Дэлхий нийт өчигдрөөс эхлэн өвлийн олимпоор амьсгалж Сочигийн зүг анхаарлаа хандуулж эхэллээ.
“Торино”, “Ванкувер” өвлийн олимпод дараалан оролцсон гүйлтийн цанын тамирчин ОУХМ Э.Очирсүрэнтэй Сочигийн олимпийн нээлтийн өдөр ийн ярилцлаа.
-ОХУ-ын зургаан жил бэлдсэн, өвлийн олимпчдын дөрвөн жил хүлээсэн Сочигийн тэмцээн уралдаан эхэллээ. Цаначин хүний хувьд сэтгэл догдолж л байгаа байлгүй?
-Сочигийн олимп нээлтээ хийгээд үнэхээр гоё санагдлаа. Дөрвөн жилийн өмнө “Ванкувер”-ын олимпийн нээлтэд оролцох гээд тамирчдын тосгонд догдолж байсан үе минь санагдаж байна. Эгчийнхээ оёж өгсөн дээлээ гаргатал эвхээсээрээ үрчийчихсэн байсан. Тэгээд тамирчдын угаалгын өрөөнд индүүдтэл гадныхан “Юун урт цагаан юм бол” гээд гайхсан царайтай харцгаагаад л. /инээв.сур/ Би үнэгэн лоовууз, хантааз, дээл өмссөн байсан болохоор гадныхан хамт их зураг авахуулсан. Тэгээд “Монголиа Эрдэнэ-Очир Очирсүрэн” гээд дэлхий даяар хэдхэн мөч ч гэсэн нэрээ зарлуулсан болохоор үнэхээр бахархмаар үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэгдэл төрсөн дөө.
-Би яриагаа Италийн Торинод болсон анхны олимпиор эхэлье гэж бодлоо?
-Ториногийн олимпод оролцоход одооных шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл цацаагүй. Дорж багш Хаш-Эрдэнэ бид гурав 2002 оноос хойш шигшээ багт бэлтгэлээ хийгээд л яваад байсан. Багшийнхаа үгэнд ороод, уралдаанд яваад байснаас олимпод бэлдэж байгаагаа ч мэдээгүй. 2005 онд Австри улсад нэг сар тэмцээнүүдэд оролцож яваад Германд дэлхийн аваргад уралдсан. Гэтэл Дорж багш “За ашгүй олимпийн эрхээ авчихлаа” гээд л баярлаад байсан. 20 настай болоод ч тэр үү олимпийн эрх гэж баярлаад багш юун сүртэй юм гэж бодсон. /инээв.сур/ Тэгээд олимп эхлэхээс гурван сарын өмнө бид гурвыг цалинжуулаад олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Сочи шиг албан ёсоор сүртэй үдэх ёслол энэ тэр байгаагүй болохоор ер нь сэтгэл хөдлөл их багатай л явсан. Хүүхэд байсан болоод ч тэр үү.
-Монголоос сэтгэл хөдлөл багатай яваад Италид очиход ямар сэтгэгдэл төрөв?
-Очоод олимпийн тосгонд буухад л шууд өөр орчин угтаж, аажим аажмаар баярлаж эхэлсэн. Гэхдээ Ториногийн олимпийн тосгонд очоод бэлтгэл хийж эхлэхэд зам нь үнэхээр хэцүү байсан. Гүйлтийн цанын замуудыг А, B, C, D, E гэж хуваадаг. Монголд байдаг зам “А” зэрэглэлд багтана. Гэхдээ Олон улсын цанын холбооноос “А” зэрэглэлийн зам дээр тэмцээн уралдаан зохион байгуулж болно гэсэн зөвшөөрөл олгодог ч манайд албан ёсоор байхгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн D, E гэсэн буюу хамгийн хүнд зам дээр, олимп “С” зэрэглэлийн замд явагддаг. Монголын хувьд хуурай, зууралттай, гурилан цастай байдаг. Гэтэл гадны цас голдуу хиймэл, усархаг байдаг. Уулын энгэрт хайлмагтчихсан цас байдаг бол сүүдэрт удчихсан, давсархаг цастай.
-Анхны олимпийн уралдааны зам хэр байв. Айж сүрдэж байв уу, эсвэл анхны гэдгээрээ зоригтой уралдсан уу?
