Донорын цусны бүлэг өөр, чихрийн шижин ба В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүс гадаадад их хэмжээний төлбөртэйгөөр бөөр шилжүүлэн суулгахаас өөр авралгүй байдаг. Яг ийм оноштой монголчуудад эмчилгээ хийж, үнэ төлбөргүй хяналт тавихын тулд улирал тутам өөрийн зардлаар Монголд ирдэг сайхан сэтгэлтэй Солонгос эмч бий. Энэ эмч хүсэлт гаргасны дүнд солонгост байдаг нэгэн эмнэлэг монголчуудад эмийн болон эмчилгээний үнэ төлбөрөө 35 хувь хөнгөлөх болжээ. Мөн тэр гадаадад эмчлүүлэх боломжгүйн улмаас бөөр оруулах аппаратад ордог 100 гаруй монгол хүнд үнэ төлбөргүйгээр судасны хагалгаа хийж тусалсан байна. Тэрээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах зорилготой Монголд ирээд байгаа юм.
Гэвч нэгэн маргаантай асуудлаа болж Пак эмч нутаг буцах болжээ. Монголд эмчлүүлэх боломжгүй болсон олон хүний хувь тавилан ганц энэ эмчээс хамааралтай байдаг учраас тэд эмчийнхээ нэр хүндийг сэргээж, урам хайрлахыг хүсэж байна гэлээ. Ингээд нэгэн эмчлүүлэгч нь дараах ярилцлагыг өглөө.
-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Баясгалангийн Төрбат гэдэг. Би бөөрний дутагдал өвчний улмаас 2010 оны аравдугаар сарын 29-нд Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Авга ах маань миний донор болохыг зөвшөөрч надад дахин амьдрал бэлэглэсэн. Гэвч бидний цусны бүлэг өөр байсан учраас Пак эмч цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээг амжилттай хийж, хагалгаа маань сайн болсон. Үүнээс хойш Пак эмчийн хяналтад эмийн эмчилгээгээ хийлгээд хэвийн сайхан амьдарч явна. Монголд элэгтэй, монголчууд бидэнд хайртай энэ ачтанд насан туршдаа талархаж явна гэдгээ илэрхийлмээр байна. Мөн над шиг өвчинд шаналж байгаа мянга мянган залуу хүн, тэдний гэр бүл энэ хүний ач тусыг хүртээсэй гэж хүсэж байна.
-Монголд эмчлэх боломжгүйн улмаас Солонгост Пак эмчээр эмчлүүлдэг, хяналтанд нь байдаг хүмүүсийн талаар?
-Донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүст манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг тэр болгон хийж чаддаггүй. Иймээс бид Кориа их сургуулийн Анам эмнэлэгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн тэргүүн доктор професор Пак эмчээр эмчлүүлсэн.
2009 оноос хойш цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгуулсан 17, сахар болон антибоди, В,С вирустай 30 гаруй өвчтөн нийт 54 хүн Солонгост Пак эмчид очин бөөр шилжүүлэн суулгуулах хагалгааг хийлгэсэн. Эмч маань 2010 оноос хойш монгол өвтөнүүдийнхээ хүсэлтээр өөрийн зардлаар жилд 2-3 удаа ирж бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүддээ болон бөөр орлуулах аппарат буюу гемодиализын аппаратанд ордог өвчтөнүүдэд үнэ төлбөргүй зөвөлгөө өгч байна. Зарим тохиолдолд УКТЭ болон 2-р эмнэлгийн эмч нартай хамтран 100 гаруй өвчтөнд судасны хагалгааг үнэ төлбөргүй хийж өгсөн байдаг. Түүний хичээл зүтгэлийн ачаар монголчууд Анам эмнэлэгт 35 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгааг бид мартаж болохгүй. Пак эмч маань төлбөр мөнгө нэхэлгүйгээр тогтмол амь насыг минь хяналтандаа байлгадагт үнэн голоосоо баярлах юм. Эмч маань 2013 оны наймдугаар сард гэр бүлээрээ Улаанбаатарт ирсэн бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэхэд монгол эмч нартай хамтран зүтгэнэ гэж шийдээд байгаа хүн юм.
