Хамгийн баян топ-модель татвар төлөөгүй хэрэгт унаж болзошгүй
АНУ-ын татварын алба Жизель Бундхеныг шалгаж эхэлжээ. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгаа бололтой. “Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгч хэмээн нэгдүгээрт байрт оруулснаар ийнхүү тус байгууллага Бундхеныг сонирхож эхэлсэн байна.
Тэрээр долоо дахь жилдээ тэргүүн байранд бичигдсэн бөгөөд 2012-2013 оны байдлаар 42 сая ам.долларын ашиг олсон гэж тус сэтгүүл үзэж байгаа юм.
“Энэ бүхэн үнэхээр уйтгартай, яагаад гэвэл ийм жагсаалт гаргадаг хүмүүс миний банкны дансны тухай мэдээллийг огтхон ч мэдэхгүй. Тиймээ би их мөнгө олдог. Гэхдээ тэдний хэлээд байгаад тоо үнэнд огтхон ч нийцэхгүй” хэмээн Жизель Бунтхен “Нью-Йорк пост” сонинд өгсөн ярилцлагадаа гоморхжээ.
Жизель Бундхен загвар үзүүлэхээс гадна кинонд тоглодог. Мөн гоо сайхны бараа, гутал хувцас гаргадаг юм байна.