Манай улсад иргэдийн хэнэггүй хайнга байдлаас болж гал түймэр гарах тохиолдол их байдаг талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Монгол Улсын хэмжээн дэх гал түймрийн тоо, хохирлыг зургаас харна уу.
Он гарсаар дөрвөн сарын хугацаанд 1072 гал түймэр гарсны улмаас 6 хүн амиа алдаж, 10 хүн түлэгдэж гэмтжээ.
Гал түймэр гарах шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг цахилгааны буруу ашиглалт эзэлж байна.
Гэр хорооллын иргэдийн өнөөдрийг хүртэл гал түлж ирсэн дадал зуршлыг төслийн зуух гарснаар өөрчилсөн. Төслийн зуухныхаа гал түлэх зарчмыг иргэдэд сайтар тайлбарлаагүйгээс гал гарах тохиолдол олон гарах болжээ. Айлууд орох оронгүй болж, амь насаа алдах хүртэл хэд хэдэн тохиолдол гарчээ.
Айл өрхийн хувьд цахилгааны монтажнаас гал гарах нь цөөнгүй. Тиймээс цахилгааны утас авахдаа 2,5-аас дээш голчтой утас сонгох, уртасгагч авахдаа 16-аас дээш амперийг сонгох зэрэг энгийн мэдлэгтэй байх хэрэгтэй хэмээн ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч О.Билэгсайхан зөвлөж байна.
Аж ахуйн нэгж гэлтгүй айл өрхүүд ч гал унтраагуурыг байнга байлгах нь галын аюул гарсан тохиолдолд газар авахуулалгүй дарж унтраах, аюулаас хамгаалах чухал хэрэгсэл болох юм.
Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15, есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15 хүртэл ой хээрийн түймэр гарах хамгийн аюултай үе байдаг. Гэтэл энэ үед гудамжинд хог шатаах, ил гал гаргах зэргээр гал түймэр дэгдээх үзэгдэл гарч байна. Хашааныхаа өвсийг шатааж байгаад гал алдаж өөрийнхөө болон хөршүүдийнхээ байшинг түймэрдэх тэр ч бүү хэл амиа алдсан хэрэг ч он гарснаас хойш гарлаа.
ОХУ-д 2009 онд шөнийн клубт гал гарсны улмаас 233 хүн амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Хүмүүс амиа алдах болсон шалтгаан нь тухайн шөнийн клубт аврах гарц байхгүй, галын аюулаас урьдчилан сэргийлэх стандартыг мөрдөж ажиллаагүй зэрэг юм. Шөнийн клубт гал гарсны улмаас олноороо амиа алдах явдал ганц Орос гэлтгүй Бразил, Тайланд гээд олон улсад гарсан.
Харин манай улсад шөнийн клубууд мөн л галын аюул гарлаа гэхэд урьдчилан сэргийлэх стандартыг мөрдсөн нь цөөхөн, ийм үе гарлаа гэхэд иргэд угаартаж болзошгүй нөхцөл байдалтай байгаа талаар О.Билэгсайхан ярьлаа.
ГАЛ ГАРСАН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
-Гал гарсан өрөө тасалгаанаас яаралтай гарах, ингэхдээ хүүхэд хөгшид үлдсэн эсэхийг шалгах,
-Гал командын 101 дугаарын утсанд мэдээлэл өгөх. 101 дугаар луу залгасан үед “оператор хариу өгтөл түр хүлээнэ үү” гэх хариуг авсан бол та хэдхэн секунд тэвчин хүлээх ёстой гэдгийг санаарай. Учир нь ийнхүү хэлж байгаа нь таны урд нэг хэрэглэгч байгааг илэрхийлж байгаа бөгөөд хэрвээ та тэвчээр алдан утсаа тасалбал дахин дараалалд орохыг анхаарна уу.
-Бага хэмжээгээр гал асаж байх үед гарын доорх материал ашиглан унтраах арга хэмжээ авч хаалгыг сайн хааж, өрөө тасалгаанаас гарах
-Хэрвээ Монгол гэрт бол гэрийнхээ өрхийг бүтээн, хаалгыг сайтар хааж хаяагаа манан сайн норгох.
-Хээр, хөдөө гадаа байгаа тохиолдолд галын дагуу зугатах бус сөрөн гарах буюу байгаа газартаа гал тавиад шатсан газартаа наалдан хэвтэх
-Хувцсанд гал авалцвал сандралгүй хурдан тайлах, газар хэвтэж хөрвөөх, ус цацах, дээл хувцсаар бүтээж унтраах
-Тал хээрийн түймрийн үед гал ирж байгаа зүгт гэр орноосоо тодорхой хэмжээний зайд ширмэн тогоо хөмрөн тавьж салхийг хагалж гэрээ тойруулан тавих зэрэг арга хэмжээг аваарай.