Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд Гаалийн ерөнхий газраас 2013 онд 02/4418 тоот албан бичиг ирүүлжээ. Үүнд Гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчин хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх, гаалийн хяналтад шаардагдах бичиг баримтыг хуурамчаар үйлдэх зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан МКД ХХК, Тэрхийн сувд ХХК, ВИП МК ХХК-уудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал ирүүлсэн байна.
Ингээд нэр дурдсан компаниудад Монгол Улсын Гаалийн тухай, Шуудангийн тухай, Харилцаа холбооны тухай хуулиуд болон холбогдох стандартуудын мөрдөлт, хэрэгжилтэнд төлөвлөгөөт бус шалгалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын байран дээр нь хийжээ.
Шалгалтаар тус газрууд Монгол Улсын Гаалийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай журмыг зөрчсөн нь тогтоогдсон байна. Үүнд:
-Гаалийн хяналтад шаардагдах агаарын тээврийн биллийн дагалдах барааны жагсаалтыг хуурамчаар гаргасан.
-Хуурамчаар гаргасан барааны жагсаалтаар 1403 ширхэг гар утсыг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Гаалийн хяналтын талбайгаас хулгайгаар ачиж байгаад баригдсан.
-Монгол улсын шуудангийн стандартуудыг бүрэн мөрдөж ажиллаагүй.
-Харилцан холболтын гэрээнд заагдсан заалтуудыг хангаж ажиллаагүй.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шуудангийн үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдийн ачааг өөрийн байгууллагын нэрээр, хууль бусаар DHL ХХК-ийн шуудангийн гаалийн хяналтын талбайгаар нэвтрүүлж байгаа нь илэрсэн. Энэ үйлдэл нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4-т заасан Шуудангийн зах зээлийн өрсөлдөөнд саад учруулах, олгогдсон эрхийг урвуу ашиглах, ялгаварлах үйлдэл хийхийг хориглоно гэснийг зөрчсөн.
-Мөн “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй, мөн ангиллын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 5.1-д заасан үйлчилгээний салбар цэг байхгүй.
-Батлагдсан үнэ тарифаа мөрдөж ажилладаггүй .
-Тусгай зөвшөөрлийн гэрээнд заагаагүй үйлчилгээг үзүүлсэн зэрэг болно.
Иймд шалгалтын дүнг хорооны хурлаар авч хэлэлцээд “МКД” ХХК-ийн шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” тусгай зөвшөөрөл, “Тэрхийн сувд” ХХК-ийн шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, “МКД” ХХК болон “ВИП МК” ХХК-ийн шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” тусгай зөвшөөрлийг тус тус 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.