Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгчид Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудтай холбоотойгоор УИХ-ын гишүүдэд хандан, мэдээлэл хийлээ.
Тэд хүний эрхийг хангах хийгээд өмнөх хуулиудын сул талуудыг засаж өгснөөрөө Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд давуу хэмээн үзэж байгаа юм.
Өмнөх хууль хэт шоронжсон, үйлдсэн хэргээсээ хүнд ял эдэлдэг, шүүхэд ямар ч эрх мэдэл байдаггүй, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчийг ялгаагүй гээд тоочвол дутагдалтай тал их байгаа гэнэ.
Тиймээс эдгээр хуулиудыг яаралтай батлахыг УИХ-ын гишүүдээс хүсэж байгаа нь энэ аж.
Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Баасандорж “Одоогийн хуулиар мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд өмгөөлөгч оролцож чаддаггүй. Шүүгчид хэргээ уншиж орж ирээд хоёр талыг мэтгэлц гээд орхидог.
Мөрдөн байцаалтын ажиллагааг прокурор болон мөрдөн байцаагч явуулан, хэргийн баримтаа цуглуулдаг. Мөрдөн байцаагчид өнөөдөр зөвхөн бичиг цаас хөөцөлддөг, байцаалт авдаг бичээчийн ажилтай болчихсон.
Манай мөрдөн байцаах ажиллагааны тактик дэлхий нийтээс хоцрогдчихсон. Хамгийн хоцрогдмол тактикаар хэрэг илрүүлнэ гэж ярьдаг. Үүнээс болоод гол хэргүүд илэрдэггүй. Олон хүн ял завшиж, жирийн ардын хүүхдүүд олон жилийн ял эдэлдэг учраас учир дутагдалтай байсан.
Тэгвэл энэ олон асуудлыг шийдэх боломжийг Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Процессийн тухай хуулийг баталснаар олж авах юм” гэлээ.