Одоо цагт Фэйсбүкийн талаар найман настай балчраас наян настай буурал хүртэл мэднэ. Тэгвэл энэ том компани маш богино хугацаанд хэрхэн амжилт олж, дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан юм бол?
Өнөөдрийг хүртэл хүмүүс Фэйсбүкийг Марк Цукербергээр төсөөлдөг. Харин түүний ард томоохон баг, хүчирхэг удирдагчид байдгийг тэр бүр мэддэггүй. Энэхүү брэндийг цойлж гарахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Фэйсбүк компанийн гүйцэтгэх захирал Шэрил Сэндберг юм.
Эрх мэдлийнхээ хувьд Марк Цукербергийн дараа орох тэрбээр худалдаа, маркетинг, хөгжүүлэлт, хүний нөөц, олон нийттэй харилцах бодлого гээд олон зүйлийг толгойлохоос гадна компанийнхаа захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг байна.
Сэндберг 1969 онд Вашингтон хотноо мэндэлжээ. Өдгөө 45 настай тэрбээр Билл Клинтон АНУ-ын төрийг тэргүүлж байх үед Сангийн яаманд үүрэг гүйцэтгэн, Азийн орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэсэн тухайн цаг үед хөгжиж буй орнуудад олгосон зээлийг хүчингүй болгох төсөл дээр үүрэг гүйцэтгэжээ.
Энэхүү брэндийг цойлж гарахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол Фэйсбүк компанийн гүйцэтгэх захирал Шэрил Сэндберг юм.
Дараа нь Google компанид Цахим худалдаа, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна.
Fortune сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэйн нэгээр нэрлэсэн бол Time сэтгүүл жил бүр тодруулдаг нөлөө бүхий 100 хүний жагсаалтдаа оруулсан аж. Дэлхий нийт түүний өндөр албан тушаалаас гадна хөрөнгийн хэмжээнд ихээхэн анхаарал хандуулдаг юм. Сэндбергийн хөрөнгө нэг тэрбумд хүрсэн бөгөөд Facebook болон өөр хэд хэдэн компанид хувьцаа эзэмшдэг аж.
Хүүхэд нас
Еврей гаралтай энэ бүсгүй багаасаа л сурлагаараа тэргүүлдэг байж.
Ахлах сургуульд амжилттай суралцахаас гадна мөнгө олохын тулд аэробекийн хичээл заадаг байжээ.
1987 онд Харвардын коллежид элсэн орж, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцжээ. Энэ хугацаандаа багшийнхаа туслахаар ажиллан, Дэлхийн банкны эрүүл мэндийн төслийн дагуу нэг жилийг Энэтхэгт өнгөрөөж байв. Удалгүй Харвардын их сургуулийг бизнесийн чиглэлээр төгсчээ.
Сэндберг анх 2007 онд шинэ жилийн баярын үдэшлэг дээр Марк Цукербергтэй танилцжээ. Марк Цукербергийн хувьд эрч хүчээр дүүрэн тэрхүү бүсгүй компанид нь хэрэгтэй байсан Үйл ажиллагааны ахлах ажилтан буюу гүйцэтгэх захирлын албан тушаалд яг тохирох хүн гэж бодсон байна.
Fortune сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэйн нэгээр нэрлэсэн бол Time сэтгүүл жил бүр тодруулдаг нөлөө бүхий 100 хүний жагсаалтдаа оруулсан аж.
Иймд 2008 оны нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд хамт оролцсон аж. Удалгүй гуравдугаар сард нь Сэндберг Фэйсбүкт ажиллах болсноо зарлалаа.
Түүний хамгийн их анхаарал хандуулсан зүйл нь хэрхэн ашиг олох тухай байв. Тэрбээр ингэхийн тулд зар сурталчилгаандаа голлон анхаарах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд 2010 оноос тус компани маш эрчимтэйгээр ашигтай ажиллаж эхэлсэн байна.
Хувийн амьдрал
Сэндберг 24 настайдаа гэрлэсэн ч жилийн дараа салжээ. Дараа нь нэгэн судалгааны компанийн захиралтай гэрлэн, хоёр хүүхэдтэй болжээ.
Тэрбээр бүх цаг заваа Фэйсбүкт зарцуулдаггүй бөгөөд Алдарт Уолт Диснэй компанийн ТУЗ болон ОУ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Дэлхийн хөгжлийн төв болон V-Day-д ажилладаг. Түүнээс гадна Starbucks-ийн УЗ-д ажиллаж байхдаа жилийн 280 мянган ам.долларын цалин авдаг байсан аж.
Амжилтын шат өөд
Шэрил Сэндберг 2007 онд Fortune сэтгүүлээс тодруулдаг “Бизнест хамгийн амжилттай яваа 50 эмэгтэй”-н 29-т бичигджээ.
Харин 2008 онд 34, 2009 онд 22-р байрт орсон бол өнгөрөгч онд 16-д жагссан байна.
Мөн тэрбээр цахим ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд “Хамгийн хүчтэй Жүүд хүмүүс” жагсаалтын наймд жагссан гээд тоочвол түүний амжилтын цуваа тасрахгүй.
Түүний амжилтад юу нөлөөлөв?
Монголчууд насны багад сайн багштай учрах нь нь их олз олсонтой адил гэж үздэг. Үнэхээр ч тийм. Шэрил Сэндберг Харвардад сурч байхдаа Ларри Саммэрсийн (Larry Summers) хамгийн сайн шавь төдийгүй туслах нь байв. Багш нь түүнийг Дэлхийн банкинд ажиллахдаа туслахаараа сонгосон байдаг. Харин хожим хүнд байдалд орсон багшдаа Сэндберг тусалж байжээ.
Тэр уран илтгэгч, бизнес эрхлэгч, зохиолч
2013 онд Шэрил Сэндберг анхны номоо гарган, муугүй зохиолч гэдгээ харуулжээ. Тэрбээр Lean In: Women, Work, and the Will to Lead номоо сэтгүүлч, зохиолч Нэлл Сковэллтэй ( Nell Scovell)-тэй хамтран бичжээ.
Тэрбээр номдоо бизнест амжилт олох, хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар бичсэн байна. Мөн засаглал дахь эмэгтэйчүүдийн сул оролцоо, жендерийн асуудлыг ч хөнджээ. Энэ ном хагас жилийн хугацаанд нэг сая хувь борлогдсон төдийгүй хэвлэгдсэн цагаасаа хойш шилдэг номын жагсаалтыг тэргүүлсээр байгаа аж.
Б.Эрдэнэчимэг
Та бүхэн үргэлжлэлийг “Дээжис” дижитал сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаараас уншина уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL