-Найман бүсгүй & Найман асуулт-
Энэ удаагийн УИХ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй гэдгээрээ ихээхэн онцлог. Мөн өөр өөр намд харьяалагддаг ч тэд амжилттай хамтарч ажилладаг. Эмэгтэй гишүүд дундаас дуу хоолой, үзэл бодлоо ямагт чангаас чанга, өөртөө итгэлтэйгээр илэрхийлдэг нь Г.Уянга гишүүн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Эмэгтэйчүүдийн баяр Таны хувьд ямар үнэ цэнэтэй вэ. Та баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Би энэ өдөр ээждээ баярын мэнд хүргэн, ээжийгээ баярлуулдаг. Би өөрөө онцгойлж энэ баярыг тэмдэглэдэггүй. Манайхан энэ баярыг эрх хамгаална гэхээсээ илүү ээж, эхнэрээ баярлуулах ёстой өдөр гэж ойлгодог. Би ч энэ уламжлалыг дагадаг. Манай намын эрчүүд, нөхөр маань, найз нар маань баярлуулдаг даа.
-Эмэгтэйчүүд гээд ярихаар эрчүүдийг ялгаж салгахын аргагүй. Та монгол эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Би саяхан Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулсан “Тэгш боломж-хөгжлийн үндэс” хуралд оролцсон. Энэ үеэр монгол эрчүүдийн асуудлыг сөхөж тавьсан. Ер нь олон жилийн өмнөөс ярьж байгаа. Миний ярьсанд дийлэнх эмэгтэйчүүд таагүй хандсанд би гайхсан. Ний нуугүй хэлэхэд бид эмэгтэйчүүд, жендер гэж ярихаас илүүтэй монгол эрчүүдийн асуудлыг сөхөж тавьмаар байгаа юм. Учир нь эрчүүд дэндүү эмзэг байдалд байна. Хамгийн эрүүл саруулыг нь шилж аваад гадаадад ажиллах хүч болгон явуулж байна, архичдын дийлэнх нь эрчүүд байна, ажилгүйчүүдийн дунд мөн л эрчүүд зонхилдог. Хүчирхийлэл гээд яриад байна. Хүчирхийлж байгаа тэр хүний боловсрол дэндүү хүнд байна. Эрчүүд зам тээврийн осол болон гэмт хэрэгт илүү өртдөг юм байна. Мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн осолд тэд л илүүтэй өртдөг. Хавдраар өвчлөгсдийг эрчүүд давамгайлж байна. Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын ялгаа арваад жил байгаа нь маш их тоо. Монгол эрчүүд ийм байхад монгол эмэгтэйчүүд жаргах ямар ч үндэсгүй.
Эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын ялгаа арваад жил байгаа нь маш их тоо. Монгол эрчүүд ийм байхад монгол эмэгтэйчүүд жаргах ямар ч үндэсгүй.
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гарцаагүй эрчүүдээс хамаатай. Ер нь монгол уламжлал, гэр бүл рүү төрийн бодлого хандахгүй бол эрэгтэй, эмэгтэйчүүдийг салгаад, эрхийг нь сөргүүлж тавиад байна. Хүүхдийг ээж ааваас нь, эхнэрийг нь эрээс хамгаална гэж яриад байх юм. Ийм байдлаар хэдэн ТББ-уудын амаар, нийгэмд асуудал болгож тавиад, тэрийгээ хөгжүүлээд байх шаардлагагүй.
Бодлого эмэгтэй хүн рүү гэхээсээ гэр бүл рүү хандах цаг болжээ. Өнгөрсөн 24 жилд энэ бодлого алдагдсан. Хувь хүн болгоны эрх чөлөөг тунхаглаад, нийгэмд ганц нэг байгаа асуудлыг нийтийнх юм шиг сурталчлах маягтай байна. Хэдэн ТББ-ыг хооллохын тулд ингэж болохгүй. Монгол эрчүүдийн асуудлыг хурцаар сөхөж тавих цаг болсон. Ялангуяа парламентад байгаа эмэгтэйчүүд монгол эр хүний болон гэр бүлийн үнэ цэнийг илүү товойлгон, гаргаж ирэх цаг болсон. Явж явж монгол эмэгтэйчүүд хэзээ жаргалтай байх вэ гэвэл эрчүүд нь ажилтай төрөлтэй, зовхи нь өөдөө байхад л монгол эмэгтэй, монгол ээж жаргалтай байдаг. Бид ийм л аз жаргалын төлөө явах ёстой.
