-Зах дээр Жавхлан дээл гэж нэрлэгдэх хүртэл нь би энэ соёлыг хадгалах гэж зүтгэж явна. Үүнийг урамшуулж, дэмжихгүй атлаа ингэж халдаж болохгүй-
Өөрсдийн хутгасан заваан жонхуундаа Монголын өв соёлыг хутгаж, Монгол дээл тайлах тухай ярьж, жагсаж байгаа явдлаа хурдан зогсоохыг МУГЖ, дуучин С.Жавхлан Ерөнхийлөгч болоод улс төрийн хүчнийхэнд санууллаа.
Сүүлийн үед “давхар дээл” хэмээх асуудлаар улс төрийн нам хүчнийхэн өвчлөөд байгаа гэж хэлж болно. Тэгвэл дуучин энэ асуудлыг эсэргүүцэн хэвлэл мэдээллийнхэнд хандсан нь энэ.
Тэрээр хөдөө орон нутагт хийж буй тоглолтоо цуцлан энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр нийслэлийг зорьсон гэнэ.
Өнөөдөр нэг хууль гаргахын төлөө, нэг зүйл санаачилсны төлөө Монголын үндэсний өв соёл дээл ямар гэм буруу хийсэн талаар тэрээр төрийн эрхмүүдээс асуухаар ирсэн аж.
Тэрээр энэ талаар ярихдаа:
-Би 6-7 жил галзуу, солиотойгоороо дуудуулан байж энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд, эцэг өвгөдийнхөө үлдээсэн өв соёлоо сэргээе, тарж бутарсан улс орноо нэгтгэе, энэ сайхан Монгол орондоо сайхан амьдрах ёстой гэж уриалаад таарсан хүн бүртээ “дээлээ өмсөөч ээ” гэж захиж явна. Гэтэл нэг хууль гаргахтай зэрэгцүүлээд энэ өв соёлыг минь уландаа гишгэж байна. Өөрсдөө ганц дээлгүй хэрнээ дээлээ тайлъя гээд яриад байх юм. Давхар ажил, давхар пиджак гэж ярьж болдоггүй юм уу?
Нэг хэсэг нь гарахаар нөгөө хэсгээ татаж унагаадаг тэр олиггүй юмны чинь орон зайд монголчууд өөрсдийн бор зүрхээрээ амьдраад явж байна. Бидэнд омогших омогшил, түүхэн цаг хугацаа, туулж өнгөрүүлсэн өв соёл байх ёстой. Нэг нэгээр нь гаднын улсад өгч, алдаж байгаа шигээ та нар монгол дээлийг тайлах тухай ярихаа боль. Үүнийг ярьж байгаа дээдэс ичих хэрэгтэй.
Өнөөдөр үндэсний аюулгүй байдал, эрх ашиг хөндөгдөж байна. Хэн нэг нь сайдаа хийхээ болих эсэх надад хамаагүй. Албан ёсны нэршлээр нь явуулахгүй монгол үндэснийхээ өв соёл руу халдсандаа Ерөнхийлөгч уучлалт гуйх ёстой.
Монгол хүн бүрийн цусанд нь, ясанд нь хадгалаатай байгаа ариун сайхан, тансаг өв соёл, дээлийг тайлуулах гэж улайрахаа зогсоо. Та нар ингэж үндэсний бахархлаараа улс төр хийхгүй ээ. Би үүний эсрэг тэмцэх болно” гэсэн юм.
Мөн тэрээр “зах дээр Жавхлан дээл гэж нэрлэгдэх хүртэл нь би энэ соёлыг хадгалах гэж зүтгэж явна. Үүнийг урамшуулж, дэмжихгүй атлаа ингэж халдаж болохгүй. “МУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан саналаар” хэмээн овоглож байгаа учраас Ерөнхийлөгчид гомдож байна” гэлээ.
Саяхан болсон МАН-ын жагсаал дээр муухай дээл өмсөж, тэр ч байтугай буриад дээл өмссөн нь тэднийг доромжилсон явдал болсон гэдгийг ч онцолж байлаа.
Тиймээс маргааш өглөө 09.00 цагт Чингис хааны талбайд Монголын бүх залуучууд, эх орондоо хайртай бүх хүмүүсийг дээлтэйгээ ирэхийг уриаллаа.
Тэд монгол дээлээ тайлах биш өмсөх тухай цаашид ч ярих болохоо дуулгасан юм.