МУ-ын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” –ийн хүрээнд “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл” –ийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд хөтөлбөрт хамрагдах 700 зорилтот бүлгийн иргэнийг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан бүртгэж, иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа аж.
Хөтөлбөрт хамрагдсан 700 иргэнийг чадавхижуулах зорилгоор төмс хүнсний ногоо тариалах, арчлах, хамгаалах, технологийн мэдлэг ур чадвар олгох, бизнесийн мэдлэг олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг энэ долоо хоногт “Өрхийн аж ахуй - Агуу боломж” ТББ-тай хамтран зохион байгуулсан байна.