Латви улсад Оросын РТР-Россия сувгийг гурван сарын хугацаанд хааж, ОРТ сувгийн эсрэг захиргааны арга хэмжээ авч, Россия-24 сувгийг “асуудалтай” ангилалд оруулсан байна. Ийм аргаар Латвийн эрх баригчид “Кремлийн суртал ухуулгатай” тэмцэхээр шийдсэн талаар BBC мэдээлж байна.
Үндэсний аюулгүй байдал
Украинд болж буй сүүлийн үеийн үйл явдлын улмаас Оросын сувгууд тус улсад алдартай болж байгаад Латвийн эрх баригчид ихээхэн анхаарал хандуулж эхлээд байна.
Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзэхэд Латви дахь оросоор ярьдаг иргэдийн ойролцоогоор 66 хувь нь Оросын цэргийг Украин руу оруулах үндэслэл бий гэж үзсэн бол Латви үндэстнүүдийн дунд энэ үзүүлэлт 17 хувьд хүрчээ. Улс төрчид үзэл бодлын энэхүү ялгаа ОХУ-ын телевизүүдийн нөлөөллийн үр дүн гэж үзэж байна.
Латвийн нутаг дэвсгэрт ОХУ-ын өргөн нэвтрүүлгийг хязгаарлах тухай асуудлыг тус улсын парламентын комиссын хурал дээр хэд хэдэн удаа авч хэлэлцсэн.
“Кремлийн хяналтанд байдаг, Латвид нэвтрүүлдэг сувгийн агуулга үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эдгээр сувгууд ОХУ-ын гадаад бодлогын гол хэрэгсэл болж, Латви иргэдийн үзэл бодолд хүчтэй нөлөөлж байна. Иймээс бид яаралтай арга хэмжээ авах талаар бодох хэрэгтэй” гэж Олон нийтийн харилцааны комиссын тэргүүн Инара Мурниеце мэдэгджээ.
Кремлийн суртал ухуулга
Латвийн Гадаад бодлогын хүрээлэнгийн тэргүүн Андрис Спрудсийн мэдээлж буйгаар Кремлийн ухуулга шингэсэн мэдээний дараа Латвийн оросоор ярьдаг иргэд тус улсын хил дээр ОХУ-ын танк, цэргийн хүчийг баяртай хүлээн авах вий гэсэн айдас байгаа гэв.
РТР-Россия сувгийг Латвийн Цахим хэвлэл мэдээллийн үндэсний зөвлөлийн санаачлагаар түр зогсоосон.
“Бид хуульч, орчуулагч, хэл зүйч зэрэг бусад мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бүх нэвтрүүлгийн сэдвийг судалж үзсэн. Энд дайны болон хүчирхийллийн суртал ухуулга агуулагдаж байна. Украин дахь Оросын түрэмгийлэл эхлэх үед бид ОХУ-ын бүх сувгийг хянаж эхэлсэн. РТР-Россия суваг үзэл суртлын хувьд бусдаасаа илүүтэй албан ёсны байр суурь тусгадаг нь илт мэдрэгдэж байна.
Эдгээр сувгууд Латвиас гадна Балтийн эргийн орнуудад үзэл бодлын зөрчил гаргана гэж дүгнэсэн” гэж Үндэсний зөвлөлийн гишүүн Айя Дулевская хэлсэн байна.
Латвид ихэнх кабелийн операторууд РТР-Россияг хаасан бөгөөд одоохондоо хэрэглэгчдээс гомдол ирээгүй гэв.
Судалгаанаас үзэхэд Латвийн хамгийн алдартай найман сувгийн тэн хагас нь орос сувгууд байдаг гэнэ.