Цагдаагийн ажилтан үүргээ гүйцэтгэж байхад нь буу шагайж зугтаахыг оролдсон хэрэг өчигдөр гарчээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт “СБД-ийн III хорооны 24-р байрны сааданд намайг луйвардсан хүн байна. Шалгаж өгнө үү” гэх дуудлага нэгэн иргэнээс ирсэний дагуу эргүүлийн цагдаа тус газарт очсон байна.
Гэтэл 27 настай Б нь цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Ойртвол буудна шүү” хэмээн төрийн албан хаагч руу буу шагайн зугтсан аж.
Тухайн үед цагдаагийн албан хаагчид биедээ галт зэвсэггүй байсан ч иргэдийн аюулгүй байдлын үүднээс ЦЕГ-ын ГХТГ, НЦГ-ын бие бүрэлдэхүүн цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан олж баривчилжээ.
Сэжигтний эд мөрийн баримтаар загвар тодорхойгүй хар өнгийн гар буу хураан авсан бөгөөд СБДЦ-ийн I хэсэгт шалгаж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар сэжигтэн нь удаа дараалан гэмт хэрэг үйлдэж шүүхээс оргон зайлж байсан аж.