Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн нутаг дэвсгэр Хонхор орчимд дөрвөн хүний амь эрсэдсэн ноцтой осол гарсан. Ослын улмаас дөрвөн хүн амь эрсэдсэний гурав нь бага насны хүүхэд байсан нь тун харамсалтай.
Бид 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байсан. Гарсан осолтой холбоотойгоор сэрэмжлүүлэг болгож нийтлэлээ дахин хүргэж байна.
-Хүүхдийг зам тээврийн хэргээс урьдчилан сэргийлэх өдөр: Дөрөвдүгээр сарын 10-
Улсын хэмжээнд 2013 онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ.
Зөвхөн ганцхан жилийн дотор 37 ээжийн өр өмөрч, 37 айлын гэр дүнсийж, 37 эцэг гашуун нулимсаа залгижээ.
Арван сар тээж, ангир уургаа хөхүүлэн, аминаасаа илүү хайрлан өсгөсөн үр хүүхэд нь зам дээр, хэн нэгэн этгээдийн унасан “төмөрт” мөргүүлж амиа алдана гэдэг юутай аймшигтай. Зөвхөн ганцхан жилийн дотор 37 ээжийн өр өмөрч, 37 айлын гэр дүнсийж, 37 эцэг гашуун нулимсаа залгижээ.
ХҮҮХДҮҮДЭЭ ЗАМ ДЭЭР АЛДСААР БАЙХ УУ?
Осолд өртөж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 7-14 насныхан байна. Тиймээс хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад осолд өртдөг ажээ. Мэдээж жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осол гарах нь цөөнгүй ч ихэнх тохиолдолд хүүхдүүд гарцаар гарахгүй, ирж буй автомашины урдуур гүйх зэрэг замын хөдөлгөөний мэдлэг дутмагаасаа осолд өртдөг байна.

Замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн осолд өртсөн хэлбэрийн үзүүлэлтээс харахад нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртсөн тоон үзүүлэлт гарч байна.
Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их бүртгэгдсэн нь орон нутгийн замд хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай. Нийслэлд ч энэ байдал элбэг. Нялх хүүхдээ тэвэрчихээд жолоо барих, хүүхдээ хажуугийнхаа сандал дээр зогсоож явах зэрэг нь нэн эрсдэлтэй гэдгийг эцэг, эхчүүд мэддэг ч огт тоодоггүй.
Тэд аюул болвол хүүхдээ “ослын дэр” болгон ашиглаж байгаагаа мэддэг болов уу? Гай зовлон, осол гэмтэл гэдэг хэлж ирдэггүй. Эрсдэлийг зүгээр л тооцоолоод бодоход хүүхдийг чинь дэндүү эмгэнэлтэй явдал хүлээж байна бус уу?
ХҮҮХДҮҮДЭЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Нэн түрүүнд эцэг, эхчүүд. Та хүүхдээ амь шигээ хайрладаг атлаа яагаад хүүхэддээ аюулгүй байдлын наад захын дүрэм журмыг зааж өгөхгүй байна вэ? Та хүүхэддээ гарцаар гарах ёстойг, ногоон гэрлийг хүлээх ёстойг, асран хамгаалах хүнгүй ганцаараа хөдөлгөөнд оролцож байгаа бол том хүнээс тусламж хүсэх ёстойг заавал хэлж өгөөрэй.
Мөн хүүхдээ хөтөлчихөөд өөрөө зам хөндлөн гарахдаа дүрэм бүү зөрчөөрэй. Тэд өнөөдөр харснаа маргааш дуурайдаг.
Эрсдэлийг зүгээр л тооцоолоод бодоход хүүхдийг чинь дэндүү эмгэнэлтэй явдал хүлээж байна бус уу?
Хүүхдээ авто ослоос сэргийлж, зам хөндлөн гарахдаа үргэлж сонор сэрэмжтэй байж, өөрөө автомашиндаа хүүхдээ тээвэрлэхдээ бүсийг нь бүслүүлж, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглүүлж заншаарай. Энэ бол муу ёрлосон хэрэг огт биш гэдгийг зарим хүнд онцгойлон сануулууштай.
Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгсэлээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн 2013 оны тайланд тусгажээ. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг юм шүү гэдгийг танд сануулья.