Сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн ялагчдыг өчигдөр Нью-Йоркт зарласан байна.
Америкийн The Washington Post, Их Британийн The Guardian сонинууд “Нийтийн сайн сайхны төлөө” номинацид шилдгээр тодорсон байна. Тус хоёр сонин нь өнгөрсөн оны зун АНУ-ын Үндэсний тагнуулын албаны хуучин ажилтан Эдвард Сноуденээс авсан баримтууд дээр үндэслэн АНУ-ын Тагнуулын алба эрх мэдлээ урвуулан ашигласан гэх нийтлэлүүд хэвлэсэн учир нэр хүндтэй шагнал олгожээ.
Харин “Шуурхай сурвалжлага” номинацийн шагналыг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын Бостоны марафон гүйлтийн үеэрх алан хядах ажиллагааг хурдан шуурхай сурвалжилсан The Boston Globe сонины сурвалжлагч хүртсэн байна.
The New York Times сонин хоёр шагнал хүртсэн бөгөөд “Шуурхай мэдээ” болон “Фото сурвалжлага” ангилалд шилдгээр тодорсон юм.
Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй шагнал. 1917 оноос хойш жил бүр энэ шагналыг гардуулж байгаа юм.
Пулитцерийн шагналыг 10 мянган ам.доллар дагалддаг. Шагнал гардуулах ёслол Нью-Йоркийн Колумбийн их сургуульд болдог байна.
1904 онд сэтгүүлч, хэвлэлийн магнат Жозеф Пулитцер тус их сургуульд хоёр сая ам.доллар хандивлан, энэ мөнгөний дөрөвны гурваар сэтгүүлчдийн сургууль байгуулж, үлдсэн хэсгийг нь сэтгүүлчдийн шагналд зарцуулахыг хүссэн юм байна.