Дэлхийн I дайны үеэр үүрэг гүйцэтгэсэн Их Британийн тагнуулчдын баримт материалуудыг дэлгэсэн үзэсгэлэнг саяхан олны өмнө үүдээ нээсэн. Тагнуулчдын байцаалт явуулсан тайлангууд, гэрэл зургууд зэрэг Их Британийн Үндэсний Архивын 150 хавтаст материалыг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэнг Дэлхийн I дайны 100 жилийн ойд зориулан нээсэн юм.
Үзэсгэлэнд Большевик нам, Британийн Коммунист нам, Оросын удирдагчид асан Леон Трочкий, Владимир Ильич Ленин зэргийг мөрдөн шалгасан баримтууд багтжээ.
Мөн Америкийн яруу найрагч, зохиолч Эзра Паунд, Германы бүслэлтэд орсон Бельги цэргүүдийн амийг аварсан Англи сувилагч Эдит Кавелл зэрэг хувь хүмүүсийн мэдээлэл ч байгаа юм.
Энэ бүхнийг Их Британийн Тагнуулын байгууллага болох MI5 цуглуулан хадгалж байжээ.
Дайны үеэр үүрэг гүйцэтгэсэн тагнуулчдын дунд зохиолч Артур Рансом, Германы талд ажилласан хэмээн буудан хөнөөсөн Недерландын тагнуулч Мата Хари нар бий.
MI5-ын Архивын ажилтан, доктор Стефэн Твигг, “Дэлхийн I дайны үед тагнуулын ажиллагаа улс орны аюулгүй байдлыг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь эдгээр баримтаас харагдана” гэж ярьжээ.
Дэлхийн I дайн эхэлсний 100 жилийн ой (1914 оны 7-р сарын 24) энэ онд тохиож байгаа. Энэ түүхэн үйл явдал болоод олон жил өнгөрсөн тул олон нийтэд дэлгэх нь аюулгүй гэж үзсэн тул үзэсгэлэнг нээжээ.
Гэтэл өнөө үед буюу дайн самуунгүй цагт ч улс орон бүр тагнуулын үйл ажиллагаа явуулж, тагнуулчид өөрсдийгөө илчлэх нь бараг л моод боллоо. Үүний хамгийн тод жишээ нь Эдвард Снөүдений хэрэг. Одоо дэлхий нийт түүнийг мэдэх болсон.
Гэтэл өнгөрсөн оны 11 дүгээр сард Холливуудын алдарт продюсер тагнуулч байснаа зарласан юм.
“Америкт нэгэн цагт”, “Хөөрхөн хүүхэн”, “Ноён, хатагтай Смит”, “Зодооны клуб”, “Алуурчин төрөгсөд” зэрэг олон сайн киноны продюсерээр ажиласан, Жүүд гаралтай Арнон Милчан тангуулч байснаа, продюсерээр ажиллах нь өнгөлөн далдлалт байсныг Изриалийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан юм. Тэрээр, “Би үүнийг эх орныхоо төлөө хийсэн болохоор бахархдаг. Зарим хүмүүс эх орныхоо төлөө өөрсдийгөө ямар их эрсдэлд оруулдгийг иргэд мэддэггүй” гэж ярьжээ.
Дөрвөн тэрбум ам.доллрын хөрөнгөтэй, 120 орчим кинон дээр ажилласан Милчан, Мартин Скорсес, Роман Поланский, Оливер Стөүн зэрэг Холливуудын алдартай найруулагчидтай хамтран ажилласан. Гэхдээ тэрээр ажлынхаа хажуугаар тагнан мөрдөх ажиллагааг давхар явуулдаг байжээ.
1960-аад онд Израилийн Ерөнхийлөгчөөр ажилласан Шимон Перес түүнд үүрэг өгч, цөмийн ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан Шинжлэх ухааны харилцааны албанд туслахыг хүсчээ.
Харин ИзраилийнТагнуулын алба түүний ярилцлагын талаар тайлбар өгөөгүй юм.
Милчаныг олон жилийн турш мэдэх продюсер Роберт Грийнволд, “Тэр тагнуулч байснаа хэлэхэд олон хүн гайхсан. Харин би огт гайхаагүй. Учир нь тэр хүнийг маш хурдан зөв таних чадвартай. Тэгээд ч тагнуулч, кино продюсерт олон ижил талууд бий. Тэд огт байхгүй түүхийг жинхэнэ бодит мэтээр хүүрнэн өгүүлж чаддаг” гэж ярьжээ.
bbc.co.uk