УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Сү.Батболд нарын зургаан гишүүний санаачилсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Уг хуулийн хоёрдугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1.18 дахь заалтад ганцхан өгүүлбэр оруулах гэнэ. Тэр нь яамдууд чиг үүргийнхээ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хуульчлахыг эрхэм гишүүд санал болгож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яам өөрийн харьяалах байгууллагууд жишээлбэл Замын цагдаагийн газраар дамжуулан автомашины утааг бууруулах чиглэлээр ажиллаж болно.
Гадаад харилцааны яам Элчин сайдын яамдаараа дамжуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй улс орнуудын сайн туршлага, ногоон технологийг судалж болох юм.
Дэлхий нийтээр “green tax” хэмээх ойлголтыг их ярих боллоо. Энэ чиглэлээр Сангийн яам Татварын ерөнхий газраар дамжуулан татвар хураамж авахдаа энэ асуудлыг шингээж болно гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тайлбарлав.
Су.Батболд: Бид утааны асуудлыг олон жил ярьж, их ч мөнгө зарж байна. Түүхий нүүрс түлж, Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг зогсоогоогүй цагт агаарын бохирдол буурахгүй. Цаашид бид хийн түлш хэрэглэдэг болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх гишүүдийн санаачилгыг дэмжиж байна. Гэхдээ УИХ-ын гишүүд ингэж Засгийн газрын чиг үүрэгт хөндлөнгөөс оролцох нь буруу. Энэ нь буруу жишиг тогтоох сөрөг талтай. Агаарын бохирдолд гишүүд санаа зовж байгаа нь зөв боловч хууль санаачлах арга зам нь буруу байна гэж саналаа хэллээ.
-УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Р.Батчимэг нар агаар бохирдлыг асуудлыг бүх яамны чиг үүрэгт суулгаснаар эцэстээ энэ асуудал дунд нь эзэнгүй хаягдах вий гэж болгоомжилж буйгаа уламжлав.
-УИХ-ын гишүүн Су. Батболд: Бид утааны асуудлыг олон жил ярьж, их ч мөнгө зарж байна. Түүхий нүүрс түлж, Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг зогсоогоогүй цагт агаарын бохирдол буурахгүй. Цаашид бид хийн түлш хэрэглэдэг болох хэрэгтэй байна. Энэ талаар богино хугацаанд бодлого боловсруулж, УИХ-д оруулж ирэх нь зөв гэлээ.
Түүний саналыг Р.Батчимэг гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд, Агаарын бохирдлыг бууруулах зорилготой улс орнууд хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар эрчимтэй ажиллаж байна. Манай улс ч хийн түлшийг хэрэглэх чиглэлээр Засгийн газарт үүрэг чиг үүрэг өгөх хэрэгтэй гэж нэмж хэлсэн.
-УИХ-ын гишүүн Л.Цог: Улаанбаатар төдийгүй Дархан-Уул, Орхон аймаг битүү утаатай болсон байна. Тиймээс хийн түлш хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах цаг болсон гээд гишүүдийн УИХ-д хэлэлцэхээр оруулж буй хуулийн өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Бид 2016 он гэхэд агаарын бохирдлын талаар ард түмэндээ хэлэх үгтэй байх хэрэгтэй. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын асуудалд яамдууд өөр өөрийн үйл ажиллагааны чиг үүргийн хэмжээнд мэдрэмжтэй хандвал хамтын чармайлтын үр дүн гарна гэж үзсэн.
Агаарын бохирдол буурах хүртэл төрийн байгууллагууд жигд оролцоотой ажиллаасай гэж хүсэж байна. Төрийн байгууллагууд уялдаа холбоо муутай ажилладаг. Тэгвэл онцгой гамшиг болсон утааны асуудлаар чиглэл чиглэлийнх нь хүрээнд үүрэгжүүлье гэв.
Гишүүд ийн санал солилцсоны дараа уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэх талаар санал хураахад 13 гишүүний ес нь дэмжсэнээр энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.