-Айлчлалын тойм-
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн манай улсад айлчлан, гурав хоноод буцлаа.
Энэ хугацаанд тэрээр УИХ-ын дарга З.Энхболдтой уулзан, Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, СЕХ-ны үйл ажиллагаатай танилцсан юм.
Манай улс 1956 онд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай диплоат харилцаа тогтоожээ. Гэвч өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа зогсонги байв. Учир нь саяхныг хүртэл буюу 2012 оныг хүртэл Мъянмар дэлхий нийтэд хааллтай орон байлаа. Цэргийн хатуу дэглэм ноёрхдогоос сөрөг хүчний олон удирдагч нь шоронд эсвэл гэрийн хорионд хоригдож байв. Тэдний нэг нь Нобелийн энх тайвны шагналт, улс төрч Ан Сан Су Чи. Түүнийг 2012 онд суллан, тус улсад чөлөөт, ээлжит бус сонгууль явуулан, цэргийн дэглэмийг татан унагаснаар Мьянмар дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм.
2012 оны эхнээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн, Их Британийн Гадаад хэргийн сайд Уильяам Хэйг, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак гээд дээд хэмжээний олон зочин алс хязгаарын энэ орныг ар араасаа зорьсон. Тэд бүгд л шинэ тулгар ардчилсан улс болох Мъянмарын улс төрийн эрс шинэчлэлтийг магтан, энэ замд эргэлт буцалтгүй орсныг нь сануулан, дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амласан юм.
Үр дүн ба эдийн засгийн хөшүүрэг
Энэ бүх айлчлалын үр дүнд Мьянмарын эрх баригчид улс төрийн хоригдлуулаа суллан, АНУ-ын эсрэг эдийн засаг, улс төрийн хоригийнхоо нөхцлүүдийг суллан, заримыг нь хүчингүй болгосон юм. Мөн хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон.
Гэхдээ дээр дурдсан олон эрхмийн айлчлалын зорилго үүгээр зогсохгүй нь мэдээж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, “Америкийн компаниуд Мъянмарт хариуцлагатай бүтээн байгуулалт явуулан, өөрчлөлт шинэчлэлийн замыг нээх хөрөнгө оруулна” гэж мэдэгдэн, олон тооны бизнесмэнээ тус улсын Ерөнхийлөгчтэй танилцуулсан байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаа сонгогдоод ердөө 2 долоо хоносны дараа Мьянмарт ирсэн.
Энэ нь түүний гадаад бодлогын шууд илрэл бөгөөд Зүүн Азид улам бүр өсөн нэмэгдэж байгаа Хятадын сүр нөлөөг бууруулах гэснийх юм.
Нөгөөтэйгүүр Мьянмар Умард Солонгост 2010 онд цөмийн технологи худалдсан байж болзошгүй тул тэднийг аль болгох хол байлгах сонирхол АНУ-д бий.
25 жилийн дараа Мьянмарт айлчилсан, Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Манмохан Сингх 12 гэрээнд гарын үсэг зурж, хилийн бүсийг хөгжүүлэх, агаарын үйлчилгээ нэвтрүүлэх, 500 сая ам.долларын зээл олгох, дэд бүтэц хамтран бий болгох зэрэг асуудлууд шийдвэрлэжээ. Байгалийн хийн маш их нөөцтэй Мьянмарт Энэтхэг энэ нөөцийг нь эргэлтэд оруулах санал тавьсан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн айлчлал ч мөн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг голлосон айлчлал байв.
Мөн Дэлхийн банк 25 жилийн дараа тус улсад 80 сая долларын зээл олгосон юм. Энэ хөрөнгийг тус улсын хөдөө нутагт зам, сургууль, эмнэлэг барихад зарцуулна. Тус улсын хөдөө нутагт хүүхдүүд ердөө дөрвөн жилийн боловсролтой, цэвэр ус, цахилгаангүй гэх мэт хүнд нөхцөлд амьдардаг. Мъянмарын эрх баригчид Дэлхийн банкинд төлөх ёстой, хугацаа нь дууссан зээлээ төлвөл ахин 165 сая ам.долларын зээл олгоход бэлэн гэдгээ Дэлхийн банк мэдэгдсэн.
