Өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компаний гүйцэтгэх захирал Я.Батсуурь цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсан ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хүндрэлийг даван туулна. Энэ оны эхний байдлаар 850.000 тонн нүүрс экспортолсон.
Үүний талаас илүү хувийг "Чалко" компанийн өрийг барагдууллаа. Дотоодын 30 гаруй компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна. Монголын 400, Хятадын 300 орчим машинаар нүүрсээ тээвэрлэж байгаа. Манай компанийн хувьд харьцангуй хямд зардлаар нүүрсээ олборлож байгаа тул нүүрсний үнэд зохицуулалт хийх замаар бэрхшээлийг сөрж байна.
Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн борлуулалтын компанитай гэрээ байгууллаа. Эдгээрээс хамгийн том нь БНХАУ-ын "Шиньхуа Энержи" компани. Бид "Энержи Ресурс" компанитай хамтарч нүүрсээ угаагаад, "Шиньхуа Энержи"-гийн төмөр замаар урд хөршийн зах зээлд нийлүүлнэ. Ингэснээр нүүрсний бирж дээр Австралийн нүүрстэй өрсөлдөх боломж нээгдэж байгаа” гэлээ.
Өнөөдөр тус компанийн үүдэнд дотоодын нүүрс тээвэрлэгч компаниуд түр хугацаанд суулт зарласан.
“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь энэ талаар дараахь хариултыг өглөө.
-Өнөөдөр танай компанийн үүдэнд нүүрс тээвэрлэгч компанийн жолооч нар цугласан байсан. Цалин хөлсөө авъя, дотоодын тээвэрлэгч компаниуд дампуурлаа гэх бичгүүд барьсан байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Баруун Цанхиас нүүрсний олборлолт хийдэг компаниудад өр авлага үүссэн. Он гарснаас хойш нүүрсний үнэ буурахад бид тэднээс олборлолтоо түр зогсоохыг хүссэн ч “Хишиг Арвин” компани үргэлжлүүлсээр байсан. Үүнээс шалтгаалж түр зуурын өр авлага үүссэн юм. Бизнесийн салбарт байдаг л зүйл. Тус компанийн олборлосон нэг сая тонн нүүрс бэлэн байна. Үүнийг борлуулчихвал өрөө барагдуулж болно. Хоёр тал ярилцаад, асуудлаа шийдвэрлэхээр болсон.
-Хэчнээн төгрөгийн өр авлага үүсэн бэ?
-Бид сарынхаа олборлолтын хэмжээг хараад дараа сардаа төлбөрөө шилжүүлдэг. Он гарснаас хойш хугацаанд үүссэн өр 50-60 тэрбум төгрөгт хүрсэн. Гэхдээ нэг сая тонн нүүрсээ борлуулчихвал бүрэн төлчих боломжтой.
-Одоо "Чалько" компанид хэчнээн төгрөгийн өр хэд болсон бэ?
-130 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Ойрын хугацаанд бүрэн барагдуулна.
-Хятадын нүүрсний салбарын тэргүүлэгч "Шиньхуа Энержи" компанийн талаар сонирхмоор байна. Нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн тал дээр ямар ахиц гарах бол?
-"Шиньхуа Энержи" компанийн хувьд Ганц модны хилийн боомт хүртэл төмөр замаа барьчихсан. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр 20 жилийн хугацаанд нэг тэрбум нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр хоногийн өмнөөс боомтоос үргэлжлүүлэн төмөр зам барих гэрээнд гарын үсэг зурлаа. 18 км төмөр замыг "Шиньхуа Энержи" өөрсдийн хөрөнгөөр энэ жилдээ бариад ашиглалтад оруулахаар болсон. Хил дамнан нүүрсний тээвэрлэлт хийхэд тонн тутамд 8-10 ам.долларын зардалтай байсан бол төмөр зам ашиглалтад орсноор 5-6 ам.доллар хэмнэхээр болсон.