ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов өөрийн “Hippoband” хамтлагтайгаа “Одоогийн Монгол” сайтын урилгаар ирэх тавдугаар сарын 10-нд манай улсад ирж амьд тоглолт хийхээр болжээ.
Максим Леонидов болон “Hippoband” хамтлагийнхан Ялалтын баярыг тохиолдуулан УБ Паласд тавдугаар сарын 10-нд “амьд” концертоо ганцхан удаа тоглоно. Харин тоглолтынхоо дараа Монголд долоо хоног байх хугацаандаа Жуковын хөшөөнд цэцэг өргөх, Дундговь аймгаар аялах, өөрсдийн нэг дуундаа клипны зураг авах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
Гадаад төрх, хөгжмийн хэмнэл, аялгуугаараа алдарт БИТЛЗ-ийг санагдуулам “Секрет” хамтлаг нь анх 1985 онд гарч ирсэн цагаасаа эхлэн Оросын, тухайн үеийн ЗХУ-ын рок-попын ертөнцөд жинхэнэ тэсрэлт хийсэн бөгөөд 1987 онд “Секрет”, 1989 онд ’’Ленинградын цаг үе" нэртэй цомгуудаараа асар том амжилтанд хүрсэн юм.
Монголд хийх тоглолтоо тэрээр “Back in Mongolia” хэмээн нэрлэжээ. Ингэж нэрлэх болсон нь “Секрет” хамтлаг нь Монголд 1987 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн шугамаар хүрэлцэн ирж ДСНК болон Залуучуудын соёлын төв ордонд хоёр удаа тоглолт хийж байжээ. Харин тус хамтлагийг сонсогчдын хувьд тэдний хит дуунууд болох “Тысяча пластинок”, “Алиса”, “Привет”, “Вниз по течению”, “Сара Барабу”, “Моя любовь на пятом этаже” зэрэг дуунуудыг манай үзэгчид сайн мэддэг болсон билээ.
Максим Леонидов хэсэг хугацаанд Израильд амьдрах болсноор “Секрет” хамтлагийн уран бүтээл завсардсан ч, удалгүй Макс Орос оронд эргэн ирж хамтлагтайгаа нийлэн цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгч цуглуулан үе үе тоглолтууд хийсээр байгаа билээ. Түүгээр ч үл барам 1996 онд өөрийн “Hippoband” хамтлагийг байгуулан “Секрет”-ийн дуунууд, мөн өөрийн зохиосон ая дуунуудаа үзэгчиддээ толилуулдаг болсон нь амжилт дагуулсаар байна.
Өдгөө Максим Леонидов нь рок хөгжимчин төдийгүй сайн жүжигчин, яруу найрагч, телевизийн хөтлөгч гэдгээрээ алдартай нэгэн юм.
Уг тоглолтыг УГЗ, продюсер Б.Долгионы удирдсан “Doly production” зохион байгуулж байна.