Нийслэл хот 28 мянга гаруй га талбайд төвхнөжээ.
Үүнээс 79 хувь нь буюу 22 мянган га газрын гэр хороолол эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар гэр хороололд 186 мянга гаруй өрх ямар ч газар зохион байгуулалтгүй, инженерийн болон нийгмийн зориулалттай байгууламжийн хүртээмжгүй орчинд амьдардаг.
100 айл орчмын айлуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтэц шугам татаад өгчихсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар айл өрхүүд нь хашаандаа татаж оруулаагүй байх жишээтэй.
Үүнээс шалтгаалан агаарын бохирдлын 50 хувь нь хөрснөөс үүсэх тоосжилт, 35 хувь нь нүүрсний утаанаас бүрддэг гэсэн статистик байна.
“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар энэ бүх асуудлыг цэгцлэхээр ханцуй шамлан ороод байгаа.
Өнөөдрийн байдлаар гэхэд 30 мянган иргэд өөрсдийн эзэмшлийн газраа шинэчлэн зохион байгуулах төсөлд хамрагдах хүсэлтээ гаргажээ.
“Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ давхардсан тоогоор 239 удаа 5000 гаруй иргэнтэй уулзжээ. Тус газраас 12 мянган иргэнийг хамарсан судалгаа бэлэн болсон гэдгийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх тал дээр бүхий л анхаарлаа хандуулан ажиллана. Гэхдээ айл өрхүүд бас энэхүү төсөлд хамтран сэтгэл зүрх гаргах хэрэгтэй Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ярьсан юм.
“100 айл орчмын айлуудад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтэц шугам татаад өгчихсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар айл өрхүүд нь хашаандаа татаж оруулаагүй байх жишээтэй. Яагаад татахгүй байгаа юм гэхээр мөнгө байхгүй гээд сууж байх юм” гэдгийг жишээ болгон ярьсан юм. Үүнээс гадна газар шинэчлэн зохион байгуулахтай холбоотойгоор айл өрхүүд бүлэг болон нэгдэж нэгдсэн санал бодолтой байх ёстойг ч хэлсэн.
Гандан орчмын айл өрхүүдийг газар зохион байгуулахаар зураг төсөл нь бэлэн болтол газар өмчлөгчид нь дөрвөн хэсэг болоод хуваагдчихаж. Энэ талаар Э.Бат-Үүл дарга “Гандан орчмын гэр хорооллыг өөрчлөхөөр зураг төслийг хийлгэсэн. Гэтэл газрын эзэд учраа олохгүй байдалтай өнөөдрийг хүрлээ. 1-2 хуваагдсан бол учраа олж болох байсан л байх. Даанч дөрвөн хэсэгт хуваагдчихаад байгаа учраас үнэндээ яаж ч чадахгүй байна. Бид хүчээр захиргаадаад шийдэж болохгүй хойно” гэдгийг учирлав.

Гэр хорооллыг төлөвлөлттэй холбоотой асуудалд иргэд арай өөр өнцгөөс харж эхлэх цаг болсныг ч дурдлаа. Жишээ нь зам тавьчихсан, дахин төлөвлөж сургууль, цэцэрлэг барьчихсан тохиолдолд газрын үнэ цэнэ юм бүхэнд ойр гэдгээрээ шууд өсдөг гэдгийг ч тодорхой жишээгээр тайлбарлав.
Баянзүрх дүүргийн долдугаар хорооны оршин суугчид цэцэрлэг барих талбайг гаргачихсан тул хөрөнгө оруулалт өгөөч гэсэн хүсэлтийг нэгэн иргэн тавьлаа. Нийслэлийн Засаг дарга үүнийг уриалгахан хүлээн авч "Сургууль, цэцэрлэг барьж өгье гэхэд газар байхгүй гээд байдаг. Гэтэл иргэд өөрсдөө зохион байгуулалтад ороод ингээд төлөвлөж болж байна" гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдахыг хүсвэл дараахь алхамаар явах ёстой аж.
-Газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах хүсэлт гаргана.
-Гэр хорооллын орон сууцжуулах төсөл хүсэлтийн дагуу анхан шатны судалгаа хийнэ.
-Улаанбаатарын хотын Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хамрах хүрээг тогтооно.
-Тогтоосон хамрах хүрээнд иргэдийн бүлгээр зохион байгуулж Оршин суугч иргэдийн түр зөвлөл байгуулах
-Гэр хорооллын орон сууцжуулах төсөл, иргэдийн түр зөвлөл хамран мэдээлэл сурталчилгаа мэдээлэл, сургалт, судалгаа хийнэ.
-Иргэдийн санал санаачлагыг тусгасан Хотын ерөнхий төлөвлөөгөө бүхий төсөл бэлэн болно
-Боловсруулсан төсвөө холбогдох байгуулагатай зөвшилцөх
-Төслийг НИТХ холбогдох төсвийн хамт батална.