Буриад зоны соёл урлагийн “Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд болно. “Алтаргана” наадам энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх М.Хүдэрбаатараас тодрууллаа.
-“Алтаргана” наадмыг Ерөнхий сайд энэ жил яагаад ивээлдээ авах болов?
-Ерөнхий сайдад "Алтаргана" наадмыг ивээлдээ аваач ээ гэсэн хүсэлтийг наадам зохион байгуулагчдаас тавьсан.
Ерөнхий сайд болохгүй нь юу байх вэ гэсэн хариулт өгсөн байсан. “Алтаргана” наадам энэ жил анх 1994 онд болсон газартаа зохион байгуулагдах гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэ наадам 20 жилд арван удаа зохион байгуулагдахад хамрах хүрээ нь жил ирэх тусам нэмэгджээ.
2012 онд “Алтаргана” наадам Агын Буриадад болоход 15 мянган хүн оролцсон гэх мэдээ байна. Тэгэхээр энэ нь үндэсний хэмжээний наадам болжээ хэмээн ойлгож байгаа. Энэ жил Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байна.
-Тэгэхээр энэ наадмын төсөв санхүүжилтийг Засгийн газраас гаргана гэсэн үг үү?
-Санхүүжилтийн тодорхой хувийг Засгийн газраас гаргах байх. Мөн аймаг, орон нутгийнхан ч санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ.
-Энэ жилийн наадам хэзээ болох вэ?
-2014 оны долдугаар сарын 18-21-нд болно. Ерөнхий сайд ажлынхаа цаг завыг харж байгаад оролцох эсэхээ шийдэх байх гэв.