. “Легал Полиси” хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал. Хуулийн мэргэжлээрээ нийт 10 гаруй жил ажилласны дотор хуулийн сургуулийн багш, арилжааны банкны хуулийн зөвлөх, даатгалын компанийн хуулийн зөвлөх, харилцаа холбооны оператор компанид ахлах хуульч, хуулийн хэлтсийн даргын ажлуудыг эрхэлж байсан. Мөн өмгөөлөгч болоод 8 дахь жилдээ ажиллаж байгаа.
-Хуульчид дотроо эрүү, иргэн, захиргааны гэж мэргэшдэг гэж сонссон. Таны хувьд?
-Би бизнесийн эрх зүй, өрсөлдөөн, инновацийн эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй хуульч, өмгөөлөгч хүн. Салбар эрх зүйн уламжлалт ангилалтаар бол таны хэлсэнчлэн эрүүгийн эрх зүйч, иргэний эрх зүйч гэх мэтээр ангилж болох хэдий ч бидний ажиллаж буй энэ цаг үе хуульчдаас үүнээс хавьгүй илүү нарийн мэргэшил, ур чадвар шаардаж байна. Миний хувьд инноваци, өрсөлдөөний эрх зүйн чиглэлүүдтэй хуульчаар ажилласан бүх цаг хугацаа маань салшгүй холбоотой байсан. Банкны салбарын реформын дараачаас тус салбар ид цэцэглэж, технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөж эхэлж байсан үед банкны хуульчаар ажиллаж цоо шинэ хандлага, шинэ стандарт, хуулийн орчинд ажиллаж байв. Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын бүтээн байгуулалт идэвхитэй өрнөж байсан үед энэ салбарын лидер компанийн олон чухал төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлүүдийг мэргэжлийн хувьд удирдаж ажиллаж байсан. Тэр бүгд үргэлж “Монголд анх” гэсэн тодотголтой байжээ. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхэд шинэ тутам сорилтууд биднийг, манай улсын эрх зүйн орчныг давхар сорьж байсан учир цаанаасаа л өрсөлдөөн, инноваци, хөрөнгө оруулалт гэсэн чиглэлээр мэргэших шаардлагаа харагдаж ирсэн. Хийж байгаа ажил чинь хобби болохоор зэрэг зорилго, хувь заяанд аяндаа хөтөлдөг гэж үнэн аж. Үргэлжлүүлээд Их Британи, Шотландын Эдинбургийн их сургуулийн хууль зүйн сургуулийн “Өрсөлдөөний эрх зүй ба Инноваци”-аар мэргэшүүлэх хөтөлбөрт суралцах завшаан тохиож хуулийн мастерийн зэргээ мөн энэ чиглэлээр хамгаалсан.
-“Легал Полиси” хуулийн фирмээ танилцуулахгүй юу? Танай байгууллагын бусдаас ялгагдах гол онцлог юу вэ?
-Манай бусдаас ялгарах онцлог бол тодорхой салбар эрх зүйн чиглэлээр илүү нарийн мэргэшсэн фирм. Легал Полиси 2008 онд байгуулагдсан харьцангуй залуу фирм боловч бид өндөр амбицтай. Манай баримталж байгаа бодлого бол улс орныхоо бүтээн байгуулалт, инноваци, үйлдвэржилт, технологи, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулах, зах зээлийн жинхэнэ хэрэгцээ шаардлагад нийцсэн арга барил, туршлагад тулгуурласан үйлчилгээг үзүүлэх явдал. Манай фирмд гадаад дотоодод төгссөн шижигнэсэн залуус нэгдээд байгаа нь үнэхээр талархууштай хэрэг юм. Дашрамд хэлэхэд, манай улсад эрчимтэй явагдаж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Барын систем, жинхэнэ утгаараа хуулийн фирмүүд 2013 оноос байгуулагдаж эхэлж байна. Тэгвэл манай залуус ч, Легал Полиси ч түүхэнд анхдагчдын эгнээнд бичигдэх байхаа.
-Хуулийн фирм гэх ойлголт бол Монголд харьцангуй шинэ. Ер нь яг юу хийдэг бизнес вэ?
