Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос саяхан сонгуулийн кампанит ажлын хүрээнд Барранкилья хотын оршин суугчдад илтгэл тавьж байх үеэрээ өмдөндөө шээчихсэн нь олныг гайхшруулсан.
Харин 62 настай ерөнхийлөгч өөрийн твиттер хуудсаар дамжуулан энэхүү явдалд тайлбар хийжээ. Тэрээр 2012 онд түрүү булчирхайн хавдрын хагалгаанд орсон бөгөөд түүнээсээ болж давсаг султай болсон, эмчилгээ хийлгэж байгаа аж.
Түрүү булчирхайн хагалгааны дараа өвчтөн ойр ойрхон шээх, шээсээ барьж чадахгүй тохиолдол элбэг байдаг байна.
Тэрээр 2010 онд Колумбын ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд энэ жил дахин өрсөлдөж байгаа аж.