- Улсын яллагч 12 жилийн ял төлөвлөсөн байсан ч хоёр жил болгожээ -
Өнгөрсөн нэгдүгээр сард нэгэн мэдээлэл хэвлэлийнхний чихэнд хүрсэн нь ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогдсон явдал байв.
С.Цогт нарын 12 хүнд холбогдох энэ хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэнэ гэдэг анхнаасаа эргэлзээ төрүүлж байсан юм. Учир нь МИАТ зэрэг олон хэргээс сугарч, гадаад дахь оффшор дансаа өнөөдрийг хүртэл нууж чадсан түүнд хүүгээ “нэг муу” хар тамхи мэтийн хэргээс цэвэрхэн “мулталчих” “сүйхээ” байлгүй яахав.
Олон түмэн ч дэмий эргэлзэж, хий хардаагүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт гарсан шүүхийн шийдвэр илтгэнэ. 1987 онд төрсөн эдүгээ 27 настай С.Цогт гэгч нь Монголын хөрөнгийн биржэд томоохон албан тушаал хашдаг байсан юм билээ. Мөнгө нь ихдээд хар тамхинд зарцуулах болсон уу ямартай ч 12 хүнтэй нийлж, хууль бус үйлдэл хийсэн нь хууль, хяналтынхны анхаарлын гадуур өнгөрсөнгүй.
Энэ сарын 9-нд эхэлсэн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхээс С.Цогтыг хоёр жилийн ялаар шийтгэжээ.
Магадгүй энэ хэрэг аль эрт хууль, хяналтынхны хараанд өртсөн байж ч болох. Гэвч өнөөх л Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх албан тушаалын сүүдэрт дарагдаж ирсэн биз. Д.Сугар гэх нэр сүүлийн хоёр жил хэвлэлийн хуудаснаас салсангүй. Гэхдээ сайн зүйл хийж, бүтээсэндээ биш. МИАТ тэргүүтэй авлигын хэрэг ар, араасаа хөвөрч, эцэс сүүлд нь төрсөн хүү нь хар тамхины хэрэгт холбогдож, муу нэр, луу данстай эцгийнхээ нэрийг “баастав”. Хэргийн учир юунд байна вэ гэхээр шүүхийн шударга шийдвэр Д.Сугар мэтийн авлигачин түшмэдийн “халаасанд тулаад зогсчихоод” байгаад юм. “Аливаа эрх чөлөө хэн нэгний эрүүнд тулаад зогсоно” гэдэг шиг.
Уг нь С.Цогт нарын 12 хүнийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгасан. Улмаар энэ сарын 1-нд товлогдсон байсан шүүх хурал өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшилсон юм. Харин энэ сарын 9-нд эхэлсэн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхээс С.Цогтыг хоёр жилийн ялаар шийтгэжээ.
Хар тамхи хууль бусаар хил давуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэх хэрэгтнүүдэд 3.5 жилийн ял оноосон юм. Уг нь улсын яллагчийн зүгээс С.Цогт, Э.Золбадрал, Б.Энхтайван нарт 12 жилийн ял төлөвлөөд байсан гэдэг. Гэвч хоёр жилийн ял оноосон. Байгаль орчныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт оноосон 22 жилийн долоо болж хувирснаас шал өөр асуудал байгаа биз. Хэргийн учир үүнд л байгаа юм. Тэд мэдүүлэгтээ хар тамхи хууль бусаар тээвэрлэж, хадгалсан, хэрэглэсэн гэдгээ хүлээсэн байдаг. Гэвч шүүх тэдний толгойг нь илээд, “сайн байна, дахиад хэрэглэ” гэснээс өөрцгүй шийдвэр гаргачихлаа.
Тэд дахиад л хууль бус үйлдлээ үргэлжлүүлж, өрөөл бусдыгаа муу муухайд уруу татах болно. Уг нь бурууг шийтгэх гэж, алдаа дутагдлыг нь ойлгуулж, засч залруулах гэж хууль, цааз байдаг байлтай.
Урд хөршийн хууль, цааз хатуу, харин монголынх....
Уг нь манай улсын хууль тогтоомж тийм сул биш. Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх тухай заажээ.
Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсын хувьд хар, тамхи мансууруулах бодистой хатуу тэмцэх учиртай. Харамсалтай нь хатуу тэмцэж чадаж байна уу гэх асуулт хариулт нэхэж байна.
Энэ төрлийн хэрэг манай улсад 2006 оноос хойш буюу нэлээд хожуу дэлгэрчээ. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжээд, гадаад орнуудтай харилцаад эхлэхтэй зэрэгцээд маш олон сөрөг үр дагавартай зүйлүүд гарч ирсэн. Үүний нэг нь хар тамхи байв. Энэ үеэс хууль бусаар олж авдаг, зардаг асуудал бий болох эхлэл тавигджээ.
Улсын хэмжээнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй, хүчтэй эм бэлдмэл хэрэглэдэг 1862 хүн байдаг нь өнгөрсөн оны шалгалтаар тогтоогдсон тухай албаны хүмүүс мэдээлж байна. Шалгалтын үеэр мансууруулах бодис хэрэглэж болзошгүй баар цэнгээний газрууд болон орц хонгил зэрэг 1553 цэгийг шалгасан байна. 2.9 сая хүн амд 2000 хэрэглэгч. Энэ бол өчүүхэн төдий, анхааралгүй өнгөрөх тоо төдий биш. Тиймээс ч эрх, мэдэлтэй, өнгө мөнгөтэй хэний ч өмнө хууль, шүүх бөхийх ёсгүй. Тэгвэл бусад улс орнуудад энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг юм бол.
Дэлхийн хэмжээнд ял шийтгэлийн хатуу бодлоготой улс орнууд цөөнгүй бий. Үүнд Зүүн өмнөд Азиас БНХАУ, Тайланд, Малайз, Сингапур зэрэг улс орнууд цаазын ял хэрэглэж байна. Тухайлбал, Тайландад өнгөрсөн онд гурван сарын хугацаанд 2300 хүнийг цаазаар авчээ. Ингэхдээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг тус улсын нутагт хууль бусаар оруулсан, зарж борлуулсан иргэдийг цаазаар авсан байна. Түүнчлэн Вьетнам, Камбож улсад ч энэ төрлийн гэмт хэргийн шийтгэл маш өндөр байдаг аж. Харин манай улсын хувьд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотойгоор Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2000 онд боловсруулан гаргасан байдаг.
Энэ хөтөлбөр 2005 онд хэрэгжиж дууссан. Гэхдээ 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлах тухай хуульд иргэдийг үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалан асуудлыг тусгаж өгсөн байдаг аж. Түүнчлэн 2002 онд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталсан бөгөөд Эрүүгийн хуульд энэ талаарх зүйл заалт 1990 онд багтжээ.
Одоо ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд дээрх зүйл заалтыг хэрэглэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, манай улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бүх төрлийн гэрээ конвенцид нэгдэж орсон боловч ял, шийтгэлийн тухайд боловсронгуй болгох шаардлагатай ажлууд байна гэсэн үг. Бусад улсын тухайд гэвэл хоёр хөршийнхөө жишээг татахад л хангалттай.
Тодруулбал,
-БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял ногдуулах,
-ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ялаар торгох, нэг сая рубль /ойролцоогоор 50 орчим сая төгрөг/-г төлөхөөр тус тус хуульчлагдсан байдаг аж.
Х.Жаргал