Өдгөө 43 настай нэрт загвар өмсөгч Наоми Кэмпбелл “Sirius XM” радиод Диана Вон Фюрстенбергийн хөтөлдөг нэвтрүүлэгт оролцжээ.
Би найз залуутай ч бай, үгүй ч бай би хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсэж байна
Тэрээр ярилцлагынхаа үеэр загвар өмсөгч эмэгтэйчүүдийг эрүүл мэндээ золиослохгүй байхыг хүсээд “Хүнийг биеийнх нь галбираар шүүдэг гэж загварын ертөнцийг хүмүүс их буруушаадаг. Үнэндээ загвар өмсөгч хувь хүн өөрөө тэрхүү сэтгэлгээг нийгэмд бий болгоод байгаа. Би 28 жил ажиллахдаа “Хоолны дэглэм бариад, тураад буцаад ир” гэсэн нэг ч дизайнертай таарч байсангүй. Өөрөө өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Чи ажиллахын төлөө идэхээ больж байгаа бол чи өөрийнхөөрөө байж чадахгүй байна л гэсэн үг. Хоол сойж турах талаар яриад эхлэхээр л намайг бухимдуулдаг, миний хувьд маш эмзэглэмээр асуудал” гэжээ.
Мөн тэрээр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа хуваалцжээ. Наоми одоо ганц бие байгаа ч гэлээ, хүүхэдтэй болохыг маш их хүсэж байгаа гээд “Би найз залуутай ч бай, үгүй ч бай би хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсэж байгаа. Би 2008 он хүртэл хүүхэдтэй болох бодолгүй явсан. Харин одоо өөрийн гэсэн гэр бүлтэй болмоор байна” гэжээ.
Загварын ертөнцөд хэсэг цаг хугацааны турш цойлж байсан Наоми Кэмпбелл таван жил үерхсэн, Оросын тэрбумтан Владислав Доронингоос өнгөрсөн онд салжээ.