Монголчууд нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгдүгээр ордог. Гурав хүрэхгүй сая хүнтэй манай улсад асар өргөн уудам газар нутаг байна.
Бид олон жилийн турш нүүдэллэж, өргөн дуудам газар нутгаа өмчилж авалгүйгээр амьдарч ирсэн түүхтэй. Гэтэл гэнэт л нэг өдөр газар өмчлөх асуудал босч ирэх нь тэр. Яг үнэндээ тэр үед ард түмэн багагүй гайхаж байсан нь үнэн. Аргагүй л дээ, газар гэдэг ямар үнэт хөрөнгө вэ гэдгийг энэ их өргөн уудам нутгийн хөндлөн гулд туучиж амьдарсан нүүдэлчин сэтгэхүйтэй хүмүүс яаж мэдэх вэ дээ.
Яахаараа иргэдэд 00.7 га олдохгүй байгаа газар тэдэнд 70, 80-аараа 700, 800-аараа олдоод, аваад байна вэ.
Газар өмчилнө гэхээр яах юм бол гэсэн мэл гайхшралтай л байлаа. Гэтэл газар өмчлүүлэх гайхмаар ажил эхлээд өдгөө 10-аад жилийн нүүрийг үзэж. Одоо л хүмүүс газар өмчилж авах нь ямар их хэрэгтэйг ойлгож эхэллээ. Газар гэдэг ямар үнэт өв хөрөнгө вэ гэдгийг мэдэрч байна. Энэ ойлголтыг одоогоос 2-3 жилийн өмнө хүн бүр тархиндаа суулгаж, мэдэж, мэдэрч авсан. Ингээд л газрын төлөө ямар нэг хэмжээгээр “дайн” хийсэн.
Гэвч ард түмэн газрын үнэ цэнийг дөнгөж ухаарч эхлэх үед Улаанбаатарт өмчлөх газар байхгүй болчихсон байв. Тэр ч битгий хэл аймаг, сумын төвд ч өмчлөх газар алга байна. Хэрвээ монголчуудад хуулиар тогтоосон хэмжээний дагуу газар өмчилж өгвөл нийт газар нутгийн 12-13 хувьтай л тэнцэхээр байгаа юм. Уг нь ялихгүй л хэмжээ байгаа биз дээ.
Гэхдээ нийт иргэдийнх нь тал хувь нь Улаанбаатар хотод шавсан өнөө үед газар өмчилж авна гэдэг бараг л боломжгүй болчихсон. Энэ бүхний цаана эрх мэдэлтнүүдийн газрын наймаа хэрээс хэтэрсэн гэдэг ганцхан л тайлбарыг хүн бүр хийгээд байгаа. Тэгвэл манай сонин өчигдөр газар олголтын байдал газар тэнгэр шиг ялгаатай байгаа гэрэл зургаар тольдохыг хичээлээ. Гэхдээ хэн нэгнээс буруу хайхыг хүссэнгүй.
Гэр хорооллын хашаанд 3, 4-өөрөө шавааралдаж байгаа айлуудын үнэн төрхийг олон га газар хашсан баячуудын газартай харьцуулах гэж хичээсэн хэрэг.
Газар гэдэг га-гаар нь зар гэсэн үг гэнэ ээ
Хэн нэгэн ухаантан нь “газар гэдэг чинь га-гаар нь зар” гэсэн үг шүү дээ гээд хэлчихсэн байна. Өнөө цагийн шилдэг зүйр цэцэн үг. Эсвэл мэргэн үг ч юм уу. Магадгүй ийм үгийг өнөөх газрын наймааны загалмайлсан эцгүүд нь хэлээ байлгүй дээ.
Эсвэл санааг нь гаргасан ч байж болох. Өнөөдөр нэг хашаандаа шавааралдаж байгаа айлуудыг олж ядах юмгүй байгаа шиг олон га газрыг том хашаагаар хашсаныг ч амархан олж болно. Тухайлбал, “Өлзийт” хороололд байгаа айлуудыг дурьдаж болж байна. Юун 00.7 га газар. Тэнд долоон га газарт ганцхан айл амьдарч байна. Өнөөх иргэдэд олддоггүй 00.7 га газар чинь тэнд болохоор долоогоор олддог аж.
Гэхдээ тэр хашаанд нь амьдарч байгаа иргэний өмч биш л дээ. “Өлзийт” хороолол гэдэг баячуудын хурдан морио байлгаж, тэжээдэг, уяачдаа амьдруулдаг тусдаа вант улс. Өнөө цагт морь уях гэдэг эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүд, эд мөнгөтнүүдийн хийдэг зугаа болсон. Ингээд бодохоор эрх мэдэлтнүүд л газрыг га-гаар нь зарж, үрж, авч байна гэсэн үг.