Өөрөөр хэлбэл эрчүүд гэр бүл, улс нийгэмдээ зохих байр сууриа эзэлсэн цагт л эмэгтэй хүн сэтгэл амар байна. Би эмэгтэйчүүдийн эрхийг энэ өнцгөөс нь хараасай гэж хүсч байна.
-Тэгвэл охид, бүсгүйчүүдийг Та ямар ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Сүүлийн хорин жилд нэг буруу жишиг тогтлоо. Соёлоо эргээд харвал манай эмэгтэйчүүд нэг их дарлагдаад, хавчигдаад, дорд ороод байсан юм байхгүй. Монгол эмэгтэйчүүд хэзээд эрх мэдэлтэй, хэзээд байр сууриа гэр бүл дотроо хадгалсаар ирсэн. Одоогийн эмэгтэйчүүд маань уламжлал, соёлоо дагаасай л гэж хэлмээр байна. Нөхөргүй, асар их мөнгө олдог, өөрөө өөрийгаө авч явдаг эмэгтэйчүүдийг хүчирхэг эмэгтэйн шинж хэмээн тунхаглаж байна. Үүнийг хэвшүүлэх гээд байгаа нь буруу. Гэр бүл доторх зохих ёсны байр сууриа эзлэх тухай асуудал байхаас биш эрийнхээ дээр гарах, эрээсээ илүү гарах гэсэн оролдлого, чиг хандлагыг өөгшүүлэх нь дэмий гэж боддог.
Нөхөргүй, асар их мөнгө олдог, өөрөө өөрийгаө авч явдаг эмэгтэйчүүдийг хүчирхэг эмэгтэйн шинж хэмээн тунхаглаж байна. Үүнийг хэвшүүлэх гээд байгаа нь буруу.
-Одоо тань руу, хувь хүн рүү чинь хандсан асуулт асууя. Таны ямар зан чанар ажилдаа амжилт гаргахад нөлөөлдөг гэж үздэг вэ?
-Би илүү цуцдагггүй, шантардаггүй, аливаад өөрийнхөө итгэл үнэмшил, зарчмаар хандах гэдэг. Энэ чиг хандлагууд л өнөөдрийг хүртэл намайг тодорхойлсоор байна. Энэ бол миний, цаанаасаа, байгалийн өгөгдөл юм шиг байгаа юм. Би шантарч, цуцаад, энэ болохгүй юм байна гэж хаядаггүй. Болохгүй байгаа бол болгох ямар арга байгаа вэ л гэж дандаа боддог, эрэлхийлдэг. Өөрөө өөртөө үнэнч байж, өөрөө өөрөөсөө ургахгүй байхад анхаардаг. Өөрийнхөөрөө л зөв явж ирсэн.
-Та яг одоо юунд сэтгэл зовж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд олон юманд санаа зовж байна. Дөнгөж сая Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбооны Ц.Энхбаяр ахтай уулзлаа. Манай Ц.Мөнхбаярт хэтэрхий олон жилийн ял оноолоо. Хэргийг нь дараагийн шатны шүүх рүү шилжүүлэлгүй, гацаагаад байна. Тэр шалтгаанаа дээрээс ингэ гэсэн гэж тайлбарлаж байгаа. Энэ байдал миний санааг маш их зовоож байгаа учир би хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Энэ залуугийн амьдралыг үрэлгүйгээр, сайхан сэтгэлтэй, холч ухаан гарган, эх оронч, зориглож бусдын өнөөс хөдөлсөн энэ хүнийг яаж аварч гарах вэ гэж бодож байна.
-Та Монгол Улсынхаа өнөөгийн болоод ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Ойрын ирээдүйд бид том системийн өөрчлөлт, Үндсэн хуулийн өөрчлөлт хийхгүй бол гэрэл гэгээтэй ирээдүй харагдахгүй байгаа. Нөхцөл байдал улам хүндрэх болов уу. Мэдээж би монгол үндэстэн мөнх оршино гэдэгт итгэдэг. Илүү сайхан хөгжинө, монгол хүн, бидний үр хойч илүү сайхан амьдарна гэдэгт би эргэлздэггүй. Энэ бол бидний хувь тавилан, хувь заяа.
Монголчууд гурав, дөрвөн зуун мянга байхдаа устаж алга болоогүй. Маш хүнд нөхцлөөс босч ирж чаддаг ард түмэн. Өнөөдөр ч гэсэн босч ирэх, алдаагаа засах, өөрөө өөрийнхөөрөө байх чадвар, оюун ухаан монголын ард түмэнд байна.
Би Монголчуудыг 1.5 сая метр хавтгай дөрвөлжин газар нутагт амьдарч байгаагаар нь төсөөлдөггүй. Ер нь монгол үндэстний ирээдүй хэзээд гэрэлтэй байна гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй.