Үндсэн хуулийн цэц гадаад улс дахь үл хөдлөх хөрөнгө, оффшор данс илэрсэн гишүүн Д.Сугартаа хариуцлага тооцсон талаар өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хурлаар хөндөгдсөн билээ.
Эх сурвалжаас тодруулахад Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өчигдөр тушаал гарган түүнд захиргааны хариуцлага хүлээлгэн цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан байна.
Түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасан гэдгийг тушаалд дурджээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан ч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.
Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй.
Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй.
2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.