Зөвхөн нэг хороолол дээр жишээ авахад л ийм байна. Дээрээс нь Нисэхээс Төв аймаг явдаг зам дагуу газруудыг 70, 80 га-гаар нь хашаад, том том хайс барьчихсан байх жишээтэй. Хов жив сонсох нь ээ, тэр сайдынх, энэ даргын, тийм баяных гэж ярьдаг. Бүр нэртэй, устай нь ярина. Яахаараа иргэдэд 00.7 га олдохгүй байгаа газар тэдэнд 70, 80-аараа 700, 800-аараа олдоод, аваад байна вэ.
Энэ бүхний цаана ердөө л газрын наймаа байгаа гэж сэжиглэхээс өөр арга алга. Байдал энэ хэвээрээ байвал дахиад 100 жил болсон ч иргэд 00.7 га газраа авч чадахгүй газрын алба сахиад сууж байна вий.
Алгын чинээ газартаа шавааралдаж байгаа нь хэний буруу вэ
Нэг хашаанд 3-4, бүр 5, 6 айл шавааралдаж буусан байдлыг Улаанбаатарын гэр хорооллын захаас л харж болно. Хайж яваад, эрээд, сураад байх шаардлага байхгүй.
Компанитай, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь 00.7 га битгий хэл 700 га газар авчихаад, том том хашаа бариад л байж байгаа.
Нэг хашаанд хоёр айл байх нь бол хэвийн үзэгдэл. Нөгөө эрхэм дарга нарын иргэн бүртээ өмчлүүлэх гээд 10-аад жил хичээж байгаа 00.7 га газар хаачив. Яагаад иргэд нэг хашаанд хоёроороо, цаашлаад 3, 4 гэр барьж шавааралдах болов. Бурууг хэнээс хайх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Эрх баригчид болохоор иргэдийн идэвх сул байна гэж ард түмэн рүү буруу чихээд байгаа. Гэтэл дүүрэг, нийслэлийн газрын алба шиг ачаалалтай ажиллаж байгаа байгууллага алга. Идэвхгүй байтлаа ингэтлээ ачаалал үүсгэх вэ дээ.
Тэд өөрсдийгөө өмөөрөх арга олж ядсандаа л ийм зүйл ярьж байна. Өнөөдөр газар өмчлүүлэх ажил бараг л хийгдэхгүй байгаа. Хааяа нэг тэр дүүрэгт газар өмчлүүлнэ гэдэг ч яг ажил хэрэг болоод байгаа эсэх нь эргэлзээтэй. Саяханаас газар өмчлөх хүсэлтийг цахим хуудсаар авна гэж баахан сурталчилсан. Өнөөх нь ажил хэрэг болоогүй л байна.
Гэтэл компанитай, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь 00.7 га битгий хэл 700 га газар авчихаад, том том хашаа бариад л байж байгаа. Өнөөдөр эрх баригчид зарим байршил дээр зөвхөн компаниудад л газар эзэмшүүлнэ, иргэдэд өгөхгүй гэсэн хаалт тавьчихсан байгаа. Өрхөд эзэмшүүлэх газар байхгүй, орон сууц барих компаниудад өгнө гэсэн хариултыг аль ч дүүргийн газрын албанаас сонсч болно.
Энэ бол тэгшивтэр, дэд бүтцэд ойрхон, аятайхан газрыг компаниудад үнэ хүргэж зарна, иргэд горьдсоны гарз гэж байгаатай ямар ч ялгаагүй. Ийм байхад иргэд яаж газартай болж, эрхээ эдлэх вэ дээ. Тэгээд ч газар өгсөн ч гэсэн дэд бүтэц байхгүй, бүх үйлчилгээнээсээ хол, уулан дээр газар өгдөг. Яах вэ, чамлахаар чанга атга гэдэг л дээ.
Гэхдээ иргэн бүрт газар эзэмшүүлнэ гэж уран донгодоод байгаа эрхэм дарга нар яагаад өөрсдөө 70, 700 га-гаар нь газар авч хашчихаад, иргэддээ болохоор уулын орой дээр умгар газар өгөх гэж үйлийг нь үзээд байгаа юм. Хуваарилалт нь дэндүү шог байгаа биз дээ. Тэгэхээр ард түмэн алгын чинээ газартаа шавааралдаж, шахцалдаж амьдарч байгаа нь эрх баригчдын буруу байхаас зайлахгүй.