-Сүрдэлгүй яахав. Хамгийн хэцүү нь Хашаа бид хоёр 1 гэсэн номертой уралдсан. 1 номертой гэдэг нь хамгийн бага оноотой, цөөхөн тэмцээнд уралдсан гэсэн үг. Бага оноотой тамирчдаа урд нь гаргаад араас нь хөөж олимпийн уралдаанаа сонирхолтой болгодог. Миний хувьд дэлхийн аварга, Азийн аваргад уралдсан хэдий ч үнэхээр цөөхөн тэмцээнд оролцсон туршлага дутмаг байсан. Хамгийн хэцүү нь тэр өдөр Торинод битүү цасаар шуурч байсан. Биднийг гараанаас гарахаас 10 минутын өмнө зам хагалагч нар гээд 10 гаруй цаначин явж замаа шалгаж мөр гаргасан. Гараанаас гарахад цасаар шуурч байсан болохоор хагалсан зам буцаад цасаар дүүрчихсэн ямар ч ховилгүй болчихсон. Хамгийн хэцүү нь нүдний шилгүй болохоор нүд рүү цасаар шуураад л.
-Тэгэхээр та нэг хэсэг зам хагалж явсан байх нь?
-Тэгсэн. Гараанаас гараад гурван км орчим газар зам хагалж уралдсан. Миний араас 30 секундын зайтай тамирчдыг дарааллаад гаргаж байсан. Тэгээд удалгүй арын тамирчид урд гаран, ээлжлэн зам хагалж эхэлсэн дээ. Би сандрахдаа ямар ч хамаагүй дуу аялаад тэгээд хэсэг хугацааны дараа тайвширчихдаг. /инээв.сур/ Дуугаа аялаад л гайгүй болсон доо.
-Ванкуверт 74 гэсэн дугаартай уралдсан болохоор амар байсан байх нь?
-Ванкуверт бол нэг олимпийн нүүр үзчихсэн туршлагатай хүн очсон. Олимпод гүйлтийн цанын төрөлд 310 тамирчин уралдах ёстой. Миний уралдсан төрөлд гэхэд 80 орчим тамирчин оролцох ёстой. Тамирчдаа рейтингээр нь жагсааж, эхний 30 тамирчинг “Red” гэж жагсаадаг. Өөрөөр хэлбэл эхний 30 тамирчнаас медаль авах нь тодорхой гэсэн үг. Олон улсын цанын холбооноос олгож байгаа оноогоор үлдсэн тамирчдыг жагсаагаад тэр дугаараар уралдааны зам гаргадаг. Ванкуверт баярласан нэг зүйл нь уралдааны зам дагуу төрийн далбаа барьчихсан Монголчууд хөгжөөн дэмжсэн. Очирсүрэн урагшлаарай гээд л. Төрийн далбаагаа хараад шууд хүч ороод л явчихдаг юм билээ. Ванкуверын Монголчууд Хаш-Эрдэнэ бид хоёрт зөндөө тусалсан болохоор баярлаж явдаг даа. Би Торинод сонгомол, Ванкуверт тэших төрлөөр уралдсан.
-Сочид Ч.Отгонцэцэг сонгомол төрөлд уралдана. Тэгэхээр гүйлтийн цана сонгомол, тэших гээд ээлжлээд явдаг юм уу?
-Тийм ээ. Олимпийн хоёр техник нь дөрвөн жил тутамд солигдож явдаг.
-Цана, хэрэгслийн хувьд хэр бололцоотой вэ. Торинод гэхэд нүдний шилгүй уралдаж байсан гээд ярилаа шүү дээ?
-Одоо бол цана хэрэгслийн хувьд дутмаг биш больсон. “Фишер”, “Атомик” гээд хамгийн сүүлийн үеийн цана худалдаж аваад л уралддаг. 2005 оны дэлхийн аваргад худалдаж авсан цанаараа гэхэд Торинод уралдсан. Хамгийн гол нь цанандаа биш тосондоо байдаг. Гадаа агаарын хэм -4 хэм байлаа гэхэд цасан дээрх хэм нь -6 хэм байдаг. Гаднах болон цасны хэм, уулын энгэр, сүүдрийн цасыг тааруулж цана дээр тос тавьдаг. Цаныг хэр сайн тосолно тэр хэмжээгээр амжилт нь ахиж байдаг учраас маш чухал.
