Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Чинбатын Отгонцэцэг өнгөрөгч пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 13-нд сонгомол тэшилтээр өрсөлдлөө.
Ямар ч байсан замаа гүйцээгээд ороод ирлээ. Гэхдээ санасандаа хүртэл уралдаж чадсангүй. Олимпийн наадмын зам аргагүй хүнд байдгийг мэдэрлээ. Миний хувьд энэ агуу од тамирчидтай мөр зэрэгцэн уралдсанаараа бахархаж байна.
Манай тамирчин нийт 76 хүнээс олимпийн эрхийн оноо авсан байдлаараа гараанаас 74-өөр гарсан юм. Уралдаан өндөрлөхөд тэрбээр 38 минут 43 секунд нэг дойл хурдалсан амжилтаар 70 дугаар байр эзэлж, ардаа зургаан хүн орхилоо.
Харин маргааш нь эрэгтэйчүүдийн 15 км-т ОУХМ Болдын Бямбадорж хурд сорьсон. Тэрбээр 92 тамирчнаас 86-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний 2.2 км-т 5:38.2, 8 км-т 23:16.5, 12.5 км-т 40:38.7, уралдаан өндөрлөхөд 48:29.6 амжилтаар 80 дугаар байранд орсон юм.
Түүний ард Македон, Ирланд, Аргентин, Энэтхэг, Балба, Перугийн цаначид орсон бөгөөд Канад, Серб, Латви зэрэг орны тамирчид замаа гүйцээж чадсангүй. Хоёр тамирчинтайгаа дөнгөж уралдсаных нь дараа хийсэн “уур савссан” ярилцлагыг хүргэе.
Ч.ОТГОНЦЭЦЭГ: ОЛИМПИЙН ЗАМ ХҮНД БАЙДГИЙГ МЭДЭРЛЭЭ
НЭРИЙН ХУУДАС: Чинбатын Отгонцэцэг. 1991 оны дөрөвдүгээр сарын 30-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. 23 настай. Биеийн өндөр 163 см, жин 56 кг. “Мон Алтиус” БТДС-д суралцдаг. “Алдар” спорт хорооны тамирчин. Улсын олон удаагийн аварга. Цанын спортоор найм дахь жилдээ хичээллэж байгаа. Анхны багш нь Ичинхорлоо, одоогийн дасгалжуулагч нь Д.Баттулга.
-Олимпийн наадамд анх удаа оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Ямар ч байсан замаа гүйцээгээд ороод ирлээ. Гэхдээ санасандаа хүртэл уралдаж чадсангүй. Олимпийн наадмын зам аргагүй хүнд байдгийг мэдэрлээ. Миний хувьд энэ агуу од тамирчидтай мөр зэрэгцэн уралдсанаараа бахархаж байна.
-Өнөөдөр +15 хэмд уралдлаа...
-Бид нэгдүгээр сарын 30-нд энд ирсэн. Анх ирэхэд бэлтгэлийн талбай хасах хэмтэй байсан бол ойрын 3-4 хоногоос эрс дулаарсан. Энэ нь уралдаанд бага зэрэг нөлөөлсөн байж болох талтай. Ялангуяа өнөөдөр бүр ч дулаан байсан. Дээр нь тосны асуудал дээр алдаа гаргачих шиг боллоо. Уг нь цас хайлаагүй байхад тос маань сайхан таарч байсан юм.
-Хувийн дээд амжилтаа ахиулж чадав уу?
-Ер нь цанын спортод ийм ойлголт бараг байдаггүй. Учир нь газар газрын цас ондоо. Сочигийн зам өгсүүр нь огцом өндөр, уруу нь нэлээд хол үргэлжилдэг бол бусад тэмцээнд огт өөр нөхцөлд уралдах хэрэгтэй болдог. Дээр нь цасны температур, тос хуучин, шинэ эсэхээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Тийм учраас рекорд амжилтыг цагаар дүгнэхэд учир дутагдалтай.
-Тосыг уралдаан болохоос хэдэн цагийн өмнө тавих ёстой байдаг юм бэ?
-Гол нь агаарын хэмд тааруулж солих шаардлагатай болдог. 13.30 цагийн үед харахад тос жаахан алдаж байх шиг байсан. Би 14.30-д уралдааны замд гарах байсан болохоор сэрүү ороод яг таарах байх гэж бодсон ч санаснаар болсонгүй. Уг нь техник, тактикийн хувьд гайгүй бэлтгэсэн байсан. Тосоо яг тааруулж чадсан бол дахиад ганц нэг тамирчныг ардаа орхиж дөнгөх л байсан байх.
-Хаалтын ажиллагаа болтол үлдсэн хугацаанд юу хийх вэ?
