Чингис бондын үлдсэн мөнгөөр санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруултад нийт 1151 төсөл ирсэн.
59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй, 200 нь төслийн зорилгод нийцээгүй. Харин импортыг орлох, экспортыг дэмжих нийт төсөл 888 байгаа хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд хэллээ.
Эдгээр 888 төслийн нийт санхүүжилт 7,3 их наяд төгрөг.
Үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4,2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцжээ. Хамгийн өндөр өртөгтэй төсөл 285 тэрбум, хамгийн бага зээл нь 5 сая төгрөгийн зээл хүсчээ.
Экспортыг дэмжих төсөлд ашигт малтмал боловсруулах, хүнд үйлдвэрлэл, малын гаралтай түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл зэрэг 7 салбарын төсөл иржээ. Импортыг орлох төслийн олонх нь барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг 8 салбарынх байна. Эдгээр төслийг хэрэгжүүлбэл, 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоог тус яам хийжээ.
Төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх, зээлийн нөхцлийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа нь тав хүртэл жил байна. Хүүгийн хэмжээ жилийн 9-өөс илүүгүй хувьтай байна. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх бөгөөд төсөл санаачлагч нь өөрийн сонгосон арилжааны банкинд хандаж зээлээ авна” гэлээ.