-Монголд “Компани” гэдэг ойлголт бий болоод 20 гаруйхан жил болж байна. Дараа нь харьцангуй амжилттай яваа компаниуд өөрийн “хуулийн зөвлөх”-тэй болцгоож байсан нь ердөө 90-ээд оны сүүлч, 2000 оны эхэн үе. Би ч бас тэдгээр анхны хуулийн зөвлөхүүдийн нэг. Анх Голомт банкинд хуулийн зөвлөхөөр ажилд ороход “Бодь Голомт”-ын хэмжээнд ганцхан хуульч байлаа. Дараа нь бас нэг залуутай болж хоёулаа тэр олон компаниудын хуулийн ажлыг нэлээд хэдэн жил хариуцаж ажиллаж байлаа. Ёстой бүх төрлийн хуулийн ажил, гэрээ, журам боловсруулдаг байсан. Гэлээ гээд яаж ч бодсон нэг хүн тийм олон чиглэлээр мэргэших боломжгүй, нөгөөтэйгүүр нэг компани бүх чиглэлээр мэргэшсэн олон хуульчдыг нэг дор ажиллуулах боломжгүй шүү дээ. Арай өндөр түвшинд, томоохон гэрээ хэлцэл дээр ажиллахад тусгай мэдлэг, мэргэшил шаардагдана. Бүр заавал хөндлөнгийн хуульчдаар магадлан шинжилгээ хийлгэдэг тогтсон жаяг хөрөнгө оруулалтын практикт түгээмэл. Үүнийг нь хийдэг мэргэшсэн хүмүүсийн хэрэгцээ аяндаа бий болно. Энэ хэрэгцээг л хангадаг зөвлөх үйлчилгээний бизнес бол хуулийн фирмийн эрхэлдэг бизнес юм. Зах зээл өөрөө хүссэн хүсээгүй л бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дагнах, бусдаараа ялгарахыг шаарддаг. Энэ шаардлагаар мэргэшсэн, бие даасан хуульчдын нэгдэл, хуулийн фирмүүд бий болдог юм.
-Легал Полиси хуулийн фирм одоо ямар дорвитой төсөл дээр ажиллаж байна?
-Хамгийн томоохноос нь дурьдвал бид “Сайншанд Аж Үйлдвэрийн Цогцолбор” төслийн хуулийн зөвлөхөөр олон улсын “Тэйлор Вессинг” хуулийн фирмтэй хамтран амжилттай ажиллаж байна. Гангийн үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэр, зэс хайлуулах, коксын үйлдвэр гээд улс орны маань эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэгдсэн цар хүрээ, эдийн засгийн ач холбогдлоороо бол үнэхээр гайхамшигтай төсөл. Манай фирм зөвхөн гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулж, зөвлөгөө өгөөд зогсохгүй цаашид Монгол улсад үйлдвэрлэл хэрхэн яаж тулхтай хөгжих вэ, хууль тогтоомжийг яаж сайжруулах вэ гэдэг дээр нэлээд томоохон дүр зураглал гаргахыг зорьж, судалгаа хийж байна.
-Үйлдвэржилтийн эрх зүйн орчны чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Тэгвэл Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхэд эрх зүйн ямар орчин хэрэгтэй байна вэ?
-Үйлдвэрлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэж хэн бүхэн хэлнэ. Газар зүйн байршил, хөршүүд, хөгжлийн түвшингээс хамаараад бидэнд маш өвөрмөц өгөгдөл байна. Тухайлбал бидний урд аж үйлдвэрийн мангас байна. Энэ өгөгдөлд нийцсэн эрх зүйн орчныг бий болгох нь чухал. Гарц нь юу вэ гэхээр өндөр технологи, өрсөлдөх чадвар. Өндөр технологийг бид гаднаас нутагшуулна, авна, сурна. Учир нь энэ бол хуушуур хайраад дотооддоо борлуулчих шиг хар ухаанаар хийж болохгүй асуудал. Иймээс оюуны өмчийн систем, патентын бодлого, технологийн чиглэлийн гэрээ хэлэлцээр олон улсын түвшинд нийцсэн байдлаар хийгдэх, хэрэгжих нөхцөлийг бий болгох хэрэгтэй.
