“Чикаго Буллз”-ын домог, “Шарлотт Бобкэтс” багийн эзэн Майкл Жорданы гэргий амаржиж ихэр охинтой болсон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Жордан ирэх даваа гарагт 51 нас хүрэх бол түүний гэргий, загвар өмсөгч Иветт Прието нь 35 настай аж. Тэд охиддоо Виктория, Изабэл гэж нэр хайрлажээ.
Хосууд 2008 онд танилцаж 2011 онд сүй тавьж, 2013 оны дөрөвдүгээр сард хуримаа хийжээ. Мөн тэд Флоридад 12,4 сая ам.долларын үнэ бүхий тансаг байшин бариулж өнгөрөгч онд нүүж орсон байна.
Ихрүүд Иветтийн анхны хүүхдүүд бол Жорданы хувьд дөрөв, тав дахь хүүхэд аж. Жордан өмнөх эхнэр Хуанита Ваноугаас өдгөө 21-25 насны хоёр хүү, нэг охинтой юм. Жордан Хуанита хоёр 17 жилийн хамтын амьдралаа 2006 онд төгсгөж албан ёсоор салжээ.