-Эрхтэн шилжүүлэх хагалгааны дараа эмчийн хяналтад байж эмийн эмчилгээ хийлгэх нь хэр чухал вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс засал нь эмчилгээний дөнгөж 30 хувь бөгөөд өөрөөр хэлбэл үлдсэн 70 хувийн үр дүн нь хагалгааны дараах эмэн эмчилгээнээс шууд хамааралтай байдаг. Тиймээс ч эмч маань хагалгаа хийсэн өвчтөнүүдээ Монголд өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүй хяналтанд байлгаж, зөвлөгөө өгөх, тогтмол уудаг эмийн тунд нарийн хяналт тавин дотно, элгэмсэг харилцаатай байсаар ирсэн. Гэтэл нэг өвчтөний гомдлоос болоод эмч маань монголд ирж биднийг хянах боломжгүй болох гээд байна.
-Яг юу болсон юм бэ?
-Цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах зорилгоор ижилсүүлэх эмчилгээ хийгээд үр дүнгүй болсон тохиолдолд гарч, монгол өвчтөн гомдол гаргажээ. Энэ нь зуун удаад нэг тохиолдох хүндрэл гэж анагаах ухаан үздэг. Мөн энэ гомдлыг хуулийн байгууллага хэрэгсэхгүй гэж үзсэн ч өвчтөн бодит байдлыг гуйвуулан эмчийн нэр хүндийг гутааснаас Пак эмч нутаг буцахад хүрээд байгаа юм.
-Бөөр солиулсан хүмүүс Солонгост очиж хяналтандаа ороход хэр зэрэг зардал гардаг вэ?
-Нэг удаад 5-6 сая төгрөгийн зардал гаргадаг. Сар тутамд монголдоо шинжилгээ өгч, үзүүлэлтээ хянадаг бөгөөд дунджаар нэг хүн жилдээ хоёр удаа Солонгост очих шаардлага гардаг. Биднээс гадна бөөр орлуулах аппаратанд орж байгаа гадаадад очиж үзүүлэх зөвлөгөө авах боломжгүй хүмүүс, цус шүүх аппаратад олон удаа орсноос судасны гэмтэл авсан өвчтөнүүд мэс засал хийлгэх боломжоо алдаж байгаа нь харамсалтай байна.
-Ер нь эрхтэн шижүүлэн суулгуулсан хүмүүсийн хэрэглэдэг тогтмол эмчилгээний өртөг ямар байдаг вэ. Улсаас хөнгөлдөг, дэмжлэг үзүүлдэг зүйл байх уу?
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс байнгын дархлаа дарангуулах эм болон гормоны бусад 3 төрлийн эмийг байнга уух шаардлагатай байдаг. Эдгээр эмний нэг нь прографе буюу тарколимусыг Засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгохоор болсон. Гэтэл жил бүр “улсын төсөвт тусгагдаагүй” гэсэн шалтгаанаар гадаад оронд эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн 30 гаруй өвчтөн уг эмээ авч чадахгүй байгаа. Уг эмийг гадаадаас авахад зөвхөн 1 мг тун нь 7650 төгрөг, өдөрт доод тал нь 6-8 мг эм уудаг гэж бодоход 46000-61200 төгрөгийн үнэтэй. Дээр нь бусад хоёр төрлийн 10000 орчим төгрөгийн эм хэрэглэдэг гэж бодохоор нэг сард 1.680.000-2.136.000 төгрөгийн эм хэрэглэж байгаа нь үнэхээр санхүүгийн хувьд хүндрэлтэй байна.
Мөн бөөр орлуулах аппарат буюу гемодиализын аппратны хүрэлцээ муу байдаг нь яах аргагүй хүндрэл юм. Иймд Эрүүл мэндийн яам болон засгийн газраас яаралтай арга хэмжээ авч бөөр орлуулах аппарат болон эмийн хангалтыг сайжруулах, төлбөр эх үүсвэрийг улсын төсөвт суулгах зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарсан байдаг.