Аж үйлдвэржилтийг эрчимтэй хөгжүүлсэн ихэнхи амжилттай жишээ Зүүн Өмнөд Азийн орнуудыг л тойрч яригддаг. Япон улс – MITI гэдэг том яамны төвлөрсөн, нэгдсэн концепцитой, далайцтай үйл ажиллагаа. Сингапур – Ли Куан Юү ерөнхийлөгчийн нэгдмэл тууштай бодлого. Солонгос – Пак Жүн Хигийн томоохон бүтээн байгуулагчдаа тууштай дэмжсэн жишээ. Гэтэл хуулийн хувьд тэдэнд ямар хүчин зүйл байж вэ гэдгийг харахад нэгдмэл ойлголт, тууштай бодлого, хэрэгцээтэй эрх мэдлийг нь олгосон босоо түвшний тууштай дэмжлэг бүхий механизмыг бүрдүүлсэн явдал байжээ. Энэ өөрөө хурд, гүйцэтгэлийг сайжруулах боломжийг олгодог. Хэдийгээр олон улсын байгууллагууд Зүүн Өмнөд Азийн эдгээр орнууд засаглалын хувьд тийм ч сайн жишээ биш гэж үздэг нь үнэн боловч Японы тухайд дарангуйлал байгаагүй, итгэл үнэмшил, бодлогын дэмжлэг л байсан. Зөв тодорхой бодлого хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой байдлыг бий болгодог аж. Цаашилбал, үйлдвэрлэгчдэд зориулсан нэг цэгийн систем, татварын ойлгомжтой, прецедент бүхий орчин гээд олон зүйл цогцоороо хэрэгтэй. Өрсөлдөх чадвараа сайжруулах гэдэг өөртөө зөв дүгнэлт хийхээс эхэлнэ.
-Хоёулаа яриагаа Монгол дахь эрх зүйн орчны тухай хандуулъя. Монгол улсад сүүлийн үед хөрөнгө оруулалтын орчин муудаж байна гэж их яригдах боллоо. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой сөрөг мэдээлэл гарч байгаа боловч мэргэжлийн хүний дуу хоолой хомсхон байдаг. Үнэндээ төрөөс сүүлийн жилд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогод томоохон алхамууд хийж байгааг дурьдах хэрэгтэй. Татварын орчныг тогтворжуулах гэрчилгээ гэж цоо шинэ механизм хөрөнгө оруулалтын цар хүрээ, хэмжээтэй уялдаж бий болсон байгаа. Энэ бол том дэвшил. Томоохон төслүүд ажлын байр бий болгож, жижиг дунд үйлдвэрүүд түүнд нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх тогтолцоог бий болгохыг зорьсон байна. Иймээс хөрөнгө оруулалтын тухай хуулийг таньж мэдэх, сурталчлах нь чухал. Үнэндээ ажил хэрэгч хүмүүс хэвлэлийн шар мэдээнээс илүү мэргэжлийн хүний зөвлөгөөг, хуульчдын үгийг сонсдог болжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төр, хувийн хэвшлийг дэмжих бодлого бизнес эрхэлж буй хүмүүст амин чухал сонстож байна. Энэ үзэл санаа хууль, зарчим, соёл болж тогтоосой гэж хүсэж байна. Манай улс хуулийн дагуу ажил хэргээ явуулах талаар эзэн өөрөө чармайлт гаргавал хуулийн орчин нь түүнд тус болдог тийм улс болж байгаа. Хөгжиж буй орны хувьд сурах, сайжруулах юм ч их бий.
-Зөвхөн хөрөнгө оруулалтын тухайд бус ер нь аливааг сайжруулах гэдэг хууль тогтоомж олноор нь батлаад байхын нэр бас биш байх тийм үү?
