Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяраа өнөөдөр тэмдэглэж байна. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодогоороо онцлогтой юм. Улаанбаатар хотод цөөнгүй казах иргэд амьдардаг бөгөөд тэдний төлөөлөл болгон Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг н.Мурат гуайнд зочилсон юм.
Тэрбээр анх 1972 онд хотод ирсэн бөгөөд 42 дахь жилдээ нийслэлд амьдарч байна. Мурат МУИС-ийн Барилгын инженерийн ангийг төгссөн бөгөөд улсад 40 гаруй жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ. Одоо Эрдэнэт хотын Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг хийж байгаа аж. Мурат гуай эхнэр, хүү, бэр, ач зээ нарын хамт амьдардаг.
Биднийг очиход айлын эзэгтэй Забура дастархан буюу Казах түмний уламжлалт идээ болсон каз, хонины чанасан толгой, гэрийн боорцог, чихэр зэргийг бэлтгэсэн байв. Найрсагхан угтсан Мурат гуай домбор хөгжим тоглож, казахын үндэсний бүжиг “Кара жорга”-г хийж үзүүлсэн юм.
-Танд баярын мэнд хүргэе. Наурызын баярын утга учрын талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Наурызын баярыг өнө эртнээс дэлхийн олон оронд тэмдэглэж ирсэн уламжлалтай. Жил болгоны гуравдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Казах түмэн Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр хэмээн тэмдэглэдэг. Тиймээс хаврын эхний өдөр, шинийн нэгэн гэж тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Хавар болж, өдөр уртассанаар мал төллөж, цагаан идээ элбэг дэлбэг болж, шинэ ногоо цухуйж, амьтад ичээнээс гарна. Өдөр уртассанаар дэлхий дээрх амьд амьтан болгон эрч хүч авдаг гэж билэгшээдэг юм.
Монголчууд цагаан сараар ууц тавьдагийн адил Наурызын баяраар казах айл болгоны хийдэг зүйл бол Наурыз көже буюу шөл юм.
-Та хэзээнээс энэ баярыг тэмдэглэж эхэлсэн бэ?
-Ер нь бол Наурызын баярыг 90-ээд оны ардчиллаас хойш өргөн тэмдэглэж ирсэн. Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул иргэн. Намайг бага байхад Наурызын баяр гэж сонсож байснаас тэмдэглэж байсангүй.
-Наурызын баярын онцлог юундаа байна вэ?
-Миний бодлоор көже. Монголчууд цагаан сараар ууц тавьдгийн адил Наурызын баяраар казах айл болгоны хийдэг зүйл бол Наурыз көже буюу шөл юм. Энэ өдөр ямар ч айлд орсон энэ шөлийг уух ёстой. Наурыз шөлөнд ус, давс, будаа гэх мэт долоогоос доошгүй идээний дээж ордог.
-Нарны баяраар 40 айл хэсч, көже уувал сайн гэж билэгддэгийн учир нь юунд вэ?
-Шинэ он гарч байгаа учир 40 айлаар орж, 40 шинэ бэрийн магнайг үнссэн хөгшчүүл тэр жилдээ хиймортой, эрүүл энх элбэг дэлбэг амьдардаг хэмээн билэгддэг юм.
-Хамгийн сайхан дурсамж үлдээсэн үеэ дурсвал?
-Миний хувьд хамгийн дурсамжтай Наурызын баяр бол 2012 оных. Манай казах иргэд дэлхийн 40 гаруй улсад тархай бутархай аж төрөн суудаг. Үүний хамгийн дийлэнх нь Казахстан, БНХАУ-ын Шинжаан Уйгар, Монголын казахууд ордог байна. Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталсан. ЮНЕСКО өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна. Үүний ачаар Монгол улсад ч бүх нийтийн баяр болгож тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүгээр би их бахархаж, олзуурхаж явдаг.
Гэрийн эзэгтэй Забураас хэдэн асуулт асуулаа.
-Көже буюу шөлийг айлын эзэгтэй болгон хийдэг. Тэгвэл таны хувьд өөрийн тань онцгой жор байгаа юу?
-Көженд хийдэг аарцыг би өөрийн гараар хийдэг. Өвөл нь аарцаа бэлдээд тавина. Аарцны амт чанараас шөлний амт ихээхэн шалтгаалдаг.
-Танайхаар олон хүн ирнэ биз?
-Тэгэлгүй яахав. Бүгдийг нь дайлж цайлаад үлдэнэ дээ.
-Та их уран гартай хүн юмаа. Хэзээнээс эхэлж оёж, хатгаж эхэлсэн вэ?
-Би хоёрдугаар ангиасаа оёж хатгаж эхэлсэн. Багаасаа оёж хатгах дуртай хүүхэд байв. Нөхөр хүүхэд, ач зээ нарынхаа хувцаснуудыг өөрөө оёж өгдөг дөө.
-Танд баярлалаа. Та бүхэн сайхан баярлаарай.