Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 51 нас хүрлээ.
Ерөнхийлөгчийн албан ёсны сайт болох www.president.mn сайтад түүнийг гуравдугаар сарын 30-нд төрсөн хэмээн бичсэн байдаг.
Ерөнхийлөгч өөрийнхөө “но-той” төрсөн өдрийн талаар дараахь тайлбарыг хэлсэн байдаг.
Миний ээж намайг төрүүлэхдээ “Ер нь, эмэгтэй хүн гэдэг олон зовлон дундуур явдаг. Бас их ачаа үүрдэг улс. Миний хүү энэ асуудлыг их ойрхон харж яваарай” гэж бодсон байх.
Тэгээд л намайг Мартын 8-нд төрүүлсэн юм болов уу. Уг нь, миний иргэний үнэмлэх дээр гуравдугаар сарын 30-нд төрсөн гэж бичсэн байдаг. Харин ээж минь чи гуравдугаар сарын 8-нд төрсөн юм гэж хэлдэг.
Миний хүйн ээж надтай уулзахдаа үргэлж “Миний хүү чинь мартын 8-нд төрсөн юм. Тэр өдөр манай суманд гурван эх нярайлсны нэг нь чи шүү дээ гэж” гэж хэлдэг. Гуравдугаар сарын 30 гэсэн учир нь манай ааваас болсон байдаг.
Гуравдугаар сарын 8-нд ээж нярайлсны дараа аав хөтөлгөө морьтой, эв хавгүйхэн оёж хавсан өлгий бэлдэж ирсэн хэмээн ээж ярьдаг. Хурганы арьсаар өлгий хийдэг байсан ч тухайн үед аав өөрөө орчин үеийн гэж болох цоохор даавуугаар бор хөвөн болхидуу зулж өлгий оёсон гэдэг. Тэгээд намайг цоохор даавуун өлгийдөө хийж өвөртөлж аваад мориндоо мордоод явсан байдаг.
Бүр дараа нь хүүдээ төрсний гэрчилгээ авахаар суманд очихдоо “Хүү чинь хэзээ төрсөн билээ” гэсэн асуултад тулгамдаж “Хэдэн өдрийн өмнө шүү. За яахав. Өнөөдрөөр биччих” хэмээн хэлснээр гуравдугаар сарын 30 гэж бүртгэгдсэн түүхтэй юм.
Би ээжүүдийнхээ баярын өдөр төрсөндөө ихэд баярлаж явдаг хэмээн учрыг нь тайлсан.