Арван сартай хүүгээ Гандангийн хүрдний хажууд орхиод явсныг өчигдөр 20.10 цагт хүн олж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. Цагдаагийнхан 22.00 цагт ЭХЭМҮТ-д хүргэж өгсөн байна.
Ээлжийн эмч, мэргэжилтнүүд хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийхэд эрүүл байсан тул Нялхсын сувилалд шилжүүлжээ. “Өсөлтийн хоцрогдолгүй, бойжилт хэвийн хүүхэд байсан” гэж ээлжийн эмч нь ярьсан байна.
Цагдаагийнхан хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжилж эхэлжээ. Тус эмнэлэгт үүнийг оруулаад он гарснаас хойш эцэг, эхдээ хаягдсан дөрвөн хүүхэд ирсэн гэнэ.