-Тийм. Дан хууль тогтоомж батлаад асуудал шийдэгдэхгүй нь мэдээж. Сонирхуулахад Харвардын хуулийн профессор Лоренс Лессигийн үзсэнээр аливаа нийгмийн харилцаа, хүний зан үйлийг зохицуулдаг дөрвөн янзын зүйл байдаг байна. Нэгдүгээрт, нийгмийн хэм хэмжээ, соёл. Хоёрдугаарт, хууль. Гуравдугаарт, зах зээл. Дөрөвдүгээрт, архитектур. Эхний хоёр бол ойлгомжтой. Мөн зах зээл хүссэн хүсээгүй бидний зан үйл, шийдвэрт нөлөөлж зохицуулж байна. Хамгийн сонирхолтой нь архитектур. Мэдээж хууль бол өөрөө нийгмийн инженер зүйн архитектурын нэг жишээ боловч цаасан дээрхээс өөр архитектур бас бий. Энд бид анхаарал хандуулах ёстой. Энгийн орон зайн шийдлээс эхлээд хүний зан үйл, соёл, ойлголт бүрэлдэхэд нөлөөлөх материаллаг ба материаллаг бус шийдлүүдийг хамарсан ойлголт. Жишээлэхэд, ХБНГУ-ын Засгийн газрын төв байгууллагууд Берлинд байрладаг. Гэтэл Холбооны үндсэн хуулийн шүүх нь тэднээс нэлээд хол Карлсрүэд байдаг. Энэ бол энэхүү институцид зориулан бодож олсон архитектур шийдэл юм.
Британийн Парламентийн танхимд ширээ байдаггүй. Энд мэтгэлцээн өрнүүлэх, танхимд үгээ хэлэх л архитектурын шийдэл байгааг харж болно. Түүнээс биш ширээний ард кнопын хэрүүл, кандикраш тоглуулах, сонин уншуулах шаардлага байхгүй. Хөгжингүй орнуудад хэвлэл мэдээлэлд мэргэшсэн хүмүүс ажиллахаас аргагүй тийм архитектур байна. Эфир нь үнэтэй учраас оюуны өмчийн зөрчилтэй контент, учир зүйн шаардлага хангаагүй алдаатай мэдээлэлд орших орон зай алга. Хэлэх гэсэн зүйлийг нь маш богинохон хугацаанд товчхон оновчтой дүрслэхээс аргагүй тийм хэм хэмнэл бүхий архитектур тогтсоон байна. Барууны орнуудад шүүхэд дуудагдсан гэрчийг хаалттай, зөвхөн шүүгчид нүүр царайг нь харах тусгай халханд оруулж шүүх дээр байцааж байна.
Харин Монголд шүүгчдэгч, магадгүй түүний ар гэрийнхний нь өөдөөс харуулаад улалзуулж байна. Баруунд хохирогчийн төвүүд ихэвчлэн мухар булан, хаалга нь хойшоо харсан газар байрлаж байна. Учир нь олон хүний нүдэнд зам дагуу байрласан сайхан том байшин руу алхаад явах зориг тэр бүр хүчирхийлэлд өртөгчид байдаггүйг мэдээд хийсэн шийдэл. Ингэхлээр нийгмийн архитектур гэдэг зүйл чухал байна. Дүгнэвэл, нийгмийн хэм хэмжээ – соёл, эрх зүй, зах зээл, архитектур дөрвийг бүгдийг нь бодолцсон зохицуулалт л үр дүнтэй, иж бүрэн зохицуулалт болно гэсэн санаа.
-Нээлттэй ил тод байдал гэдэг зүйл бас чухал юм биш үү? Гэвч энэ манайд байж болох уу?
-Их өргөн сэдэв. Нээлттэй соёл гэдэг үзэл санаа, хөдөлгөөн бий. Жишээ нь, оюуны өмч бол нээлттэй байснаар л хүлээн зөвшөөрөгдөж, илүү хамгаалагддаг юм байна гэсэн ойлголт бий. Авдрандаа юм уу номын сандаа хав дарчихаад өөртэй нь адилхан санаа бүхнийг хулгай гээд байж болохгүй. Мэдээж хаалттай зүйл гэж байх ёстой. Нийтийн алба, шийдвэр гаргалтанд нээлттэй байдал, нээлттэй соёл чухал. Бид олон зүйл үзэж туулж байгаагийн хэрээр ялангуяа нийтийн алба алдаа онооноосоо суралцдаг, алдсанаа хүлээн зөвшөөрдөг, нээлттэй ярилцдаг, бичиж үлдээдэг соёл эзэмших нь чухал байна. Саяхан би эдийн засгийн түүхэн хямралуудад Европын холбоо хэрхэн хариу үзүүлж байсан талаар Евро комиссын өөрийнх нь гаргасан тайлангуудыг маш анхааралтай уншиж үзлээ. Үнэхээр одоо байгаадаа хариуцлагатай, хойч үеийнхээ өмнө ёс суртахууны үүрэгтэй гэдгээ ухаарч алдаа оноогоо маш ний нуугүй нээлттэй бичдэг соёлтой аж.
