МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт “давхар дээл”-ийг эсэргүүцэж, Чингисийн талбайд жагсах үеэрээ “Монгол өрх бүрт нэг архичин, нэг биеэ үнэлэгч байна”, “Залуусын 40 хувь нь хар тамхичид байна” хэмээсэн.
Үүнийг эгдүүцэж ард түмнийг доромжилсон хэмээн фэйсбүүкчид өнөөдөр нэгдэж Тусгаар тогтнолын ордны үүдэнд тайван цуглаан хийлээ.
Цуглаанд оролцсон залуус МАН-ын байрны урд талын талбайд “Бид янхан гэж үү”, “Бид архичин гэж үү”, “Бид хар тамхичин гэж үү”, “Бид янхан биш”, “Бид уучлалт гуйхыг шаардаж байна” гэх мэт бичиг бүхий цаас барьж цуглажээ.
Залуусын төлөөлөл “Миний дүү янхан биш, би хар тамхичин биш” хэмээж Монгол нийт өрх гэр бүл, залуус, эмэгтэйчүүдийг доромжилсон үйлдэлдээ уучлалт гуйх ёстой гэв.
МАН-ын удирдлагуудыг уучлал гуйхыг шаардсан цуглааны үеэр гарын үсгийг цуглуулан М.Энхболд даргад хүргүүлэхээр зорьжээ.
Гэтэл дөрвөн цагдаа ирж жагсаалд оролцогчдыг бичиг баримтыг шалгуул гээд багагүй маргаан дэгдэв.