ОУ-д нэр хүндтэй Тайметрик судалгааны байгууллага болон Retail Banker International байгууллагаас ХААН Банкыг 2014 оны шинэ, шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэгч банкаар шалгарууллаа.
ХААН Банк нь банкны үйлчилгээг тав тухтай, шуурхай, хялбар болгох дэвшилтэт технологид суурилсан олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж, харилцагчдад хүргэж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол түүчээ болсоныг онцлоход таатай байна.
Олон улсын шалгаруулалтын багийн шинжээчид ХААН Банкны сүүлийн үед нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүдийг Монголдоо анхдагч, шинэлэг төдийгүй үр өгөөжтэй хэмээн цохон дурьдсан байна. Тэдгээрээс онцловол, банк санхүүгийн салбарт анх удаа даатгалын зуучлалын үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд харилцагчид ХААН Банкны улс орон даяар байрлах 524 салбараар дамжуулан 6 төрлийн даатгалын үйлчилгээг авах боломжтой болсон юм. Мөн ухаалаг утастай харилцагчдад онлайн орчинд гар утсаа ашиглан санхүүгээ өөрөө удирдах боломж олгосон “Ухаалаг банк” үйлчилгээ /аппликэйшн/-ийг Монгол улсад хамгийн олон хүн ашиглаж байна. Түүнчлэн бэлэн бус төлбөр тооцоог хэдхэн секундэд гүйцэтгэх зайн технологид суурилсан мэдрэгчтэй төлбөрийн картыг Монголд анх удаа залуустаа зориулан гаргасан нь зөвхөн залуусын төдийгүй нийт харилцагчдын талархлыг хүлээгээд байна.
Таймэтрик судалгааны тав дахь удаагийн энэхүү шалгаруулалтанд олон улсын нэр хүндтэй банкууд болох болох ICICI Bank India, Citibank Philippines, Standard Chartered Bank Singapore, Security Bank Philippines болон Central Bank India зэрэг банкууд шилдэг үйлчилгээ шилдэг стратеги, шинэлэг бүтээгдэхүүн, банкны үйлчилгээний шилдэг суваг болон шилдэг технологийг нэвтрүүлэгч банк зэрэг ангилалд тус тус өрсөлдөж, шагналын эздээр тодорсон юм.
ХААН Банк банк санхүүгийн салбарт үргэлж шинийг санаачилж, тэргүүлэгч байр сууриа хадгалж, харилцагч та бүхнийхээ итгэл анд хэвээр байх болно.