-Тэгэхээр цана хэрэгсэл биш тосолгооноос амжилт шалтгаалах нь ээ?
-Тийм. Бусад улс оронд тосны лаборатори, мэргэшсэн баг ажиллаж, шинжлэх ухааны хэмжээнд хөгжчихсөн. Манайд бол Дорж багш дасгалжуулагч, цанаа тосолно, эмч, сэтгэлзүйч гээд олон жилийн туршлагаараа бүгдийг хийдэг. Улс орнууд гэхэд цанаа хэрхэн тосолдгоо нууцалдаг байх жишээтэй.
-Хоёр цагаан өвлийн олимп үзчихсэн туршлагатай тамирчны хувьд Сочигийн хоёртоо зөндөө л зүйлийг захиж зөвлөгөө өгсөн байх?
-Холоос хараад зүгээр суугаагүй тусалж дэмжсэн. “Та хоёр анх удаа оролцож байгаа учраас үзэж харах зүйл зөндөө байна. Олимпийн тосгонд үзэж харах зөндөө зүйл бий. Түүнээс тэмцээнд уралдах хүртлээ хол байгаарай ядарна шүү. Интернэтээс хол байгаарай. Уралдсаны дараа л үзэж хараарай” гэж захьсан. Хамгийн гол нь тосоо их анхаараарай. Одоо бол интернэтээр орой болгон холбоотой юмаа асууж зөвлөж байна. Манай хоёр цагийн зөрүү нь гарчихсан, замтайгаа танилцчихсан, бэлтгэлээ базааж байгаа.
-Сочи дуустал хэд хоног нойргүй хонох байх даа?
-Тэгнэ. Цагаан олимп юм хойно нойроо хугаслаад үзнэ дээ.
-Ванкуверын олимпиос ирсний дараахан гэмтлийн улмаас спортоо орхисон байх аа?
-Тийм ээ. Олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад өрсөлдөхөөр Хандгайтад бэлтгэл хийж байгаад унаад босоод иртэл шагайгаа мултлаад хөлний бүдүүн шөрмөс нь зангираад гараад ирчихсэн. Ториногийн олимпиос нэг жилийн дараа Хүслэн хүү минь төрсөн. Арав гаруй жил орон гэр, үр хүүхдээ нөхөртөө даатгачихсан байсан болохоор “Ванкуверт орчихоод спортоо орхиж, сайн гэрийн эзэгтэй, ээж болно” гээд амлачихсан. Гэтэл унаад босоод иртэл хамаг хүсэл мөрөөдөл, амлалт талаар болсон. Цанаар битгий хэл зүгээр ч явж чадахгүй болох нь гэж бодохоос л аймаар санагдаж зөндөө уйлсан. Гэтэл нөхөр болон гэр бүлийнхэн “Чи чадна” гээд дэмжсэн дээ.
-Тийм үү. Би эсрэгээрээ нөхрийг тань одоо боль гэж хэлсэн байх гэж бодож байлаа?
-Үгүй, үгүй. Шууд л хүссэн зорьсноо биелүүл, чи чадна л гээд байсан. Тэгээд хөл гайгүй болгоод дэлхийн аваргад оролцох гэхэд спорт хорооноос “Чи ямар паралимпийн тамирчин биш” гээд зөвшөөрөхгүй, Дорж багшийг загнаад. Рааш дарга болон спорт хорооны дарга нараас намайг явуулж өгөөч гээд гуйгаад л байсан. Сүүлдээ тэмцээнд очоод эрхээ авч чадахгүй бол зардлаа буцаан төлнө гэсэн өргөдөл бичээд явсан. Тэр үед 5-6 сая төгрөг төлнө гэж гарын үсэг зурсан даа. Хамгийн гол нь дэлхийн аваргад оролцох юм бол эрхээ авах болохоор багш бид хоёр зүтгэсэн хэрэг.
-Дэлхийн аварга эхлэхээс хориод хоногийн өмнө гэмтсэн гэхээр яаж уралдсан хэрэг вэ?
-Бүдүүн яс биш жижиг яс хугарч, шагай мултарчихсан байсан. Дэлхийн аваргад очоод эхлээд уралдах замаараа явган явж үзсэн. Хөл эдгээгүй байсан учраас эцсийн мөчид л уралдааны замд гарахдаа цана дээр гарах хэрэгтэй байсан. 1.4 км замыг явган явж судалж, тактикаа боловсруулсан. Өвчтэй болохоороо нэг талын хөл маань тураад өмссөн өмд бараг намирдаг болчихсон байсан. /инээв.сур/ Хүмүүс шавхай, шалбаагтай газар үсрээд л гараад явчихна. Би болохоор аймаар удаан алхаад, шалбааг туулаад л явдаг байлаа. Тэгээд найман цагийн зайтай уух өвчин намдаах эмийг 10, 10 минутын зайтай ууж байгаад л уралдааны замд гарсан. Барианд орохдоо би уйлаад, Дорж багш минь баярлаж гүйгээд л. Гадныхан түрүүлчихсэн биш юундаа уйлдаг байна гээд их гайхсан. Тэр их өвдөлт, хэцүү бэрхшээлийг тэсч олимпийн эрх авсан болохоор Ванкувер надад үнэтэй олдсон.
-Улсын аварга бусад тэмцээнд хааяа оролцож байна уу?
-Үгүй. Ванкуверээс ирээд шууд л нөхөртөө өгсөн амлалтаа биелүүлсэн. Дашрамд хэлэхэд хоёр олимпод оролцсон, спортын амжилт бүхний ар талыг хариуцаж байсан ханьдаа маш их баярлаж явдгаа хэлье. Миний хань “Оюу толгой” компанид хүндийн оператор хийдэг Ариунжаргал гэж залуу бий. Бид хоёр арван жилийн нэг ангийх. Долдугаар ангиасаа үерхээд л гэр бүл болсон. Миний хувьд одоо бол төмөр замын Замын хоёрдугаар ангид ажиллаж байгаа. Эхний есөн жил тамирчин байсан бол сүүлийн гурван жил соёл олон түмний эрхлэгч, биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байгаа. Үүний хажуугаар Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дорж багшийнхаа туслах хийж байгаа. Гүйлтийн цанын спортоор хичээллэж байгаа хүүхэд багачуудад өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулах болно оо.
-Хэдэн настайдаа цаначин болсон бэ?
-Би чинь Төв аймгийн Заамар сумын Хайлаастын алтны уурхайн хүүхэд. 13 настайдаа спортын мастер Цэцэгмаа багштайгаа таарч, цанын спортод дурлах болсон. Багш гүйгээд бай, бэлтгэлээ хий л гээд байсан. Тэгээд 20 гаруй хоног цанаар гулгаад аймгийн аваргад ороод мөнгө, хүрэл авсан. Сар гаруй бэлтгэл хийгээд улсын аваргад ортол хоёр мөнгөн медаль хүртсэн. Манай ээж “Заамараас эхэлсэн зам чинь замбуулинг тойрох болтугай” гэдэг байсан. Үнэхээр ч замбуулинг тойрч хоёр олимпод оролцсон доо.
-Хааяа цанаар гулгах юмсан, уралдаан тэмцээнд оролцох юмсан гэсэн бодол төрнө биз дээ?
-Тэгэлгүй яахав. Удахгүй Увсын Зүүнговьд цанын улсын аваргатай. Тэр үеэр л очиж сайн гулгаад авна даа. Амралтын өдрүүдэд “Скай ресорт” явж, гэр бүлийнхэнтэйгээ гулгана. Хүүгээ хоёр настай байхад Финляндаас гүйлтийн цана авчирч өгснөөс хойш гулгаж сурсан. Одоо “Скай ресорт”-од очоод цанаар уулын дээрээс л гулгана. “Би Скай ресортод амьдармаар байна” гээд уйлна шүү дээ. Охин маань хоёр настай. Ахынхаа багадсан гүйлтийн цаныг углаад л байгаа. Ээж нь цаначин байсны хувьд хоёр хүүхэд минь үүнийг багаасаа мэдрээд л байна.
-За баярлалаа танд. Олон мундаг шавь нар төрүүлж дараа, дараагийн цагаан олимпод бэлдээрэй.
-Баярлалаа. Ерөөлөөр болог.
У.Бадамцэцэг