Алс Дорнодын Дежнёвад “Сочи 2014” өвлийн паралимпийн XI наадмын бамбарын буухиа эхэллээ.
Дежнёва нь Чукотскийн хойг болон ОХУ-ын эх газар, Евразийн хамгийн зүүн цэг юм.
Паралимпийн бамбар Оросын холбооны найман тойргоор дамжих бөгөөд буухианд 1500 орчим хүн оролцох аж.
Түүнчлэн бамбарын аялал паралимпийн наадмын эх орон болох Их Британы Сток-Мандевилль хотхоноор дамжих юм байна.
Паралимпийн буухиа ирэх гуравдугаар сарын 7-нд олимпийн хот Сочигийн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд бадамласнаар паралимпийн наадам эхлэх юм.
Өвлийн паралимпиад олимпын хот Сочид гуравдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ.