Монголын цагаар өнөөдөр 00.00 цагт ОХУ-ын Сочи хотноо өвлийн XI паралимпийн наадмын нээлтийн ёслол болох бөгөөд тус наадамд 45 улс орны тамирчид оролцох юм.
“Паралимп 2014” наадамд тамирчид тэргэнцэртэй кёрлинг, чаргатай хоккей, уулын цана, гүйлтийн цана, биатлон зэрэг спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Өвлийн XI паралимпийн нээлт, хаалтын ёслол 40 мянган үзэгчийн суудалтай “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах аж.
Сочид болох паралимпийн наадам гуравдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр тутам гурваас 12 багц медалийн эзэд тодорно.
Энэ жил Бразил, Турк, Узбекистан зэрэг улсын тамирчид анх удаа өвлийн паралимпийн наадамд оролцож байгаа. Энэ наадамд АНУ хамгийн олон буюу 80 тамирчнаа илгээжээ. Харин ОХУ-ын төрийн далбаан дор 78 тамирчин өрсөлдөх юм.
Сочид болох Паралимпийн нээлтийн ёслолыг Оросын ОРТ суваг шууд дамжуулна.
Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд оролцож байна.