УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах албан хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан.
Тэрбээр, салбараа удирдаж чадахгүй унагаж байгаа, ёсзүйн алдаа гаргасан маш бүдүүлэг, ноцтой баримтууд надад ирсэн учраас огцруулах хүсэлтээ өгсөн хэмээн ярилцлага өгөхдөө дурьдсан билээ.
Тэгвэл энэхүү асуудлыг “Шударга ёс” эвсэл хэлэлцсэн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярыг өршөөж сулласан гээд Хуульзүйн сайдад өртэй учраас энэ саналаа тат хэмээн Н.Энхбаярын гэргий О.Цолмон О.Баасанхүүг дарамталсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн билээ.
Энэ асуудлаар “Шударга ёс” эвсэл саналаа нэгтгэж, цаашдаа хэн нэгэн нь дангаараа хувийн тоглолт хийхгүй, бүлгийн байр суурийг илэрхийлэх ёстой гэж үзсэн гэнэ.
Мөн өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр энэ саналыг бүлэг дээр унагасан хүн Г.Уянга гишүүн гэх. Түүний хувьд Х.Тэмүүжинг огцруулахгүй гэх саналыг бүлэг дээрээ баримталж, гишүүдийнх нь зургаа нь Г.Уянгыг дэмжиж гараа өргөжээ.
Н.Батцэрэг дарга нь “Чи яагаад Х.Тэмүүжинг өмөөрөөд байна” хэмээхэд бидний дунд тохиролцоо байгаа хэмээн хариулсан гэх. Харин тэр тохиролцоо нь Ц.Мөнхбаяр нарын ялыг хөнгөрүүлэх байсан уу хэмээн мэдээлж байгаа юм. Ямартай ч Х.Тэмүүжин сайдын огцруулах асуудалд тодорхой хэмжээнд нөлөөлөх “Шударга ёс” эвслийн эргэн тойронд ийм үйл явдлууд өрнөж байна. Аль нь худал, аль нь үнэн бэ гэдгийг тун удахгүй мэдэгдэх биз ээ.