Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар Япон улсад эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эмч, эх баригч нарын сургалтад хамрагдаад иржээ. Японы Кобе хотын “Жайка Кансай” сургалтын төвөөс манай улсын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах үүднээс зохион байгуулсан уг сургалтад Өвөрхангай, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, ЭХЭМҮТ, Нэгдүгээр амаржих газрын 10 гаруй эмч, мэргэжилтэн суусан байна.
Сар гаруйн хугацаанд сургалтад хамрагдаж, ажиглах дадлага хийсэн тухайгаа ЭХЭМҮТ–ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Б.Базарсүрэн мэргэжил нэгтнүүдээ мэдээлэл хийв.
Япон улс 126 орчим сая хүн амтайгаас 0-14 насныхан 13 хувь, 65-аас дээш насныхан 25 хувийг тус эзэлдэг. Харин 100-гаас дээш настай 70 мянга орчим хүн амьдардаг байна. 2011 онд нийт нэг сая 50 мянга гаруй эх төрснөөс 41 эх энджээ. Тус улсад жилээс жилд төрөлт багассаар байгаа. Япончууд эх барихад уламжлалт аргыг түлхүү ашигладаг бөгөөд эхчүүдийг айдасгүй, аюулгүй, ая тухтай орчинд амаржуулахад анхаарлаа хандуулдаг.
Ингэснээр эхэд тохиолдох олон эрсдэлээс сэргийлэх боломжтой байдаг гэнэ. Эхчүүдийг төрөхийн өмнө богино хугацаанд тайвшруулах иллэг, дасгал хийлгэж, зөвлөгөө өгч, сэтгэл зүйн заслыг хийдэг нь эрсдэл, эндэгдэлгүй байлгахад чухал болохыг Б.Базарсүрэн эмч онцлов.
Уг сургалтыг гурван жил дараалан явуулахаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь жилд Өвөрхангай, Ховд, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, ЭХЭМҮТ, Нийслэлийн хоёрдугаар амаржих газрынхан Японд суралцана.
Харин гурав дахь жилд Орхон, Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Нэг, гуравдугаар амаржих газар, ЭМШУИС-ийн Сувилахуйн ухааны факулътетийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулахаар болсон тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.