Мьянмарын эдийн засаг
Мьянмарын экспортын хамгийн том зах зээл нь Хятад, Тайланд, Энэтхэг улсууд. Мьянмарын газрын тос, байгалийн хийн нөөц Хятадын хяналтад хэдийнэ оржээ.
Мъянмар ой мод, цагаан тугалга, антимонит, зэс, цинк, вольфрам, тугалга, нүүрс, гантиг, шохой, үнэт чулуу болон цэвэр усны нөөц арвинтай.
Мөн дийлэнх нь ядуу зүдүү амьдралтай 60 сая хүн амтай учир томоохон зах зээлд тооцогдоно. Нийт хүн амын талаас илүү хувь нь 27-оос доош насны буюу хөдлөмөрийн насны залуус. Энэ бүхнээс үүдэн тус улсыг зорих хөгжингүй орнуудын удирдагчдын тоо эрс өссөн юм. Мьянмарын эрх баригчид ч гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламж татахаар ихээхэн хичээж байгаа. Үүний үр дүнд Coca Cola өнгөрсөн онд үйлдвэрээ нээсэн бол үүрэн телефоны компаниуд ч үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Гэвч одоо ч тус улсад тогтвортой байдлыг бүрэн хангаагүй байна. Исламын болон Буддын шашинтнуудын хооронд цуст мөргөлдөөн гарч, Исламын шашинтай олон мянган хүн Буддистуудын харгис халдлагын улмаас орон гэрээ орхин дүрвэсэн.
Саяхан буюу өнгөрсөн гуравдугаар сард хүн амын тооллого явуулахдаа Исламын шашинтай иргэдийг бүртгэхгүй гэсэн нь НҮБ-ын дургүйцлийг ч төрүүлээд байгаа юм. Шашны мөргөлдөөнөөс гадна зэвсэглэсэн салан тусгаарлах үзэлтнүүд ч бий.
Монгол дахь айлчлалын зорилго
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ СЕХ-ны үйл ажиллагаатай танилцсаныг дээр дурсан.
Мьянмарт хамгийн сүүлд 2010 онд сонгууль болсон нь 20 жилийн дараах парламентийн сонгууль байв. Энэ сонгуульд сөрөг хүчний зарим нэр дэвшигчид өрсөлдөж чадаагүй юм. Ирэх жил парламентийн сонгууль болно. Гэтэл Мьянмарын эрх баригчид ардчилсан сонгууль явуулах туршлага багатай. Тэгэхээр манай улсын сонгуулийн системтэй танилцах нь зүйн хэрэг. Тэд энэ замаар ардчилсан систем рүү шилжин орсон бидний туршлагыг ихэд сонирхож байгаа юм.
Харин манай талаас тус улсад хөрөнгө оруулах, худалдаа, үйлдвэрлэл болон эдийн засгийн бусад салбар дахь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн чиглэлээр туршлага солилцох, байгалийн хий экспортлох туршлагаас хуваалцах хүсэлттэй байгаа юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны 11 дүгээр сард Мьянмарт айлчилж, үүний өмнө сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи Улаанбаатарт ирсэн.
Энэ удаад Мьянмарын парламентын дарга манай улсад айлчиллаа. Ямартаа ч хоёр орны хооронд улс төрийн салбарт хамтын ажиллагаа эхэллээ. Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, цаашлаад эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж бүрдэнэ гэж талууд найдаж байна.
Мөн оюутан солилцох, иргэд шашин шүтлэг ижил учраас ялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэл бий.
Өдгөө тус улс өөрчлөлт шинэчлэлт эхлүүлээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоо тус улстай хамгийн ойр байгаа хүмүүс нь Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэир, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, ЕХ-ны Гадаад харилцаа хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон нар.
Эцэст нь хэлэхэд, 1950-иад онд Азийн үсрэнгүй хөгжилтэй орны тоонд багтаж байсан Мъянмар ахин эдийн засгаа хүчирхэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгээд ч Зүүн Өмнөд Азид Мьянмраас өөр хөрөнгө оруулалт хийх орон үлдээгүй. Иймд Энэтхэг, Хятадыг холбосон Мьянмарыг хөрөнгө оруулагчид ихэд сонирхож буй юм. Энэ урсгалаас бид ч хоцрох ёсгүй.