Та бол зохиолч. Дээрээс нь энэ салбар танай яаманд хамаатай асуудал учраас шууд ингэж хаяглалаа сайд аа.
“Ном бол ертөнцийг харах цонх”. Бид номыг ингэж магтан дуулдаг. Гэвч өнөө цагийн ичих нүүрээ аль хэдийнэ гээчихсэн хүмүүс бидний үлгэр дууриал авдаг, үр хүүхдээ түүнд дуртай болгох гэж байдгаараа хичээдэг ном гээч ертөнцийг хэрхэн бузарлах нь энэ вэ.
Сүүлийн үед этгээд үг хэллэгтэй, алдаа мадаг ихтэй номууд олноороо гарах болсон талаар нийгэмд багагүй шүүмжлэл өрнөж байна. Ялангуяа хүүхдэд зориулсан номонд энэ байдал ажиглагдах болсон юм.
За энэ яахав гэтэл виагра ууж бэлгийн чадвараа дийлэхээ байсан эрийн тухай, аавыгаа зодоод алчихдаг эрэлхэг хүүгийн тухай үлгэрүүд хүүхдэд зориулсан номонд хэвлэгдэж байлаа.
Холбогдох байгууллагууд энэ асуудалд юу ч дуугарсангүй. Гэтэл асуудал үнэхээр ноцтой төвшинд хүрчээ. Үүнийг ганц хоёрхон жишээгээр танд үзүүлье.
Хүүхэд байтугай том хүн ч энэ онигоо гэж нэрлэсэн хуулан бичлэгүүдээс ичиж үхмээр санагдана.
Боловсрол, шинжлэх ухааны яам зөвхөн хүүхдийн боловсролтой холбоотой сурах бичгүүдээ хариуцдаг, бусад номтой холбоотой бүх асуудал соёл гэсэн үгэнд харьяалагдаж танай яаманд хамаатай гэсэн хариултыг өгсөн учраас ийнхүү бичиж байна.
Номын салбартаа тэргүүлэгч нэгэн дэлгүүрийн хүүхдийн гэсэн тодотголтой тасгийн тавиур дээр “Онигоо. Хүүхдэд зориулсан цуврал” гэсэн өнгө өнгийн хавтастай цуврал номууд худалдаалагдаж байна.
А.Наранбаатар гэдэг хүн эмхтгэж, “Шидэт өнгө” компанийн хэвлэх үйлдвэрт энэ цувралыг хэвлэжээ. 48 нүүр бүхий А5 хэмжээтэй энэ номны үнэ 1000 төгрөг. Лав дөрвөн цуврал хэвлэгдсэн бололтой. Энэ цувралд юу бичсэн байгааг товчхон үзүүлье. Дашрамд дурьдахад хүүхэд байтугай том хүн ч энэ онигоо гэж нэрлэсэн хуулан бичлэгүүдээс ичиж үхмээр санагдана. Гэвч нэгэнт энэ ном редактор, хэвлэх үйлдвэрийн ямар ч хяналтаар оролгүйгээр эрхээ аваад хэвлэгдчихсэн номын тавиур дээр зарагдаж байгаагаас хойш хуулж бичихдээ бид ичсэнгүй.
Нэг: Болжмор: Би бөөлжмөөр байна “Болжмор баавгайгийн төрсөн өдөрт очиж нэлээн согтжээ. Тэгээд би бөөлжмөөр байна гэж орилж гарчээ”, Баавгай тайвшруулж 100 татуулав. Болжмор дахиад л Би бөөлжмөөр байна гэж орилов. Баавгай: Би болжмор гэдгийг чинь мэднэ гээд ахин 100 татуулав. Болжмор: Би бөөлжмөөр байна шүү дээ гэж уйлж гарсан гэнэ”...
Үргэлжлэлийг Та www.polit.mn-ээс уншина уу.