Сочи хот зочдын сэтгэлд хүрсэнгүй
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлчид Сочигийн талаар гомдол мэдүүлж байна. Сочид болох өвлийн олимпийг сурвалжлахаар ирсэн гадаад, дотоодын олон сэтгүүлчид тус хотод ирээд олон асуудлуудтай тулгарчээ.
Сэтгүүлчдийн захиалсан зочид буудлын өрөөнүүд хараахан баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй гэдгийг Сочи хотноо ирсний дараа тэд мэдсэн байна.
Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар Сочигийн есөн зочид буудлын дөнгөж зургаа нь зочдыг хүлээн авахад бэлэн болсон ч тэдгээр буудалд амьдрах нөхцөл байхгүй, барилгын ажил дуусаагүй гэсэн байна.
Германы гэрэл зурагчин түүний өрөөнд барилгын ажилчин болон тэнэмэл нохой орж гардаг тухай мэдээлсэн бол олон сэтгүүлч зочид буудлын өрөөнүүдэд халуун, хүйтэн ус байхгүй. Хэсэг хугацааны дараа усны хоолойноос зэвтэй ус гоождог гэж гомдоллож байна.
Энэ талаар буудлын ресепшнд мэдэгдэхэд зэвэрсэн ус эрүүл мэндэд ямар хор уршигтай болох талаар хэнэггүйхэн тайлбарлаж өгсөн гэж сэтгүүлчид бухимдаж байгаа юм.
Түүнчлэн “Chicago Tribune” сонины сурвалжлагч Стейси Сен Клер шугам хоолойноос урссан зэвтэй усны зургийг өөрийн твиттер хуудаснаа байршуулжээ.
Харин “The Guardian” сонины сурвалжлагч Шон Уокерын байрласан буудлын лифт ажиллахгүй байснаас гадна аврах гарц мөн хаалттай байсан гэж ундууцав.
Францын сэтгүүлч өрөөнийхөө хаалгыг нээхийг оролдож байтал хаалганы бариул эвдэрчээ.
CNN-ийн сэтгүүлч Харри Рика болон түүнтэй хамт ажиллагсдын таван сарын өмнө захиалга өгсөн 11 өрөөний зөвхөн нэг нь бэлэн байсан бөгөөд тус өрөөнд орохын тулд бүтэн өдөр хүлээсэн гэж мэдээлсэн байна.
Түүнчлэн хотын гудамжинд байдал бас тийм ч сайнгүй гэнэ. Сэтгүүлч Жоан Барнас олон траншейний нүх таггүй байсныг анзаарч, хүмүүсийг анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.
Үүнээс гадна Сочид болох олимпийн хоолны цэс муу орчуулгатай болсон, зөгийн балнаас ялаа гарч ирсэн, өглөөний хоол нь чанар муутай гэж олны зэмлэлд өртөөд байгаа юм. Түүнчлэн нэг ариун цэврийн өрөөнд хоёр бие засах суултуур байгаа нь барууны сониныхны элэг доог болсон бөгөөд тамирчид суултуур дээр хосоороо сууж гэрэл зургаа даруулаад амжжээ.
Х.Шинээ