Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллалаа.
Энэ сараас эхлэн Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ.
Програмыг үйлчилгээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс Таван толгой” ХК, орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.
Тус программын гүйцэтгэгчээр “Тider solution” хэмээх үндэсний үйлвэрлэгч компани ажиллаж, монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн бүтээл болжээ.
Гашуун сухайт боомтоор ачаалал ихтэй үед өдөрт 1600, жирийн үед 800-900 орчим нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг.
Жолооч нар штамп даруулахаар дараалалд зогсч багагүй цаг хугацаа алддаг байсан юм.
Программ ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шалгагч орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан тухайн жолоочийн хурууны хээний мэдээллийг тулган нягталж, тээврийн хэрэгсэлд тал бүрээс нь камераар хяналт тавих юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж “Манай байгууллага төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад ихээхэн анхаарч байгаа.
Эхний ээлжинд Гашуун сухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ. Хурууны хээгээр хил нэвтрүүлэх програм ашиглалтад орсноор хил дээрх үйлчлүүлэгчдийн дараалал багасч, ачаа тээврийн хурд нэмэгдэн Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах юм.
Бид цаашид зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг 2014 ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна” гэв.