БНСУ-д 1992 оноос хойш нийт 29 монгол иргэн сураггүй алга болсон судалгаа байдаг юм байна.
Энэ судалгааг Гадаад харилцааны яамны Консулын газар 2013 онд анхааралдаа авч ажиллан, Эрүүгийн цагдаагийн газарт тодорхой мэдээлэл өгсний үр дүнд тухайн иргэдийн ДНК-ийн шинжилгээг Солонгос руу явуулжээ. Эдгээр иргэдээс 9 нь эсэн мэнд олдсон бөгөөд үлдсэнийг нь үргэлжлүүлэн эрэн хайж байгаа юм.
Мөн БНСУ-д албан ёсны тоогоор 22-23 монгол иргэн ял эдэлж байгаа бөгөөд 2013 оны байдлаар 685 хүн их, бага хэмжээгээр асуудалд орж, тус улсын хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлсэн байна. Тус улстай байгуулсан Ялтан шилжүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд 7 иргэн БНСУ-аас эх орондоо ирэх боломж бүрджээ.
Харин өнгөрөгч онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын 79 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 126 иргэн халдлагад өртөн, 510 иргэн захиргааны зөрчилд холбогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар 7 улсын 26 иргэн ял эдэлж, 14 иргэн цагдан хоригдож байна.