-Өрсөлдөөний эрх зүйгээр мэргэшсэн хүнээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар юу гэж үздэгийг сонирхмоор байна?
-Энэ байгууллагын чухлыг олон нийтэд ойлгуулсан хүн бол О.Магнай. Түүнээс өмнөх удирдлагууд, олон улсын байгууллагуудын хүчин чармайлтаар “Өрсөлдөөний тухай” шинэ хууль харьцангуй олон улсын жишигт ойртож батлагдсан. Гэхдээ институцийн хувьд ч, хуулийн хувьд ч чанарын өөрчлөлт тулгамдаж байна. Шүүмжлэлийн хувьд бол Европт ч, АНУ-д ч өрсөлдөөний хуулийг бизнесийнхэн үргэлж л шүүмжилж байдаг. Америкт үүнийг бүр “антитраст” гэж нэрлээд тогтчихсон байдаг. Би Их Британид сурч байхдаа санхүү, эдийн засгийн хямралын үеийн өрсөлдөөний эрх зүйн бодлогын асуудлаар, мөн хөгжиж буй орнуудад зориулсан өрсөлдөөний бодлогын талаар судалгаа хийж, илтгэл, өгүүлэл бичиж байсан.
Энэ бүхний үндсэн дээр манай өнөөгийн ШӨХТГ-ын тухай эргэцүүлэхэд тэд байгаа хуулийнхаа концепцийг нийгэмд таниулах, бодлогоо нээлттэй хэлэлцүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж ойлгогдсон. Нэг талаас зарим салбарын бизнесийнхэнд тус агентлаг проблем мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас үнэхээр манай орны зарим салбарын архитектурыг шинэчлэх, халах, шударга, эрүүл өрсөлдөөнтэй болгоход хийх зүйл их байгаа. Өрсөлдөөний хууль дөнгөж хэрэгжиж эхэлж байна. Одоо яг л мэтгэлцээн өрнүүлэх л үе. Түүнээс бус өрсөлдөөний зохицуулалтыг ор тас байхгүй болгож болохгүй. Учир нь өрсөлдөөний шударга тогтолцоо хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаа ч байдаг төдийгүй Дэлхийн банкны жил бүр хийдэг бизнесийн орчны тайланд энэ нь нэг үзүүлэлт болж ордог.
Ер нь өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэхэд зах зээлийн байгаа орчин нөхцөлөө мэдрэмжтэйгээр үнэлж, түүнд үндэслэсэн уян хатан хэрэгжүүлэлт чухал гэдгийг судлаачид онцолдог. Нөгөөтэйгүүр өрсөлдөөний байгууллага бол нэг талаас хэрэглэгчийн урт хугацаан дахь эрх ашиг, нөгөө талаас бизнес – инноваци хөгжих хэрэгцээ гэдэг хоёр зөрчилтэй факторуудыг харгалзан шийдвэр гаргадаг байгууллага. Аль нэг руу нь, ялангуяа хэрэглэгч тал руу хэт туйлширч хөтлөгдөх нь эдийн засагтаа ч, өрсөлдөөний байгууллагын өөрийнх нь хувь заяанд ч халтай байдаг болохыг ОECD онцолсон байдаг. Өрсөлдөөний бодлого бол зах зээлийн өрсөлдөөнт тогтоцыг хамгаалахын тулд нэг талаас сахилга батыг сахиулж хуулийг хэрэгжүүлэх, нөгөө талаас аж ахуйн эрх чөлөөг олгох, зах зээлийн дерегуляци хийхэд чиглэдэг л дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд тань баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.
Ярилцсан Я.Хүрэлхүү