-Маргааш Бямбаа маань уралдана. Өглөө хамтдаа тосоо үзэж, сэтгэл зүйн талаас нь тусалж дэмжинэ дээ.
-Та нарын хувьд олимпийн наадмаар энэ улирлын тэмцээн уралдаан чинь дуусч байгаа юу?
-Гуравдугаар сарын эхээр Монголдоо болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Цанын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна. Ямар ямар амжилт үзүүлээд байна вэ?
-Анх 2007 оноос Төв аймгийн Борнуур сумын багш Ичинхорлоо болон шигшээ багийн дасгалжуулагч асан гавьяат тамирчин Л.Дорж багшийнхаа удирдлагаар цанаар хичээллэж эхэлсэн. Амжилт гэвэл 2011 онд Казахстаны Астана, Алматы хотноо болсон Азийн өвлийн спортын наадмын буухиа төрөлд хүрэл медаль хүртэж, ДАШТ-д 25 дугаар байр эзэлж байсан. Улсын 24 удаагийн аварга.
-Олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнд хэрхэн оролцсон талаараа сонирхуулаач?
-ОХУ, Австри, Итали, Германд болдог олон улсын тэмцээнүүдэд хоёр жилийн өмн өөс үндэсний шигшээ багийн гиш үүн Н.Ууганцэцэгийн хамтаар оролцож эхэлсэн. 300-гаас дотогш оноог хэр олон авсан, мөн хэр зэрэг дотогшоо авснаас шалтгаалж надад олимпийн эрх олгосон.
-Ямар фирмийн цанаар уралддаг вэ?
-“Фишер” брэндийн цана хэрэглэдэг. Энд ирээд шинэ цана, таяг худалдаж авсан. Өмнөхөөс ялгаатай нь гэвэл арай сүүлийн үеийн загвар. Бас дулаан газар, өөрөөр хэлбэл Сочид уралдахад зориулсан юм билээ. Монгол мөнгөөр нэг сая 600 орчим мянган төгрөг болсон.
-Шүтэн биширдэг тамирчин гэвэл?
-Эрэгтэйчүүдээс олимпийн хошой, дэлхийн есөн удаагийн аварга Норвегийн Петтер Нортуг, эмэгтэйчүүдээс олимп, дэлхийн аварга Польшийн Юстина Ковальчик нарын уралдахыг үзэх дуртай. Ковальчик энэ тэмцээнд түрүүлж шилдэг нь гэдгээ баталж чадлаа.
Б.БЯМБАДОРЖ: ДАРААГИЙН ОЛИМПОД ОЛОН ЗАЙД УРАЛДАНА
НЭРИЙН ХУУДАС: Болдын Бямбадорж. 1991 оны дөрөвдүгээр сарын 6-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Биеийн өндөр 170 см, жин 66 кг. Цагдаагийн ерөнхий газрын тамирчин. Цанын спортын ОУХМ цолтой. “Сочи- 2014” олимпийн наадамд Монголын багийн тугчаар ажилласан.
-Өчигдөр чи “За, маргааш ясаа цайтал үзнэ дээ” гэж байсан. Санасандаа хүртэл уралдаж чадсан уу?
-Тамирчин хүн болсных хүсэн хүлээсэн тэмцээндээ орж үзлээ. Зам талбайн хувьд цасан дээр гэхээсээ усан дээр шахуу уралдлаа. Тулгуур байхгүй холбирчих гээд эвгүй байлаа. Уралдаж байхад багшийн маань “Дараа харамсахааргүйгээр санасандаа хүртэл уралдана шүү” гэж хэлсэн нь бодогдож өөрт байгаа бүхнээ шавхаж уралдсандаа сэтгэл хангалуун байна.
Арга ч үгүй байх л даа, уясан морио хоцрохыг харах дуртай хэн байх вэ. Ямар ч байсан өөрөөсөө өндөр чансаатай 5-6 хүний урд гишгэж чадсандаа, улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байна.
-Өчигдөр Отгонцэцэгийн хувьд тосны асуудал гарсан. Энэ тал дээр ямар байв?
-Хэрэглэл материалын хувьд бусдаас дутахааргүй байсан ч тос тийм ч сайн болсонгүй. Гэхдээ ганцхан би биш бусад нь ч тосны асуудалтай байгаа шүү дээ. Тэгээд ч багш маань ямар тосны мэргэжилтэн биш. Чадлынхаа хэрээр гүйж, хөөцөлдөж явсаар Финландын цаначдын хэрэглэж буй тосыг тавьсан.
-Уралдахын урд орой хэр догдолсон бэ?
