Өдөр ирэх бүр давхар давхраар тэнгэр лүү тэмүүлэх шилэн барилгыг хараад та юу боддог вэ. Улаанбаатар хотын маань өнгө үзэмжийг нэг ч атугай барилга чимж байна гэж үү. Харин би бол эсрэгээрээ, айдаг. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Нэг л өдөр газар хөдлөхийг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тэр үед энэ их шил хүн дээр унавал юу болох бол...
Харин одоо энэ бүхэнд санаа зовох шаардлагагүй боллоо. Учир нь 20 гаруй жилийн туршлагатай Монголын томоохон компаниудын нэг “Макс” групп үйлдвэржилтийн салбарт дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрийг 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулаад байна. Тус групп нь барилга угсралт, цонх үйлдвэрлэлийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай. Иймээс хоёр жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр “Макс шил” ХХК-нийг 2013 онд байгуулж, өнгөрсөн баасан гаригт нээлтийг нь хийлээ. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг бороотой өдөр үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлж байгааг олон хүн бэлгэшээж байв.
Эднийх шилээр фасад, хана, хаалга, хаалт, толь, вакум цонхноос эхлээд тавилга, дүш, лангуу гээд хийж болох бүгдийг үйлдвэрлэнэ. Хамгийн гол нь шил нь бат бөх, яаж ч шидсэн хагарахгүй. Бүр нуман хэлбэртэй шилэн дээр хүн зогсоход хагарах нь бүү хэл цуурсангүй. Шил ийм бат бөх байхыг хараад гайхаж орхив. Үүний учрыг “Макс шил” ХХК-ний ерөнхий менежер Г.Мөнхсайханаас тодруулахад “Энэ нь манай үйлдвэрийн бахархал болсон хатаах машины үр дүн. Хатаах машинд шилийг 680-700 градуст халаагаад, гаднаас соруулсан агаараар цохидог. Ингэхээр шил энгийн шилнээс 5-7 дахин бат бөх болдог. Хагарлаа гэхэд машины шил шиг маш жижиг хэмжээтэй бутарч хагарна. Хүнд ямар нэгэн аюул учруулахгүй” гэлээ.
Та өөрийнхөө нүүрний хэлбэрээр шил зүсүүлж болно
Тус үйлдвэр 30 гаруй ажилтантай. Нээлтийн дараа компанийн үйл ажиллагаа, ашиглаж байгаа тоног, төхөөрөмжтэй танилцав. Томоохон үйлдвэрүүдэд л байдаг болов уу гэмээр сүрдмээр том тоног төхөөрөмж харагдана. Ихэнх нь автомат үйл ажиллагаатай, Итали, БНСУ, БНХАУ-ынх бөгөөд ажилтан товчлуур дарахад л түүний хүссэнийг “шидтэй” мэт бүтээх аж.
Эднийх шилээ үйлдвэрээс нь авдаг учраас мм-ын зөрөөгүй, тунгалаг байдаг гэнэ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний дамжлага нь шил зүсэх. Өөртөө 3000 гаруй дүрс хадгалсан зүсэгч машин бол “Maver” брэндийнх. Хүссэн хэмжээ, дүрсээр шил зүснэ. Хэрэв та хүсвэл өөрийнхөө нүүрний зургийг зурж ирээд, тийм хэлбэртэй зүсүүлж болно гээд боддоо. Хоёр, гуравхан минутад шилийг дугуй хэлбэртэй болгочихлоо. Шаардлагатай бол шилийг нүхэлж, ирмэгүүдийг нь тэгшилж, өнгөлнө. “Tenon” машин шилийг угааж, арчих бөгөөд вакум цонхны шилэнд үүний дараа тусгаарлагч наана. Цонхны дулаан алдалтын 80 хувь нь шилтэй холбоотой гэнэ. Иймээс дулаан алдалтыг арилгах зорилгоор цонхны шилний завсар хий шахав. Вакум цонх ердөө цай уух зуур л бэлэн боллоо.
Монголын барилгын салбар болон гэр ахуйн хэрэгцээг “Макс шил” ХХК-ийн үйлдвэр дангаараа хангаж чадна. Түүнчлэн уул уурхай техникийн хамгаалалтын шилийг ч үйлдвэрлэж эхлээд байна. Дэлхийн стандартад нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг “Макс шил” компанийнхан эх орондоо үйлдвэрлэж эхэлсэнд талархууштай.
И.Идэрболд: Хоногт есөн давхар шилэн барилгын шил үйлдвэрлэх хүчин чадалтай
“Макс шил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Идэрболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Танай хоногт хэдий хэмжээний шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Хоногт 3500 ам метр шилийг боловсруулан шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Фасад гэхэд 640 ам метрийг үйлдвэрлэж, 500 ам метр шил хатааж чадна. Өөрөөр хэлбэл, хоногт есөн давхар шилэн барилгын шил үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай үйлдвэр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломжтой.
-Бусад шилэн бүтээгдэхүүнээс юугаараа давуу вэ?
-Импортын бүтээгдэхүүнтэй чанарын хувьд ижил. Дэлхийн стандартын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаж байгаагаараа онцлог. Түүнчлэн импортын бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээгээр хямд үнэтэй байна.
-Шил үйлдвэрлэх үү?
-Энэ талаар төлөвлөсөн зүйл бий.