Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн хагалгааны дараах эмчилгээ, эмийн зардал болон тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа, үнэ төлбөргүй олгох эмийн төсвийг улсаас хуваарилахгүй байгаа зэргийг хөндсөн юм.
Монгол Улсад 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн. Одоогоор 80 гаруй хүнд энэ хагалгааг хийжээ. Гэвч донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, антибоди буюу эсрэг биет үүссэн, B, C вирустай зэрэг суурь өвчтэй бол Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийх боломжгүй гэнэ.
Үүний улмаас бөөрний дутагдалтай хүмүүст гадагшаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд явах эсвэл монголдоо бөөр орлуулах аппаратанд долоо хоногт гурван удаа 4 цагаар тогтмол орох гэсэн сонголт үлддэг байна.
Бөөр орлуулах эмчилгээг манайд олон эмнэлэгт хийдэг. Өвчтөн нэг удаа 4 цагаар тус аппаратанд ороход дунджаар 160-170 мянган төгрөг төлөх шаардлагатай гэнэ. Ийм хэмжээний мөнгө төлөх чадвар иргэдэд бий эсэхэд төр засгаас анхаарч, Эрүүл мэндийн яам, нийгмийн даатгалын газраас даатгалын системээр зохицуулж өгөхийг өвчтөнүүдийн гэр бүл хүсэж байгаа юм.
Эрхтэн шилжүүлэх мэс засал нь нийт эмчилгээний үр дүнгийн 30 хувийг эзэлдэг бол 70 хувийг нь хагалгааны дараах эмийн эмчилгээ эзэлдэг байна. Гэтэл гадаадад эмчлүүлсэн хүмүүс дархлаа дарангуйлах эмийн тунг тогтмол хянуулах, эмчийн хяналтад байхын тулд эргээд гадаад эмчдээ хандахаас өөр аргагүй.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараа дархлаа дарангуйлах эм болон дааврын гурван төрлийн эмийг байнга уух ёстой гэнэ. Эдгээр эмүүдийн нэг болох Прографе буюу Тарколимусыг засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгодог.
Гэтэл жил бүрийн улсын төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар гадаадад хагалгаа хийлгэсэн 30 гаруй өвчтөн уг эмийг авч чадахгүй байна.
Ингээд тэд сар бүр 1-2 сая төгрөгийн эм тогтмол хэрэглэх шаардлагатай болдог. Мөн эдгээр эмүүд тэр бүр эмийн сангуудад байдаггүй тул төр засгаас анхаарч ажиллахыг хүсэж байлаа.