-Хамаг сэтгэл санаа маань өнөөдрийн уралдааныг л хүлээж байсан болохоор гараанаас гарангуут их догдолсон шүү. Дэлхийн шилдг үүдтэй нэг гарааны зурхайгаас гарахад өөрийн эрхгүй огшдог юм билээ. Мөн монголчууд маань ирчихсэн уухайлж байхыг сонсоод өгсүүр замд цуцаатай явсан хүн чинь шууд сэргэдэг юм байна лээ. Ирж балиашигласан монголчууддаа болон цэнхэр дэлгэцээрээ биднийг дэмжсэн элэг нэгтнүүддээ талархсанаа танай сониноор уламжилъя.
-Уралдааны зам хэр байв?
-Хэцүү зам байна лээ. Бэлтгэл дээр арай ийм байгаагүй. Цас нь наран талдаа хайлж, сүүдэр талдаа хөлдөөд ерөөсөө тулгуур хүндхэн байсан. Манайд бол -20 гаруй хэмд уралддаг. Харин олимпод огт өөр нөхцөлд буюу +10 гаруй хэмд уралдаж байх жишээтэй. Ус, цас хоёр холилдсон зам гэсэн үг. Гэхдээ элдэв шалтаг тоочоод яахав, бүгдээрээ л адилхан замд уралдсан.
-Олимпод явахдаа элдэв дарамтыг мэдэрч байв уу. Тухайлбал цахим ертөнцөөр “Хувцсандаа анхаарлаа хандуулаад бэлтгэлээ хийж байгаа юм уу” гэсэн утгатай сэтгэгдлүүд дүүрэн байсан...
-Хааяа завандаа Facebook-ээр ороход тиймэрхүү утгатай зүйлс дүүрэн байсан. Арга ч үгүй байх л даа, уясан морио хоцрохыг харах дуртай хэн байх вэ. Ямар ч байсан өөрөөсөө өндөр чансаатай 5-6 хүний урд гишгэж чадсандаа, улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байна.
-Олимпийн эрх олгох тэмцээнүүд болсон Австри, Герман, Италийн цасыг Сочигийнхтой харьцуулахад ямар байна?
-Дээрх газруудад хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, цас нь манайхтай төстэй учраас дажгүй гулгасан шүү.
-Эрхийн тэмцээнд чамаас гадна шигшээ багийн гишүүн Гэрэлт-Од, Доржготов нар оролцсон. Чиний хувьд FIS-ээс тогтоож өгсөн үзүүлэлт болох 300-гаас дотогш оноог хамгийн олон удаа авснаараа “Сочи-2014”-д оролцох эрх авсан гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно.
-Өмнөх “Ванкувер-2010” олимпийг зурагтаараа үзсэн байх. Тэр үед “Дараагийн олимпод би оролцох юмсан” гэсэн бодол төрж байсан уу?
-Тэр үед тийм итгэл, зорилго байгаагүй. Тэгэхэд цанын спортыг орхиод жил гаруй болчихсон байсан. Хөдөөний хүүхэд болохоор мал ахуй энэ тэр гээд спортоо хэсэг хугацаагаар завсарласан. Харин олимпийн дараахан Сочигийн олимпод оролцох зорилго тавиад бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлсэн. Тэгээд жилийн дараа Азийн өвлийн тоглолтоос хүрэл медаль авч урам орсон. Тэр эрчээрээ оюутны өвлийн универсиад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпод оролцох зорилго тавьсан юм.
-Анхны багш болон гаргасан амжилтаасаа дурдахгүй юу?
-Төрсөн нутаг Булган аймгийн Бугат сумын баг Баярсайханы удирдлага дор 2006 оноос цанын спортоор хичээллэж эхэлсэн. Өдгөө ЦЕГ-ын Баянгол дүүргийн 2-р хэлтэст харьяалагддаг. Амжилтын тухайд дээр өгүүлсэнчлэн Казахстанд болсон Азийн өвлийн наадмаас хүрэл медаль хүртэж байлаа. Мөн УАШТ-д 2011 оноос хойш тасралтгүй түрүүлсэн.
-Олимпийн тосгонд од тамирчидтай зургаа татуулж байна уу?
-Бэлтгэлийн талбай, байр хоёрын хооронд гүйсээр тийм зав гараагүй. Одоо л тэмцээн дуусчихсан энэ тэрүүгээр явж, тэмцээн уралдаан үзнэ дээ.
-Дараагийн олимп “Пёнчан-2018”-д оролцох зорилго бий юү?
-Байлгүй яахав, бүр хэд хэдэн зай төрөлд оролцохыг зорилгоо болгоод байна.
-Чамайг багадаа хурдан морь унаж, улсын наадамд хүртэл түрүүлж байсан гэж сонссон. Тэр тухайгаа сонирхуулаач?
-Багадаа хурдны морь унаж, улс, аймаг, сумын наадмаас айраг түрүү олныг авч, “Монголын цодгор хүү” гэдэг өргөмжлөлийг авч байсан.
Р.Манлай